Хэрэв та элсэн чихрийн хэрэглээгээ бүрмөсөн зогсоож чадвал таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

1

Элсэн чихрийн хэрэглээ нь арьс өнгөө алдах, үргүйдэл зэрэг олон сөрөг үр дагавруудыг цаг ямагт дагуулж байдаг. Харин чихрийн хэрэглээгээ бүрэн зогсоовол хүний биед ямар өөрчлөлт гарах бол? Манай сайт уншигч танд чихрийн хэрэглээгээ зогсоосон тохиолдолд хүний биед гарах 12 өөрчлөлтийг хүргэж байна.

1. Үргүйдэл үгүй болно

© Shutterstock.com, © Shutterstock.com

Чихэр нь цусан дахь инсулиний нөлөөгөөр хүнд эрч хүч нэмж байдаг. Гэвч инсулин нь жирэмслэлтийн гормонтой маш ижил бүтэцтэй байдаг тул хүний биеийн өндгөн эсийн гормоны ялгарлыг багасгаж, үргүйдэлд хүргэж байдаг ажээ.

 

2. Өлсөж, цангах мэдрэмж багасна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Судалгаагаар чихэр нь тархины тодорхой хэсэгт нөлөө үзүүлж, өлсөх мэдрэмжийг өдөөж эхэлдэг ажээ. Улмаар хүн жигмэнэг, пицца зэрэг хүнсийг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай болдог байна.

 

3. Тархины эзэлхүүн тодорхой хэмжээгээр нэмэгдэж, ой санамж сайжирна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Чихрийн хэрэглээ нь тархинд таагүй мэдрэмж төрүүлж, шийдвэр гаргалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг удаашруулж байдаг ажээ. Мөн түүнчлэн хэт их чихрийн хэрэглээ нь тархины эзэлхүүнийг тодорхой хэмжээгээр багасгаж байдгийг судалгаагаар нотолсон байна.

 

4. Сэтгэл санаа тогтвортой болно

© Unsplash.com, © Unsplash.com

Хэт их чихрийн хэрэглээ нь бие дэх В амин дэмийн хэмжээг багасгаснаар сэтгэл санааг тогтворгүй болгож, эерэг сэтгэл хөдлөлийг дарж байдгийг эрдэмтэд нотлон хэлдэг. Энэ тохиолдолд эмч нар инсулинаар эмчилгээ хийдэг ажээ.

 

5. Өөрөө хөөж боловсрох хам шинж өвчнөөс сэргийлж чадна

© Depositphotos.com, © Shutterstock.com

Өөрөө хөөж боловсрох хам шинж (auto-brewery syndrome) нь шар айраг мэт ходоодонд орсон хүнс исэх үзэгдэл юм. Үүгээр ч зогсохгүй энэ үед ходоодонд ялгарах этанолоос үүдэлтэйгээр хүн cогтож ч мэдэх ажээ. Хүн бүрийн хоол боловсруулах эрxтнүүдэд энэхүү хам шинж өвчнийг үүсгэгч исэл байдаг бөгөөд чихрийн хэрэглээ нэмэгдэх нь байдлыг улам дордуулж байдаг байна.

 

6. Гэрэлтсэн цагаан, эрүүл арьстай болно

© Depositphotos.com

Чихрийн хэрэглээний тухай бодох агшинд бидний бодолд илүүдэл жин хамгийн эхэнд ордог. Харин арьсны эмч нар чихэр нь арьсыг өнгө алдуулж, нөсөө толбо ихтэй, нимгэн болгож байдаг хэмээн анхааруулдаг ажээ.

 

7. Үс тань өтгөн сайхан болно

© Depositphotos.com

Түүнчлэн чихрийн хэрэглээ нь глюкозын хэмжээг нэмэгдүүлснээр гормоны тэнцвэрийг алдагдуулж, хуйхыг шим тэжээлгүй болгосноор үс бат бэх байдлаа алдаж, үс уналтад хүргэдэг нэгэн шалтгаан болдог ажээ. Ийнхүү нэгэнт гэмтсэн үс, хуйхыг хэвийн байдалд нь оруулах боломжгүй байдаг тул үс уналтаа зохистой хооллолтоор зогсоох нь хамгийн зөв шийдэл болдог байна.

 

8. Нүүр болон бие дээрх илүүдэл үсний ургалт зогсоно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Элсэн чихрийн хэрэглээ нь хүний биеийн илүүдэл үсний ургалтын нэгэн шалтгаан байдаг гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Учир нь элсэн чихэр нь цусан дахь инсулиний хэмжээг нэмэгдүүлж, үсний ургалтыг дэмжиж, хэвлий болон уруулын дээд хэсгийн үсний ургалтыг нэмэгдүүлдэг тестостероны түвшинг өсгөдөг ажээ.

 

9. Арьсны хөгшрөх үйл явц удааширна

© Depositphotos.com

Чихрийн хэрэглээ нь батгашилт үүсгээд зогсохгүй арьсыг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг гэдгийг эрдэмтэд хэлж байна. Чихэр нь арьсны коллагеныг гэмтээж, хэт ягаан туяанд өртөмтгий болгосноор арьс үрчлээтэж, суларч унжих эрсдэл нэмэгддэг ажээ. Түүнчлэн чихэр нь хүний биеэс ялгарах гормоны хэмжээг бууруулж, бодисын солилцоог удаашруулдаг байна.

 

10. Яс бат бэх болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Давс нь бие дэх кальцийн хэмжээг бууруулж, яс сийрэгжүүлдэг гэх түгээмэл ойлголт олны дунд байдаг ч эмч нар өөр нэгэн цагаан талст бүтээгдэхүүн болох элсэн чихэр нь ч мөн адил ясыг сийрэгжүүлдэг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар элсэн чихэр нь яс бэхжүүлэх кальци, магни зэрэг бодисуудаар баялаг D амин дэмийн боловсрох явцыг удаашруулдаг нь тогтоогдсон байна.

 

11. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь багасна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед чихэр, шоколад идэх нь өвдөлт намдаадаг гэх ойлголт нь өрөөсгөл гэдгийг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулжээ. Тэдний үзэж буйгаар чихэрлэг зүйлс идэх нь өвдөлтийг улам хүндрүүлж хэвлий орчмоор базалж өвдөх, гэдэс хийгээр дүүрэх, үрэвсэл үүсэх зэргийн шалтгаан болдог гэжээ.

 

12. Дархлалын тогтолцоо сайжирна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тогтмол чихрийн хэрэглээ нь цусан дахь чихрийн түвшинг нэмэгдүүлж, цусны цагаан эсийн үйл ажиллагаанд нөлөөлж, дархлалын тогтолцоог сулруулж байдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Тухайлбал, 1 л хийжүүлсэн ундаа уух эсвэл 100 гр элсэн чихэр хэрэглэх нь дархлааны эсийн үйл ажиллагааг 40 хувиар бууруулдаг буюу 4-5 цагийн хугацаанд аливаа вирус, бактерид хүний бие хариу үйлдэл үзүүлэх боломжийг үгүй хийж байдаг ажээ.

Чихэрлэг зүйлс идэх зуршилтай хэн нэгнийг та таних уу? Хэрэв тийм бол манай нийтлэлийг тэдэнтэй заавал хуваалцаарай.

21
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ёстой үнэн зөвлөгөө бна шүү

  2. Mongoo Mongoo

    Mongoo Mongoo

    2021/01/26 at 17:57

    Gerlee Gerlee

  3. Nas Ka

    Nas Ka

    2021/01/27 at 00:59

    Sarana Berry

  4. Б. Бямбаа

    Б. Бямбаа

    2021/01/27 at 22:40

    Баярсайхан Бямбадолгор Dolgorsuren Bayarsaikhan

  5. Inguunee So

    Inguunee So

    2021/01/27 at 23:51

    Б. Заяа

  6. Tsoogii Tsooj

  7. Батка

    Батка 'Б

    2021/01/28 at 13:43

    Ү. Хишигээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *