Оддын амьдралаасаа татгалзаж энгийн амьдралаар амьдрахаар шийдсэн олны танил 16 хүн. Тэд одоо юу хийдэг вэ?

1

Алдар нэр бол зуурдын зүйл бөгөөд өнөөдөр байгаа зүйл маргааш яг ижилхэн байна гэсэн баталгаа байхгүй. Яг ийм байдал алдартнуудад түгээмэл тохиолддог бөгөөд одоо бидний танилцуулах алдартнуудын зарим нь зөвхөн хүүхэд ахуйдаа алдартай байсан бол зарим нь алдрын оргилд хүрсэн ч ажлаа зоригтойгоор сольж энгийн амьдралаар амьдарч буй хүмүүс юм. Ингээд гялалзсан оддын амьдралаасаа татгалзсан хүмүүс өнөөдөр ямар байдалтай амьдарч байгааг харцгаая.

1. Frankie Muniz

© Malcolm in the Middle / 20th Television © Frankie Muniz / instagram

Мюниз бол “Malcolm in the Middle” киноны супер од билээ. Алдартай цуврал дуусах үед залуу жүжигчин өөр зүйл хийхээр шийдэж рок хамтлагийн бөмбөрчин болжээ. Тэрээр мөн уралдааны машины жолооч юм.

 

2. Freddie Prinze Jr.

© depositphotos.com © Freddie Prinze / instagram

Хүн бүр энэхүү жүжигчнийг “Scooby-Doo 2: Monsters Unleashed” кинонд тоглосноор нь мэддэг. Гэвч тэрээр бас нэгэн алдартай жүжигчинтэй гэр бүл болсноосоо хойш дуу оруулагч болж камерын өмнө гарахаа больсон байна.

 

3. Kevin Jonas

© depositphotos.com © Invision/Invision/East News

Кевин Йонас нь алдарт “Jonas Brothers” хамтлагийн гишүүн байсан бөгөөд хамтлаг 2013 онд тарснаас хойш тэрээр олны өмнө гарахаа больсон юм. Тэрээр “Jonas Werner” хэмээх барилгын компани байгуулсан бөгөөд хожим “Yood” нэртэй хоолны апп зохион бүтээсэн байна.

 

4. Cameron Diaz

© CAP/RFS/Capital Pictures/East News © Wiese/face to face/FaceToFace/REPORTER

Нэгэн цагт Холливудын хамгийн алдартай оддын нэг байсан Камерон Диаз үргэлж л олны анхаарлын төвд байсаар ирсэн. Гэсэн хэдий ч тэрээр 2014 онд зодог тайлахаар шийдсэн бөгөөд түүнээс хойш ямар ч кинонд тоглоогүй байна.

 

5. Jack Gleeson

© Game of Thrones / HBO © ANGELA WEISS/AFP/East News

Жек Глезон “Game of Thrones” цувралын Жоффри Баратеоны дүрийг бүтээснийхээ дараа алдар нэрийн оргилд гарсан юм. Гэсэн хэдий ч цуврал дууссаны дараа Глезон жүжигчний карьераа орхин сургуульдаа буцаж очихоор шийджээ.

 

6. Jamie Lynn Spears

© depositphotos.com © Jamie Lynn Spears / instagram

Жейми Линн Спирс 2005 онд “Zoey 101” телевизийн цувралд тоглосныхоо дараагаар алдартай болсон юм. Гэсэн хэдий ч тэрээр 16 насандаа жирэмсэн болсноор шоугаа орхисон юм. Үүний дараа Спирс кантри дуучин болох оролдлого хийсэн ч бүтэлтэй болоогүй байна.

 

7. JoJo

© depositphotos.com © JoJo / instagram

Жожо бол 2000 оны эхээр хит дуунуудаараа дэлхийг шуугиулж явсан тухайн үеийнхээ жинхэнэ хатан хаан байв. Тэрээр одоо ч хөгжмийн салбараа орхиогүй бөгөөд 4 цомог гаргасан байна. Гэвч түүний хамгийн сүүлд гаргасан 2 цомог тийм ч сайн борлуулагдаагүй юм.

 

8. Tobey Maguire

© depositphotos.com © Peter Stars / MEGA/Mega Agency/East News

Spider-Man” кинонд тоглосон дүрээрээ гайхалтай алдартай болж байсан Магуайр энтертэйнмент салбартаа одоо ч идэвхтэй байгаа хэдий ч гол төлөв продюсерынхаа карьерт төвлөрч байна.

 

 

9. Raven-Symoné

© depositphotos.com © Raven-Symone / instagram

“Raven-Symoné” нь “That’s So Raven” телевизийн цувралд тоглосноор олонд танигдсан юм. Тэрээр “Disney Channel”-н хатдын нэг хэмээн нэрлэгддэг байсан ч шоу дууссаны дараа нэр хүндээ үргэлжлүүлэн авч явж чадаагүй юм. Тэрээр “Raven’s Home” цуврал дахин эргэн ирэлт хийх хүртэл туслах дүрүүдэд тоглосоор байжээ.

 

10. Emily Osment

© depositphotos.com © Emily Osment / instagram

Эмили Осмент нь хүүхэд насандаа алдарт “Hannah Montana” кинонд тоглож урлагийн салбарт од болон гялалзаж байв. Шоу дууссаны дараа тэрээр үргэлж туслах дүрүүдэд тоглох болсон бөгөөд хөгжмийн салбарт хүч үзэж эхэлсэн байна.

 

11. Brenda Song

© depositphotos.com © Brenda Song / instagram

Бренда Сонг нь “The Suite Life of Zack and Cody” цуврал дахь дүрээрээ маш алдартай. Тэрээр шоу дууссаны дараа ч жүжигчний карьераа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд эхэлж байсан шигээ алдартай хэвээр үлдэж чадаагүй байна.

 

12. Nicole Richie

© depositphotos.com © Nicole Richie / instagram

Николь Ричи хэд хэдэн телевизийн реалити шоунд оролцсоныхоо дараа маш их алдартай болж байсан юм. Гэсэн хэдий ч тэр үеэс хойш Ричи загвар зохион бүтээх карьертаа анхаарлаа хандуулахаар шийджээ.

 

13. David Schwimmer

© Friends / Warner Bros © LRNYC / MEGA/Mega Agency/East News

Friends” цувралд Дэвид Швиммерийн бүтээсэн дүр одоо ч алдартай хэвээр байгаа боловч тэрээр жүжигчний ажлаа орхихоор шийдсэн байна. Гэхдээ тэр кино урлагийн салбарыг орхиогүй бөгөөд жижиг кинонууд дээр найруулагчаар ажиллаж байна.

 

14. Liv Tyler

© depositphotos.com © Instagram/Sipa USA/East News

Lord of The Rings” кинонд тоглосныхоо дараагаар харагдахаа больсон Тайлер одоогоор телевизийн жижиг шоунуудад оролцож байна.

 

15. Cuba Gooding Jr.

© depositphotos.com © Cuba Gooding Jr / instagram

“Cuba Gooding Jr.” 90-ээд оны эхээр алдартай жүжигчдийн нэгт зүй ёсоор тооцогддог байв. Тэрээр жүжигчний карьераа үргэлжлүүлсээр байсан ч 2010 он гэхэд л ганцхан туслах дүр авсан юм. Түүнд карьертаа завсарлага авах хувийн шалтгаан олон байсан гэнэ.

 

16. Mischa Barton

© depositphotos.com © Mischa Barton / instagram

“O.C” цувралд тоглосон супер од Миша Бартон нэгэн үед Холливудын оддын ч харцыг булаадаг байсан бүсгүй юм. Түүнээс хойш тэрээр “Dancing with the Stars” гэх мэт жижиг кинонд тоглох болсон байна.

67
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
15
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ариунболор

    2020/05/30 at 23:48

    Үнхээр гоё бас их гоё мэдрэмж төрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *