Эзнээ эргэн ирж авахыг нь хүлээн, төөрсөн газартаа 4 жилийн турш хүлээж зогссон үнэнч нохойн түүх

1

Бид бүгд л нохойг хайрладаг боловч нохдын бидний төлөө гэх үнэнч сэтгэл шиг ихээр хайрлаж чаддаг болов уу? Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд нохойг ямар үнэнч амьтан болохыг харуулсан Тайландын нэгэн нохойн түүхийг хүргэхээр бэлдлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Лео нэртэй бяцхан нохойн эзэн өөрийн хайхрамжгүй байдлаас болж нохойгоо шатахуун түгээх газрын ойролцоо үлдээж орхижээ. Энэ явдал өдгөөгөөс 4 жилийн өмнө болсон бөгөөд эзэндээ үнэнч бяцхан нохой төөрч үлдсэн газартаа эзнээ эргэн ирэхийг 4 жил хүлээжээ.

Түүний дэргэдүүр өнгөрөх хүмүүс түүнд туслахыг хичээдэг байсан ч бяцхан нохой эзнээ эргэн ирэхийг хүлээж, байгаа газраасаа огт холддоггүй байжээ

Тухайлбал 45 настай Саовалак Леог тогтмол хооллож, гэртээ аваачиж үзсэн ч нохой гэрээс нь явж, эзнээсээ төөрсөн газартаа эргэн ирсээр байсан ажээ. Иймээс тэрээр нохойг гэртээ аваачилгүй, өөрөө түүнд хоол авч ирж өгдөг болжээ.

Ийнхүү эзнээ хүлээн ганцаар зогсох Лео нохойн тухай Анучит Унчареон гэх нэгэн цахим сүлжээнд бяцхан нохойны зургийг оруулж, эзнээ 4 жилийн турш хүлээж байна хэмээн нийтлэл бичиж, эзнээ олоход нь тусалжээ.

Улмаар түүний нийтлэл цахим орчинд маш хурдтай түгэж, эзэн нь ч нохойгоо олж чадсан байна.

Эзэн нь тус нийтлэлийг бичсэн Анучит руу зурвас илгээж, 4 жилийн өмнө төөрч алга болсон БонБон нохойтой нь тун адилхан байгааг дурьдаад, нохойгоо маш их эрж хайсан боловч амжилт олоогүй гэдгээ хэлжээ.

Энэ бүхний эцэст бяцхан нохой өөрийн гэр бүлтэйгээ эргэн уулзаж, тун баяр хөөртэй байсан гэнэ. Гэсэн ч тэрээр гэр бүлийнхэнтэйгээ явахыг хүсээгүй нь хэн бүхний гайхшралыг төрүүлжээ.

 

Түүнийг эзэнтэйгээ явна гэж бодож байсан ч бяцхан нохой үлдэхээр шийджээ

Ийнхүү бяцхан нохой эзэнтэйгээ харих бус өнгөрсөн жилүүдэд өөрт нь сайн хандаж, нэгэнт ижилдэн дассан Саовалактай хамт үлдэхийг сонгожээ. Түүний эзэд ч нохойныхоо хүслийг биелүүлэхээр шийдсэн бөгөөд бяцхан нохойны эрүүл мэндийн үйлчилгээний бүх төлбөрийг хариуцаж байхаа илэрхийлсэн байна.

32
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/01/25 at 12:20

    Bas neg eznee 2 jil huleegeed mashin dairuulj uhsen nohoinii tuhai unshij bsan

  2. Tsendsvren Oyun

    Tsendsvren Oyun

    2021/01/25 at 12:23

    Ebii dee

  3. Тотоо Чойжилсүрэн

    Тотоо Чойжилсүрэн

    2021/01/25 at 13:00

    Амьтан ч гэсэн маш ухаалаг шийдвэр
    Гаргасан байна

  4. Baigali Tsedenish

    Baigali Tsedenish

    2021/01/25 at 15:14

    hunees iluu uhaan gargajee

  5. Т. Тэнүүн

    Т. Тэнүүн

    2021/01/25 at 16:46

    Nohoi iim l bhgu yu

  6. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2021/01/25 at 20:10

    Huurhii huurhii,nohoi daanch uruvdmuur unench

  7. Одон Чимэг

    Одон Чимэг

    2021/01/26 at 16:40

    Чи 4 жил цуг байснуу? Шааал худ лаа

  8. Чонон Сүлд

    Чонон Сүлд

    2021/01/26 at 19:06

    Сайн бна уу. Би нохойны талаар youtube channel-тай юмаа. Subscribe дараад дэмжээд өгөөрэй. Цаашдаа нохойны талаар сонирхолтой бичлэгүүд хийж байх болно оо. https://youtube.com/channel/UCAnXb-3QUloIP-ORn9BAc1A

  9. Densmaa Dorjgotow

    Densmaa Dorjgotow

    2021/01/27 at 10:30

    ewii ewii ezduuddee goldoo ortol gomdchihson bainashdee

  10. Төгөлдөр Төкө

    Төгөлдөр Төкө

    2021/01/28 at 17:27

    Хөөрхийдөө🐶🐶😟😟😟

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *