Түрүүлж алхана…

0

Түрүүлж алхана...

Цаг хугацаа, орон зайнд баригддаггүй бас хязгааргүй, төгсөшгүй зүйл болзөвхөн харилцаа холбоо билээ.

Хүн төрөлхтөн амьдралд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлсээ хялбарчлах, хүссэнээрээ хэрэглэхийн тулд техник технологийг бүтээдэг. Зохион бүтээгчидхүмүүс байнга харилцаатай байх шаардлагыг үндэслэн утсыг санаачилжээ.

Телефон гэдэг нь эртний грекээс гаралтай үг бөгөөд холын орон зай, дуу хоолой гэдэг үгийн нийлэмж юм.

2010 оны байдлаар секунд бүрт 193000 мессеж илгээгддэг гэсэн судалгааг АНУ-ын судлаачид гаргажээ. 
         Гар утас үйлдвэрлэгчид минут, секунд тутамд функцээ сайжруулан Apple, Samsung, Nokia зэрэг компаниудын өрсөлдөөний үр дүнд гар утас улам төгөлдөржсөөр байна. Үүний дагуу үүрэн холбооны операторууд хөл нийлүүлэн үйлчилгээ бүтээгдэхүүнээ сайжруулж байгаа билээ. Сүлжээгээ өргөтгөх, 3G, LTE нэвтрүүлэх, найдвартай тасралтгүй сүлжээнээс гадна үйлчилгээний нөхцлөө үргэлж сайжруулан бусдаас түрүүлж алхах нь тэднийг амжилтанд хүргэдэг. Жишээ нь АНУ-ын болон барууны орнуудын операторууд өмнө нь зөвхөн ярианы үйлчилгээндээ анхаарч хөнгөлөлт, урамшууллаа зарлаж байсан бол одоо интернэтийн багц руугаа анхаарлаа хандуулдаг болжээ. Хэрэглэгчид гар утсаараа интернэтэд нэвтэрч и-мэйлээ шалгах, хөгжим сонсох, видео үзэх, тоглоом татах, онлайнаар тоглох гээд дата хэрэглээ хязгааргүй.
Монгол улсад гар утасны хэрэглээ нэвтрээд нэлээд олон жил болжээ. Гар утасны үзүүлэлтүүд гэрлийн хурдаар хөгжиж, Software Update нь ч  цаг хугацаатай уралдаж байхад үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч бид дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй билээ. Тиймээс мэдээлэл холбооны Юнител групп 2.0 буюу дараагийн хөгжлийн үедээ орж түрүүлж алхаж байна. 
         Үүрэн холбооны оператор компаниуд хэрэглэгчдийн тодорхой хувь нь зөвхөн ярьдаг, хосууд болон сурагчид мессеж илүү их бичдэг, зарим хэсэг нь гаднаас дуудлага авахын тулд утсаар ярьдаг гэдгийг мэдрэх хугацаа хангалттай өнгөрсөн. Мөн сүүлийн 5 жилд ухаалаг утасны хэрэглээ ихсэхийн сацуу дата хэрэглээ ч нэмэгджээ. Хэрэглүүлэх гэж хүчээр зүтгэдэг биш сэтгэдэг Юнител групп хэрэглэгчдийнхээ шаардлаганд нийцүүлсэн Smart багцуудаа шинээр гаргах гэж байна. Таны хэрэгцээг мэдэрсэн ухаалаг багцуудын аль нэгийг сонгож, түрүүлж алх. Энэ бол зөвхөн эхлэл.
Smart talk, илүү ярина. Ажлаа ч бүтээнэ, амьдралаа ч холбоно: Гар утас орон зайг үл харгалзан биднийг дуу хоолойгоор холбохын тулд бүтээгджээ. Амьдралын нандин мөч бүхнийг хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаж, ажил хэргээ гүйцэтгэн, утсаар их ярих хэрэгцээг бид мэдэрсэн тул ухаалаг багцыг санаачиллаа. Утас биднийг яриулахын тулд бүтээгдсэн учир хүссэнээрээ ярь.
Smart text, илүү бичнэ. Ажлаа болон амьдралаа давхар амжуулна: Гар утас зөвхөн ярихад зориулагдаж байсан үед хүн төрөлхтний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байлаа. Утсаа авч чадаагүй дуудлага бүрийн цаана чухал зүйлс орхигдоод байсан тул инженерүүд мессежийг санаачилжээ. Өглөөнөөс үдэш хүртэл ажлаа хийж байхдаа ч үйлдэл бүхнээ хайртай дотны хүндээ мессеж бичин хүргэж болох бөгөөд таны энэ их бичих шаардлагат нийцсэн ухаалаг багц шинээр гарлаа. Хүссэн цагтаа хүссэн үгсээ бич. Ажилтай үеийн үнэнч туслах, завтай үеийн үнэнч найз. Чухал үгс бүхэн хадгалагдах ухаалаг хэрэглээ.
Smart data, илүү хэрэглээ. Холыг ойртуулж, хоёрыг учруулж, дэлхийн ертөнцийг нэгэн дэлгэцэнд багтаасан ухаалаг хэрэглээ. Хүний хэрэгцээ хязгааргүй. Бид орон зай, цаг хугацааг үл хамааран хялбар аргаар холбоотой байхыг хүсдэг. Интернэт суурин байх үед бид хөдөлгөөнтэй болгохыг хүссэн. Гар утсаараа цахим ертөнцөд нэвтрэн мэдээ мэдээллээ авч, дэлхийн хүн бүртэй холбоотой байхад бидэнд интернэт тусалдаг. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд их дата шаардлагатай байдаг тул ухаалаг багц шинээр гарлаа. Цахим ертөнцөд дураараа аял. 
Smart Days, илүү хоног. Ухаалаг өдрүүдэд зориулав. Гар утас хэдийгээр бидний салшгүй хэрэглээ болсон ч түүнд амрах цаг хэрэгтэй болдог. Биднийг амарч, зугаалж байхад тэд ч бас үндсэн үүргээ биелүүлэх шаардлагагүй байдаг. Тиймээс илүү хэмнэлттэй хэрэглээт өдрүүдэд зориулсан ухаалаг багц гарлаа. 
Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дурын багц руугаа чөлөөтэй хөрвөх боломжтой. Хамгийн чухал нь та аль ч багцын хэрэглэгч байлаа гэсэн нэг л ухаалаг картаар дансаа цэнэглэнэ. Картын үнийн дүнгээс хамаарч таны сонгосон багцын дагалдах эрхүүд орох болно.
Юнител. Түрүүлж алхана.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *