Түрүү булчирхайн хорт хавдрын эхэн үед илрэх 7 шинж тэмдэг. Эдгээрийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

2

Түрүү булчирхайн хорт хавдар бол эрчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог өвчин. Түрүү булчирхайд хавдар өсч, томорч, зөвхөн энэ хэсгийг өвчлүүлж, бусад эд эрxтэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай.

Kateryna Kon / Shutterstock.com

Гэвч хавдар өсч, томрох тусам илүү түрэмгий болж, богино хугацаанд тархдаг ба ингэснээр эрэгтэй хүний эрүүл мэндийг ноцтой хохироодог.

9nong / Shutterstock.com

Түрүү булчирхайн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ёстой. Уг өвчний эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Дараах шинж тэмдгүүд нь хорт хавдартай холбоогүй боловч, өсч томорч буй хавдрын үед илрэх шинж тэмдэг байх боломжтой.

funnyangel / Shutterstock.com

 

1. Тогтмол шээc хүрэх, тэр тусмаа шөнийн цагаар

2. Шээc эсвэл үpийн шингэн гарах үед өвдөлт болон халуу шатаж буй мэдрэмж төрөх

3. Шээc дундаа тасалдах эсвэл бага гарах

4. Шээж эхлэх эсвэл шээж байхдаа тасалдуулахад, тав тухгүй болон өвдөлт мэдрэгдэх

Pshevlotskyy Oleksandr / Shutterstock.com

5. Шээc гоожих, тэр тусмаа шөнө эсвэл инээх, найтаах болон ханиалгах үед

6. Зогсоогоороо шээxэд хүндрэл учрах

7. Шээc эсвэл үpийн шингэнээс цус ялгарах

Africa Studio / Shutterstock.com

Эдгээр шинж тэмдгүүд нь мөн шээсний замын үрэвсэл эсвэл хорт хавдрын бус шинжтэй томорсон түрүү булчирхайн үед илэрч болно. Хэрэв танд дээрх шинж тэмгүүдээс илэрч байвал, та яаралтай эмчид хандаж түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ өгөөрэй.

Image Point Fr / Shutterstock.com

 

Өвчнийг эрт үед нь мэдэхийн тулд дараах шинж тэмдгүүдийг сайтар ажиглаарай:

  1. Гэнэт жин хасах, хоолны дуршил буурах, дотор муухайрах болон бөөлжис хүрэх
  2. Аарцаг, гуя болон нурууны доод хэсэг болон эдгээр хэсгүүдийн яс орчмоор тогтмол тааламжгүй өвдөлт мэдрэгдэх
  3. Хөл орчмоор хавагнах, булчин сулрах, хөдлөхөд хүндрэл үүсэх
sebra / Shutterstock.com

Эрүүл мэндийн салбар түрүү булчирхайн хорт хавдрыг үүсгэж буй хүчин зүйлийг тайлбарлахын тулд хичээнгүйлэн судалгаа хийсээр байна. Ихэвчлэн илүүдэл жинтэй болон урьд өмнө нь гэр бүлийнх нь аль нэг гишүүн уг өвчнөөр өвчилж байсан түүхтэй эрэгтэй хүн түрүү булчирхайн хорт хавдар тусдаг болохыг баталжээ.

Lightspring / Shutterstock.com

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тус болох хэд хэдэн зөвлөмжүүд бий: Эрүүл буюу витамин болон эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх, тогтмол дасгал сургуулилт хийх, хортой зуршлуудаа хаях болон биеийн жиндээ анхаарах гэх мэт.

Thanapol.S / Shutterstock.com

Мөн тогтмол шинжилгээ өгч байх нь хорт хавдрыг эхэн үед нь илрүүлэх боломжийг бүрдүүлдэг байна. Энэ өвчинд нарийн оношилгоо хэрэгтэй ба хавдар түрүү булчирхай нь өсч томрох хүртлээ ямар нэгэн байдлаар мэдэгддэггүй гэдгээрээ аюултай юм.

Image Point Fr / Shutterstock.com

Гэсэн хэдий ч эрчүүдийн хувьд, шээх үед ямар нэгэн байдлаар хүндрэл учрах л юм бол, тэр даруйд нь эмчид хандаж шинжилгээ өгөх ёстой гэдгийг бүү мартаарай!

8
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *