Таны аз жаргал, баяр хөөрийг үгүй хийж буй хүмүүсээс ангижрах нь ямар чухал зүйл болохыг илтгэх 6 шалтгаан

2

Харилцаанд сөрөг хандлага давамгайлах нь амьдралд төвөг учруулахаас гадна таныг үгүй хийж ч мэднэ – шинжлэх ухаан үүнийг үнэн болохыг баталсан. Хортой хүмүүс бол энерги сорогчид л гэсэн үг, аз жаргал, оюун санааны амар амгалан болон гайхалтай нөөц бололцоо гээд таны амьдралын бүхий л гэрэл гэгээтэй зүйлсийг сорно. Бидний хүртэх ёстой сайхан бүхнийг маань сордог хортой найзууд, ажлын хамтрагчид эсвэл гэр бүлийн хэн нэгэн байдаг.

Эдгээр харилцаануудын аль нэг нь магадгүй таны хувьд утга учиртай, бүх зүйл чинь байхыг ч үгүйсгэхгүй, гэхдээ та хор хөнөөлөөс холуур байя гэж бодож байгаа бол тэдгээр хүмүүсээс эртхэн зайгаа барих хэрэгтэй. Яагаад гэдгийг дараах шалтгаануудаар танд хэлж өгье.

1. Тэд таныг өөдрөг байхад сэтгэл санаагаар унагана

Та эерэг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхөд, танд магадгүй эрч хүч чинь улам нэмэгдэж байгаа юм шиг санагддаг байх. Тэд ярилцахдаа гаргууд бөгөөд та нарын дунд сайхан харилцан яриа өрнөх болно. Сөрөг хүмүүс харин эсрэгээрээ байдаг. Тэд таныг ямар ч үед залхааж, ядраана, яагаад гэвэл тэдний амьдрал сөрөг зүйлсээр дүүрэн. Тэд бусдын энергийг ядах юмгүй сорно.

© Manchester By The Sea / Amazon Studios

 

2. Тэд таны амьдралын хандлагад нөлөөлнө

Та толгой дотроо ямар нэгэн зүйлд хүрэхээр хичээж байхад, сөрөг хүмүүс таныг сэтгэл санаагаар унагаах болно. Тэд эргэн тойрон дахь хүмүүсийнхээ урмыг хугалах хандлагатай байдаг бөгөөд хэзээ ч бусдыг дэмжиж, урмын үг хэлдэггүй. Хэрэв та өөрийгөө буруу зам руу хазайгаад байгаа юм шиг мэдэрвэл, эргэлзэлгүй байрандаа зогсож, амьралын гэрэл гэгээтэй талыг олж хараарай. Та толгойдоо орж ирсэн бодлыг хэнээс ч үл хамааран, биелүүлэх бүрэн боломжтой.

© Inside Out / Walt Disney Studios Motion Pictures

 

3. Тэд таны тархийг сөрөг бодлоор тэжээнэ

Сөрөг хүмүүс бол энерги сорогчид, та тэдэнтэй хэдий чинээ удаан хамт байж, хэлэх зүйлийг нь сонсоно, төдий чинээ тэр нь таны бодол санаанд шууд нөлөөлөхөд хүрдэг. Удахгүй та ч гэсэн тэдний нэг болох бөгөөд гутранги үзэлдээ эзэмдүүлэх болно. Тэд энэ чадвартаа үнэхээр сайн. Таныг таамаглаж эхлэхээс өмнө, өөртөө итгэх итгэл чинь алга болсон байна.

© Game of Thrones / Warner Bros Television Distribution

 

4. Тэд таныг гомдоллодог болгоно

Тэд таны өмнө нь хийсэн алдаа дутагдлыг чинь байнга сануулна. Заримдаа өнгөрснийг байнга санагалзах нь сэтгэл өвтгөдөг боловч, хэрэв тэд таны өнгөрснийг байнга сануулаад байвал, тэднийг ч гэсэн өнгөрсөнд нь үлдээгээд урагшлах хэрэгтэй.

© Mean Girls / Paramount Pictures

 

5. Тэд таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ

Таны оюун санааны эрүүл мэндэд хор хөнөөлтэйгөөс гадна сөрөг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх нь бие организмд давхар хохирол учруулна. Судалгаагаар эргэн тойрондоо удаан хугацаанд өшөө хорсол тээсэн, депресстэй хүмүүсийг байлгавал, зүрхний өвчин тусах эрсдэл нэмэгддэг болохыг баталжээ.

© Sleeping with the Enemy / 20th Century Fox

 

6. Тэд таны өөдлөн дэвжихэд саад болно

Таны амьдрал өөдлөн дэвжих гэж байх үед, сөрөг хүмүүсээс аль болох холуур байх хэрэгтэйг санаарай. Сөрөг хандлага амархан халдварладаг, тиймээс тэдгээр хүмүүстэй цагийг хамт өнгөрүүлснээр, та өөрийнхөө боломж бололцоонд эргэлзэж, тээнэгэлзэж эхэлнэ. Таны нөөц бололцоо, чадамж эрсдэлд орно, хэрэв сөрөг хүмүүс эргэн тойронд чинь байсаар байвал шүү дээ.

© 13 Reasons Why / Paramount Worldwide Television

Хэрэв дээр дурдсан шалтгаанууд танд танил сонсогдож байвал, тэдгээр хүмүүсээс ангижрах цаг хэдийнээ болжээ гэдгийг ойлгоорой.

© 500 Days of Summer / Fox Searchlight Pictures

Та сөрөг хандлагатай хүмүүсээс харилцаагаа таслах талаар бодож байна уу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.  

6
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *