Эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх арьсны арчилгаа болон нүүр будалтын 7 арга. Маш бага цаг зарцуулна

1

Нэг гараараа нүүрээ будах, нөгөө гараараа хоолоо хийх, хөлөөрөө нохойг хоолны савнаас холдуулах … Эцэст нь ядарсан амьтан юугаа ч амжуулж чадахгүй бухимдана. Эмэгтэй хүн сайхан харагдахыг үнэхээр их хүснэ. Арьс арчилгаа, нүүр будалт – хүнд бөгөөд нарийн ажиллагаа, бас зарлага ихтэй. Аз болж цаг, мөнгө, хүч хэмнэх арга байх ажээ.

Гоо сайхны өдөр болгоны улиг болсон ажлыг хөнгөвчлөх аргыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Гоо сайхандаа анхаарал тавих үйл явцыг таатай болгоход тусална.

 

Хурдан нүүр будалт

1. Цагаан шүд

Инээмсэглэл – эмэгтэй хүний шилдэг чимэг. Тийм ч учраас цасан цагаан шүдтэй байхын тулд долоо хоногтоо хэдэн удаа шүдний нунтаг оо хэрэглэж байгаарай. Хямдхан бас үр дүнтэй арга юм. Мөн зөөлөн өнгийн уруулын будаг түрхэхийг зөвлөж байна. Нунтаг шүдний оо хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөөрэй, бас хэмжээг нь хэтрүүлж болохгүй.

 

2. Цэвэрхэн нүүр

Арьс арчилгааны үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө үрэхгүй байхын тулд долоо хоногт 1-3 удаа “конняк” спонж хэрэглээрэй. Скраб зэргийг бүрэн орлох хувилбар, солонгос бүсгүйчүүд бүгд энэ аргаар нүүрээ цэвэрлэж байна. Азийн ургамлын үндсээр хийсэн онцгой гэмээр порлон юм. Арьсны өнгийг жигдрүүлж, тосны давхаргыг арилгана.

Боломжийн үнэтэй тул туршиж үзээрэй. Цэвэрхэн, гөлгөр арьс – зөвхөн амжилттай нүүр будалт төдийгүй залуу харагдуулна. Нүүрний арьсны онцлогт тохируулаад өөр өөр өнгийн спонж үйлдвэрлэжээ.

 

3. Өтгөн хөмсөг

Хөмсөг нүүр будалтын чухал хэсэг мөнөөс мөн. Одоогийн байдлаар өргөн, будаагүй хөмсөг загварын ертөнцөд давамгайлж байгаа. Тийм учраас хөмсгөө бүхэлд нь будах шаардлагагүй, ганц хоёр илүү үсийг авахад л хангалттай гэж үзнэ.

Өтгөн хөмсөгтэй болохыг хүсэж байгаа бол кокос эсвэл кастровын тос түрхэж болно. Үүнээс гадна хнагаар будаж өнгийг өөрчлөх боломжтой.

 

4. Туяа

Кремэн туяа болон уруулын будаг – адилхан, гагцхүү өөр өөр л савлагаатай. Тийм учраас уг бүтээгдэхүүнийг хоёр зориулалтаар зоригтой ашиглаж болно. Тэгээд ч кремэн туяа болон уруулын будаг хоёрыг тусад нь зохицуулж авна гэж хэзээ ч байхгүй. Хэрвээ нэгийг хоёр зориулалтаар түрхвэл зохицолдуулж болно. Уруулын будгаа шанаандаа багаханыг түрхээд л спонжоор тараахад хангалттай.

 

5. Амарсан нүүр

Хэрвээ ядарсан царайгаа далдлах арчилгаа хийх завгүй байгаа бол хайлайтерийг тональ кремтэй адил хэмжээгээр холиод нүүрэндээ түрхээрэй. Арьсыг жигдрүүлж үзэмжгүй төрхийг далдална, мөн гэрэлтэй нүүр царайг бий болгоно.

Эсвэл гялалзсан өнгөтэй тональ крем аваарай. Тослог арьстай бүсгүйчүүдэд маш тохиромжтой. Гэрэл ойлгох хэсэг нь өөг дарж илүү өнгөлөг харагдуулах ажээ.

 

6. Сормуус

Сормуусаа урт бас өргөн харагдуулахын тулд танд дараах зөвлөгөөг өгсөн байх: сормуусны будгаа хэдэн давхар тавь. Үр дүнг бас нэгэн арга сайжруулж чадна. Нэг давхар будаг тавьсны дараа хөвсгөр багсаар багахан пудр түрхээрэй. Тэгээд дахиад сормуусаа будна – илүү өтгөн, урт сормуустай харагдаж байгаа биз?

 

7. Уруул

Уруулын будгийг илүү тод харагдуулахын тулд урууландаа элдэв будаг давхарлан нялах хэрэггүй. Нүдний доод зовхины хөх толбыг нуух тосоо л урууландаа түрхэж суурь болгоорой. Дээрээс нь уруулаа будахад өнгө нь илүү амьд бас удаан тогтоно.

 

Зөвлөгөө

Унтахаасаа өмнө арьсаа цэвэрлэж чийгшүүлэхээ мартаж болохгүй. Нүүрний будагтай унтсан арьс илүү эрт хөгширдгийг анхаар. Мөнгө, цагаа хэмнэхийн тулд хар-бор өнгөтэй тушиар будаж байгаарай. Сормуус дээр хар харагдана, гэхдээ арьсны өнгө илүү зөөлөн харагдахад нөлөөлдөг. Сормуусаа будсаны дараа хөмсгөө хөнгөхөн будна. Илүү амьд бөгөөд өөртөө анхаарал тавьдаг нь харагдана.

Бидний зөвлөгөөг дагаж гоо сайхан харагдах боломжтой. Мөн найз нөхөдтэйгөө бидний зөвлөгөөг хуваалцаарай.

20
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Г. Нарандулам

    Г. Нарандулам

    2018/01/23 at 09:32

    Ss hiigeed ogooch

  2. Г. Нарандулам

    Г. Нарандулам

    2018/01/23 at 09:32

    Ss hiigeed ogooch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *