2021 оны хамгийн хүчирхэг “гадаад пасспорт”-ыг тодруулжээ. Уг пасспортоор дэлхийн 191 улс орон руу чөлөөтэй нэвтрэх боломжтой юм байна!

0

“Henley Passport Index” дэлхийн хамгийн олон улс руу чөлөөтэй аялж болох гадаад пасспортыг тодруулсан талаарх сүүлийн мэдээгээ олон нийтэд зарлажээ.

Ингэхдээ “International Air Transport Authority” буюу “Олон Улсын Агаарын Тээврийн Удирдлага” дахь дата өгөгдөл дээр тулгуурлан, 227 улс орон руу нэвтрэх боломжтой 199 гадаад пасспортыг хамруулсан байна. Гэхдээ энэ нь жилийн туршид бодит цаг хугацаанд шинэчлэгддэг бөгөөд үүнд визний бодлогын өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

2021 оны хамгийн сайн гадаад пасспортууд:

  1. Япон (191 улс орон)
  2. Сингапур (190)
  3. Өмнөд Солонгос (189)
  4. Итали, Финланд, Испани, Люксембург (188)
  5. Дани, Австри (187)
  6. Швед, Франц, Португал, Голланд, Ирланд (186)
  7. Швейцарь, АНУ, Их Британи, Норвег, Бельги, Шинэ Зеланд (185)
  8. Грек, Мальт, Чех, Австрали (184)
  9. Канад (183)
  10. Унгар (181)

2021 оны хамгийн муу гадаад пасспортууд:

Дэлхийн хэд хэдэн улс 40-өөс цөөн оронд визгүй эсвэл ирэхдээ заавал визээр нэвтрэх эрх олгодог. Тэдгээр улсуудад:

  1. Хойд Солонгос (39)
  2. Ливи, Непал (38)
  3. Палестины газар нутаг (37)
  4. Сомали, Йемен (33)
  5. Пакистан (32)
  6. Сири (29)
  7. Ирак (28)
  8. Афганистан (26)

Та дээрх улсуудын алинд нь очиж үзэхийг хүсэж байна вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

10
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lkhanaa Enkhtuya

    Lkhanaa Enkhtuya

    2021/01/26 at 03:10

    Ойлгомжтой ш дээ хэн ямар ч ашиггүй эрсдэлтэй орон луу аялах билээ дээ ккк

  2. япон

  3. Naraa Eldevkhuu

    Naraa Eldevkhuu

    2021/01/28 at 14:19

    Japanaas korea usa iin visa kannad visa 2 oor dutuu bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *