Цөлд бороо орохтой адил, ховорхон бөгөөд бусдаас өөр төрсөн хүмүүсийн сонирхол татам 15 гэрэл зураг

0

Цасан ширхэг мэт нэг ижилхэн хүн гэж энэ хорвоо дээр үгүй. Тэр ч бүү хэл нэгэн зэрэг хорвоод мэндэлсэн ихрүүд ч өөр хоорондоо ялгарах шинж тэмдэгтэй байдаг гэдгийг судлаачид нотолсон байдаг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд өөр хоорондоо ижил бус, бусад хүмүүсээс эрс ялгарах биеийн онцлогтой хүмүүсийн сонирхол татам зурагнуудыг хуваалцаж байна.

1. “Би уг нь өндөр, туранхай энгийн л нэг залуу. Гэвч хөл маань хэтэрхий богино, өргөн хэлбэртэй. Үүнд таарах гутал олох ч хүндхэн даваа шүү.”

© jumpingtheaardvark / Reddit

 

2. “Нүдэнд маань зүрхэн хэлбэртэй цэг байдаг.”

© grotesquepanda / Reddit

 

3. “Би төрөлхийн хамрын ясгүй.”

© fedorah***er / Reddit

 

4. “Манай ангийн энэ хүүхдийн гар тун өвөрмөц.”

© TheCaptainC****s / Imgur

 

5. “Миний өрөөсөн чихний дотор талд ийм ургацаг мөгөөрс байдаг юм. Эргүүлээд гадагшаа харуулж ч болдог. Эмэг эх маань бас ийм чихтэй байсан гэнэ лээ.”

© stormyb***h / Reddit

 

6. “Арьс цайх өвчин наранд ингэж харагдаж байна.”

© harrisonlereed / Imgur

 

7. “Төрөлхийн мэнгэ+гетерохром буюу нүдний өнгө зөрөх эмгэг.”

© SilverLexxie / Imgur

 

8. “Хөлийн эрхий хурууг гарандаа залгачихсан юм шиг урт богино хоёр өөр хуруутай төрсөн.”

© anwrootb***17 / Reddit

 

9. “Хачирхалтай энэ чихэнд пирсинг хийвэл ямар харагдах бол?”

© Ernestpogi / Reddit

 

10. “Нэг нүд маань бор өнгөтэй байхад нөгөөх нь ногоон.”

© celestivlnighthvwk / Reddit

 

11. “Линз зүүгээгүй гэдгээ ухаарах хүртэл линзээ авах гэж хэсэг оролдсон. Ингээд л том жижиг юм шиг хоёр өөр нүдтэй нилээд хэдэн долоо хоног болж байна даа…”

© sadspine / Imgur

 

12. “Дөнгөж төрсөн нярай бид хоёрын хөлийн хуруу яг ижилхэн гээч. Удамшил гэж энэ байх даа.”

© undefined_reference / Reddit

 

13. “Колобома гэж нэрлэгддэг өвчний улмаас эгчийн маань нүд ингэж харагддаг юм.”

© katiebug0313 / Imgur

 

14. “Үеэл дүүгийн маань толгойн орой хэсгийн үс уначихсан.”

© jrummy16 / imgur

 

15. “Гетерохром буюу нүдний өнгө зөрөх эмгэг.”

© A****dWithATediore / Imgur

 

Бонус: Загвар өмсөгч Karolina Kurkova-д хүйсний нүх байдаггүй.

© karolinakurkova / Instagram

“Victoria’s Secret”-ийн алдарт загвар өмсөгч Karolina Kurkova-д хүйсний нүх байдаггүй ажээ. Энэ нь усны хувцас өмсөх үед илт мэдэгддэг бөгөөд хүмүүсийн анхаарлыг ч ихээр татдаг. Тэрээр чухам ямар шалтгаанаар хүйсний нүхгүй төрсөн талаараа ам нээж байгаагүй ба түүний биет төлөөлөгч түүнийг харийн хүн биш хэмээн хошигнож байсан ч удаатай.

Танд эсвэл таны ойр дотны хэн нэгэнд хүн бүрт байдаггүй өвөрмөц зүйл бий юу?

27
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нууц

    2022/07/30 at 01:36

    4 чадна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *