Экспо Монголиа 2019 – Ногоон Технологи ба Хөрөнгө Оруулалт

0

“Экспо Монголиа 2019” бүх салбарыг дэмжсэн Олон Улсын Үзэсгэлэн, Бага Хурал долоо дахь удаагаа буюу 2019 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТөвд зохион байгуулагдана.

Энэ удаагийн үзэсгэлэн, бага хурлын хүрээнд “Усны менежмент – Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал болох бөгөөд ХБНГУ ийн Бранденбург хотын усны академи, GSTT – (Германы суваггүй технологийн нийгэмлэг), төрийн  болон бизнесийн байгууллагууд оролцож усны менежмент болон дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа “Хот суурин газар, дэд бүтэц, барилга, уул уурхай,  бусад салбар”-д  ашиглагдах ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр, бохир ус цэвэрлэгээний технологи, түүний ашиглалт,  засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий хамгийн сүүлийн үеийн техник технологиуд танилцуулагдаж, усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон бизнесийн байгууллагуудтай санал бодлоо солилцох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000 9471 утсаар болон доорх сошиал сувгуудаас авна уу.

www.expomongolia.com

https://www.facebook.com/expomongoliajv/

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.