Онцгой содон гадаар төрх ихэнх тохиолдолд бусдын доог тоxуу болдог. Гэхдээ орчин үеийн загварын ертөнц энэ ойлголтыг эвдэж эхэлжээ. Гэрэл зурагчид, дизайнерууд этгээд содон нүүр царай, бие хаатай хүмүүсийн эрэлд гараад байна. Тэд гэрэл зураг дээр төдийгүй тайзан дээр ч гайхалтай, давтагдашгүй төрхийг гаргаж байгаа юм. Танд бусдаас онцлог ямар нэгэн зүйл байдаг бол санаагаар унаж өөрийгөө нуух шалтгаан болох ёсгүй. Магадгүй та ирээдүйд дэлхийд алдартай загвар өмсөгч болох ч юм билүү? Өөрийгөө зоригтойгоор нээж бусдад таниулахад л болно гэж бид бодож байна.
Сара Хироми
Сара дэлхийд алдартай Heroes New York загварын агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг.
Дуань Мэй Юэ
Сингапурын загвар өмсөгч бүсгүй Нью-Йоркийн загварын долоо хоногоор үзэгчдийг бaйлдан дагуулж гүн сэтгэгдэл үлдээсэн юм.
Дарья Свертилова
Украйн гаралтай загвар өмсөгч. Дарья зөвхөн загварын ертөнцөд өөрийгөө нээгээд зогсохгүй гэрэл зургийн салбарт ч амжилт гаргаж явна. Өнөөдөр Dior, Balmain, Rick Owens зэрэг брэндүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Маева Жани Маршалл
Бүсгүй өөрийнхөө этгээд содон сэвхнээсээ огт ичдэггүй, харин ч өөрийн гэсэн “брэнд”-ийг бий болгоод байгаа юм.
Тин Гао
Anti-Agency агентлагийн шинэ нээлт. Бүсгүй өөрийгөө загварын ертөнцөд хөл тавина гэж хэзээ ч бодож байгаагүй ажээ. Охиныг сургуулийн хоолны газар сууж байхад нь зөв хүмүүс нь таньж харсан гэдэг.
Сомалия Найт
Дэлдэн чихнээсээ болоод багадаа бүгдэд шоолуулж байсан Сомалия өөрийгөө ихэд голдог байжээ. Загварын агентлаг охиныг анзаарсан тэр өдөр амьдрал нь эрс өөрчлөгдсөн юм.
Карисса Пинкстон
Карисса Пинкстон – шаргал үстэй, сэвхтэй хар арьст бүсгүй. Ийм гадаад төрх маш ховор, тийм ч учраас загварын агентлагийнхны анхаарлыг татжээ.
Жина Тёрнер
Жина 24 жилийн турш алопецитэйгээ (халцрах) тэмцэж байгаа юм. Асуудлыг нэгэнт шийдэж чадахгүй болсон тул өөрийнхөө “чимэг” болгохоор шийдсэн нь бусад загвар өмсөгч бүсгүйчүүдээс ялгаруулж өгсөн байна.
Ньяким Гатвех
Маш ховор тохиолдох хар арьсаараа алдаршсан загвар өмсөгч.
Андреа Томас
Витилиго оноштой плюс сайз загвар өмсөгч. Арьсны меланин алдагдаж арьс нь хэсэгчлэн цайрсаар байгаа юм.
Кейтин Стиккелс
Кейтин Стиккелс бүсгүй Шмид-Фраккаро хам шинж өвчтэй төрсөн. Мөн муурын нүдний хам шинж гэж хэлэх нь ч бий. Өвчнөө үл тоон алдартай загвар өмсөгч болж чадсан төдийгүй жүжигчин, дуучин ажээ.
Жиллиан Меркадо
Хөгжлийн бэрхшээлтэй цөөхөн загвар өмсөгчдийн нэг. Жереми төрөлхийн булчингийн сулралтай ажээ.
Армине Арутюнян
Арминег гудамжинд явж байхад нь Gucci-гийн агент дөхөж очоод зураг авалтад оролцох санал тавьжээ. Тэр үед бүсгүй 24 настай байсан гэдэг.
Молли Бэйр
Бека Хорн
Бонус: Уилли охин
Охин 13-хан настай, гэхдээ загварын олон агентлегуудын анхаарлыг татаад амжжээ. Хэдэн жилийн дараа Уилли загвар өмсөгч болно, түүнийг дэлхий дахин таних болно.
Эндээс байгалиас заяасан гадаад төрхөө хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн тухай уншиж болно. Тэд танигдахгүй болтлоо өөрчлөгдөх туршилтад орохоор шийджээ.