Үндэсний газарзүйн сэтгүүлийн 2013 оны шилдэг гэрэл зургийн уралдаанд өрсөлдөж буй бүтээлүүд

0

Үндэсний газарзүйн сэтгүүлийн 2013 оны шилдэг гэрэл зургийн уралдаанд өрсөлдөж буй бүтээлүүдДэлхийн хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг Үндэсний газарзүйн сэтгүүл жил бүр янз бүрийн ангиллаар хамгийн шилдэг гэрэл зургуудыг тодруулах гэрэл зургийн тэмцээн зохион байгуулдаг. Энэхүү тэмцээнд илгээсэн зургуудаас мөн оны хамгийн шилдэг гэрэл зургуудаар тодорсон зургуудыг 12-р сард зарладаг бөгөөд эдгээр ялагч болсон шилдэг бүтээлүүд тус сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гардаг уламжлалтай. Дараах гэрэл зургууд нь Үндэсний газарзүйн сэтгүүлийн 2013 оны шилдэг гэрэл зургийн уралдаанд оролцож байгаа бүтээлүүд юм. Таны бодлоор аль зургууд шилдэг бүтээлээр нэрлэгдэх бол?

Массачусетс, Сесуит боомт: Мөрөөдлийн сэлэлт
Индонез, Зүүн Ява, Бромо уулын ойролцоо: Диваажингийн гэрэл

Энэтхэг, Бандхавгарх: Өлсгөлөн нүд

2013.5.26. Небраска: Элч нар

Этиоп: Сури омог

Хятад, Юаньган: Будааны талбай

Энэтхэг, Лакхимпур Кхери дүүргийн нутаг дэвсгэр дэх Гхаггар голын орчим: Хөөцөлдөөн нэртэй энэ зурагт дүрслэгдсэн сарьсан багваахай нь уурлаж хилэгнэсэн зөгийн сүргээс зугтаж яваа юм. Зөгийн сүргээс зугтаж байсан 300-400 орчим сарьсан багваахайны зарим нь зөгийнүүдэд бүчүүлэн хатгуулж байсан юм.

Хавайн арлуудын хамгийн эртнийх нь болох Кауаи арал дээр өвлийн цагт том давалгаанууд үүсэж, сэрүүхэн болдог.

Япон, Илчээ хадгалж байгаа нь: Японд жил бүрийн өвөл болдог эрт цагаас нааш тэмдэглэж ирсэн нэгэн фестиваль байдаг нь Нүцгэн Кон хэмээх фестиваль бөгөөд энэхүү фестивальд ихэвчлэн Япончуудын азтай нас гэж үздэг 24, 42, 61 насны эрчүүд оролцдог ба оролцогчид өөрсдийгөө амьдралын бүтэлгүйтлээс зайлсхийж байна гэж үздэг байна.

Жакарта: Сониуч кассоуари шувуу. Энэ шувуу нь Шинэ Гвинейн ой болон түүний ойролцоох арлууд, Австралийн зүүн өмнөд хэсгийн уугуул, нисдэггүй шувуу юм.

Норвеги, Лофотен, 1-р сарын сүүл: Далайн булангийн нэг талд орших загасчдын сууц, загас хатаах модон сараалжнууд

Энэтхэг, Аллахабад хот: Ариун угаалгын өмнө. Хумбх Мела фестивалийн үеэр ариун Гангын усанд орохоор хүлээж байгаа даяанч лам нар

Мексик, Канкун хот: Итгэл найдварын туяа. Усанд гэрлэн хөшиг хэрхэн бүждэгийг харуулдаг энэ гайхалтай үзэгдэл өдөр бүр боловч хэдхэн минутын хугацаанд үргэлжилдэг.

Металл мэдрэхүй

Тринидад: Ичимхий сармагчин. Энэ сармагчин газар нутагтаа бусад их түрэмгий, догшин ханддаг ч энэ удаад багагүй ичсэн бололтой.

Италийн Тренто: Бороон дунд алхаж явсан гэрэл зурагчин нар жаргах зураг авахаар хүлээж байтал түүний өмнө байгалийн гайхалтай зураглал бий болж, тэнгэр газрын савслагад өнгийн солонго 180 градусын гүүр болон тогтжээ.

Тэнгэрээс одоо ч намайг харж байгаа өвөөгийн минь гарыг хамгийн сүүлийн удаа атгаж байгаа миний эмээ

Япон, Хитачи: Улаан толгод. Толгодыг бүрхсэн кока бут

Норвеги, Осло: Хөлдүү мэлхий

Энэтхэг, Ладах: Намгял Цемо хийдийг гэрэлтүүлж байгаа нарны сүүлчийн туяа

Шинжан-Уйгурын нутаг дахь Канас нуур: Тусгал

Итали, Тускани: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өтгөн ойн гүнд

Шриланка: Үдэлт. Далайн гүн рүү сэлэн одож байгаа сперм халим

Хятад, Сяпу: Загасчны суурин

Зимбабве: Төгс тэнцвэр

Арктикын далай: Арктикын мөс

Танзани, Серенгети үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Тамын хаалга
Хятад, Сиан Кун: Тосгоны мөхөл. Таван жилийн өмнөөс хотыг барилгажуулагчдын эсрэг тэмцсэн Сиан Кун тосгоны иргэд хамгийн сүүлийн 1000 жилийн настай тосгоныг аварч үлдэхээр тэмцэж байгаа юм. Гэвч энэ бяцхан барилгуудыг газрын хөрстэй тэгшилж, том худалдааны төв барих болно.


Тайвань, Хуалиен: Их далайдаа эргэн ирсэн нь. Шар сэлүүрт нисдэг загас усны мандал дээгүүр элин халин нисэж байна.


Коста Рика, Абангарес муж, Гуанакасте тосгон: Алтны уурхайчид


Ирландын баруун эрэг, Атлантын далай: Төгс шуурга


Энэтхэг, Варанаси: Оршуулга ба үс хусалт. Хинду шашинд нас барагсдыг чандарлаж, үнсийг нь Ганга мөрөнд цацдаг уламжлал байдгийн дээр оршуулах ёслолд оролцсон гэр бүлийнхэн нь үсээ хусдаг заншилтай.


Кайманы арлууд: Зуны дурлал


Гонконг, Өүшн Парк, газар доогуурх трамвай: Харанхуйн дундах гэгээ. Сүүлийн жилд бидний амьдралыг үүрд өөрчилсөн гар утас болон олон нийтийн сүлжээний нэгэн сэжимд холбогдсон энэ бүсгүйн бие нь энд байгаа ч оюун санаа нь огт өөр газарт байна.

Кени, Масай Мара: Үе удам

Индонез, Алор арал: Тэнгисийн усан дахь үл таних хүн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. doogii0118

    2013/12/03 at 14:39

    гоё зурагнууд байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *