Он удаан жил хамтдаа амьдарсан хосууд хоорондоо 90 минутын зайтай эмнэлгийн орон дээр амьсгал хураажээ

3
1
5,963

Гэрлэлт бол гайхалтай зүйл, яагаад гэвэл хосууд хамтдаа хайрын түүхээ бичиж, жаргал зовлонгоо бие биетэйгээ хуваалцдаг. Харамсалтай нь орчин цагт хосууд маш амархан хоёр тийш болох болжээ.

donetta nichols / Shutterstock.com

Геронтологист Karl Pillemer-ийн номд, 30-аас дээш жил хамтдаа амьдарч байгаа 700 гаруй хосын ярилцлага бичигдсэн байдаг. Урт удаан үргэлжлэх гэрлэлтийг цогцлоохын тулд юу хийх ёстой талаарх зарим нэг зөвлөгөөнүүд бий.

  1. Эхлээд гүн гүнзгий дурлаагүй бол, гэрлэх гэж яарах хэрэггүй
  2. Юу мэдэрч байгаагаа үргэлж хэлж байх
  3. Өөрчлөлтөд бэлэн байх
  4. Хамтрагчийнхаа хэрэгцээг хангах чадвартай байх
  5. Гэрлэлтийг удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд хичээх
Ruslan Guzov / Shutterstock.com

Тэд хамтдаа амьдарсан, бие биенийгээ хайрласан бас цугтаа нүд аницгаасан

Tom болон Delma Ledbetter, 84 болон 82 настай, гэрлээд хамтдаа 62 жилийг ардаа үджээ. Тэд бие биедээ амьдралаа зориулсан бөгөөд эцсийн амьсгал хүртлээ хамтдаа байж, бие биенийхээ гараас атгасан чигээрээ эмнэлгийн орон дээр өөд болцгоожээ.

Tom эхлээд хорвоог орхисон ба Delma түүнийг амьсгал хурааснаас хойш буюу 90 минутын дараа таалал төгссөн байна. “The Epoch Times”-д тэдний охин Donetta Nichols ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ:

Donetta Ledbetter Nichols / Facebook

“Энэ бол тэдний хорвоог ямар байдлаар орхихыг хүсэж байсан, яг тэр хүслээрээ амьсгал хураасан явдал байлаа. Үүнээс илүү дээр үхэл гэж юу байх билээ.”

Тэдний нас барахынхаа өмнө гар гараасаа атгаж байгаа бичлэг нь интернет орчинд олон хүний анхаарлыг татсан бөгөөд жинхэнэ хайр гэж юу болохыг хүмүүст харуулсан биз ээ. Tom болон Delma нар 20-иод насандаа анх танилцаж, дотнын найзууд болж байсан ба үүнээс хойш бие биедээ сэтгэл алдарч, эцсийн амьсгал хүртлээ хамтдаа байжээ.

Stephanie Rutkowske / Facebook

Тэд анхны болзооноосоо хойш ердөө 3 долоо хоногийн дараа гэрлэсэн байна!

Тэд өөрсдийнхөөрөө аз жаргалтай амьдарч, дэлхийгээр аялж, 2 хөөрхөн охинтой болсноос гадна 7 зээтэй болж, тэр ч бүү хэл гучаа хүртэл үзээд амжжээ!

Эхлээд Delma өвдсөн бөгөөд дараа нь, Tom эхнэрээ дагаад өвдсөн байна. Тэд хамтдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ таалал төгссөн юм.

Donetta Ledbetter Nichols / Facebook

 

Хүн бүр хайрыг дээдэлдэг!

Тэдний талаарх мэдээ сошиал медиад постлогдсоны дараа, жинхэнэ хайр сэтгэлийн түүхийн талаар хүмүүс мянга мянган сэтгэгдэл бичих болсон байна.

Donetta Ledbetter Nichols / Facebook

Бид бүхэн энэхүү гайхалтай хосын хайрын түүх удахгүй гэр бүл болохоор төлөвлөж байгаа олон хосуудад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Gankhulug Enebish

    Gankhulug Enebish

    2019/09/30 at 12:08

    💝😭

  2. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2019/09/30 at 12:44

    Нэг хүн шиг л болж😔😭

  3. Tseren Tsagaan

    Tseren Tsagaan

    2019/10/01 at 07:36

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.