Зөвхөн ядуус л энэ 5 зүйлд мөнгөө үрдэг! Баячууд ийм бодлогогүй зүйл хийдэггүй байна

6

Санхүүгийн ялгаа нийгэмд байсан, байх ч болно. Яагаад гэвэл ихэнх хүмүүс мөнгөтэй зөв харьцаж чаддаггүй учраас мөнгөний дутагдалд ордог байна. Уругвайн ерөнхийлөгч байсан Хосе Мухика хэлэхдээ: “Би эсвэл та ямар нэгэн зүйл худалдан авахад мөнгө төлдөггүй. Бид тэр мөнгийг олохын тулд зарцуулсан хөдөлмөр, амьдралаараа төлж байгаа юм” гэжээ.

Мөнгийг тооцоотой, ухаантай үрэхэд дуртай гэж үздэг. Баячууд үүнийг ядуусыг бодвол байнга бодож явдаг байна. Мөнгөний мэдлэггүй хүн мөнгө ихтэй болохоороо ухамсаргүйгээр зарцуулж эхэлнэ. Мөнгөө буруу зарцуулах нь маш том алдаа. Мөн баячууд хэзээ ч хийдэггүй худалдан авалт гэж байна. Та бүхэндээ энэ тухай танилцуулахаар бэлдлээ. Та ч бас мөнгөө дэмий зүйлд бүү үрээрэй.

 

Мөнгөө хэмнэ

1. Хүүхдүүдэд бэлэг өгөх

Баячуудыг харж байхад хүүхдүүдээ огт эрхлүүлдэггүй, тэдний хүүхэд бусад хүүхдүүдээс ялгарч онцгойроод байх зүйлгүй. Үүнд 90-ээд оны үеийн мөнгийг баруун, солгойгүй үрж байсан хүмүүс хамаагүй. Эд баялагаа өөрөө босгосон хүмүүс хүүхдүүдээ мөнгөтэй зөв харьцаж сургана, чухам – мөнгө олоход сургана.

Шинэ унадаг дугуй, утас, таблет – өөрөө хөдөлмөрлөж ав. Мэдээж эдгээр зүйлсийг авахад дутаж байгаа багахан мөнгийг аав ээж өгч болно. Мөнгө олоход зарцуулсан хөдөлмөр, цаг хугацааг хүүхэд өөрөө үнэлж мэдэрнэ, цаашид хэрхэн үрэхээ сайтар бодно. Насанд хүрсэн хойноо аймшгийн амьдралаар амьдрахгүйн тулд тэд хүүхдээ багаас нь хүмүүжүүлнэ.

 

2. Ухаалаг төхөөрөмж

Амжилттай хүмүүст ажлыг чанартай, хурдан шуурхай, төвөггүй явуулах нь чухал болохоос брэнд хамаагүй. Тэд үнэтэй техник авч байгаа нь загвар хөөсөн хэрэг биш. Хэрвээ шинэ загварын ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэд авах ч үгүй. Харин ядуучууд зар сурталчилгаанд хууртагдана. Өөрт үнэхээр хэрэгтэй эсэхийг үл тоон зээл тавин байж авна. Бусадтай адил байхын тулд гэх үү дээ.

3. Үнэтэй ресторан

Баячууд тансаг ресторанд орох нь орно оо. Гэхдээ албан уулзалт эсвэл тэмдэглэлт өдрөөр л орно. Мөн бизнесийн ашиг эрхийн төлөө байгууллагын зардлаар орох нь элбэг. Үнэтэй ресторанд орж хооллохын оронд гэртээ тогооч хөлслөөд амттай, эрүүл хоол идэхээ тэд сайн мэднэ.

Харин ядуус мөнгөтэй болонгуутаа л тансаглаж эхэлдэг. Үдэшлэг бол бүгдийг дайлна, ангийнханы уулзалт – ямар нэгэн үнэтэй зүйл захиална.

 

4. Хувцас

Загвар байнга өөрчлөгдөнө, тиймээс даашинз, туфль бөөн бөөнөөр авах ямар ч хэрэггүй. Дэлхийн тэрбумтнуудыг хараарай – үнэтэй пиджактай биш жинс, свитертэй л яваа. Хаана, юу өмсөхөө сайн мэдэж байх хэрэгтэй. Мөн гоёл чимэглэлийн хувьд ч адил.

 

5. Том байшин

Ядуу хүмүүс бодохдоо хүүхдүүддээ ирээдүйд амьдрах байшин барих ёстой гэдэг. Ингээд барилгын том ажил эхлүүлнэ, дунд нь завсарлана, харин хүүхдүүд аль хэдийн том болж үр хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд таны барьсан байшинд амьдрах эсэх нь тодорхойгүй. Мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр маш их үрэгдэнэ.

Бага орлоготой байж том байшинд амьдрах маш их хүндрэл авчирна. Үйлчилгээний хөлс, цахилгаан, халаалт – энэ бүгд өндөр үнэтэй. Боломжийн байранд амьдарч мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зориулж хуримтлуулах нь илүү ухаалаг сонголт болов уу. Хүүхдүүд тань өөрийнхөө мөрөөдлийн байшингаа өөрсдөө босгоцгоог.

Хүн болгон өөрийн сонголттой. Таны өнөөдрийн сонголтоос таны маргааш шалтгаална. Роберт Кийосакигийн “Баян аав, ядуу аав” номыг уншихыг зөвлөж байна.

Өөрийн мөнгөний зарцуулалтыг хяна, дэмий зүйлд бүү үр. Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

182
ГоёГоё
31
ТэнэглэлТэнэглэл
29
Ха ХаХа Ха
26
БурууБуруу
26
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
15
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Yanjindulam Batbayar

    Yanjindulam Batbayar

    2018/01/23 at 09:14

    Manaid bvh eum esregeeree

  2. Tsetseg Dangaa

    Tsetseg Dangaa

    2018/01/23 at 09:36

    Tiim shuu.

  3. Tsolmon Davaa

    Tsolmon Davaa

    2018/01/23 at 10:01

    Gerel Tsolmon Puujee Tsolmon Enkh Tsolmon Claridge

  4. Tungaa Tserendavaa

    Tungaa Tserendavaa

    2018/01/23 at 10:15

    За тухайн цаг үед юу хиймээр санагдана тэрнийгээ л хийнэ дээ.Баян нь ч бай ядуу нь ч бай хүнийг дуурайх ямар хэрэг бнаа.Жаргалтай л бх хэрэгтэй.

  5. Amarzurh Sodbold

    Amarzurh Sodbold

    2018/01/23 at 10:18

    Unen shu

  6. Tuguldur Badrakh

    Tuguldur Badrakh

    2018/01/23 at 10:37

    Тэр үед юм юм ховор зэвүүн байсан шүү

  7. Maitsetseg Luvsangombo

    Maitsetseg Luvsangombo

    2018/01/23 at 11:09

    Энэ нийгэмд тарганч бай туранхай чухал бай мөнгө гэж суурь цаас угуй бол чи яаж ч хичээгээд жаргалтай амьдарч чадахгүй

  8. Tungaa Tserendavaa

    Tungaa Tserendavaa

    2018/01/23 at 11:26

    Maitsetseg Luvsangombo тийм үү. Өрөвдөлтэй сонсогдож бна.

  9. Muugii Uran-tuwaan

    Muugii Uran-tuwaan

    2018/01/23 at 12:01

    Bilguunsaikhan Munkhjargal

  10. Mira Yadmaa

    Mira Yadmaa

    2018/01/23 at 12:49

    Oorsdiigoo buruutgakh khereggui Mongol uls shiljiltiin ue shatuudaar yavj bna ali uls and niigem ene khogjiliin oorchlolt dunduur yavsan gol n khuvi khun ooriinkhoo jinkhene unen monon deer l tulguurlaj mongotei mash kharuitsalagatai kharitsakh kheregtei onoodriin gargasan buruu shiidver bas ergen toirniikhoo khumuustei orsoldij avsan bukh zuiliin kharui n margaash ternii margaash urgeljikekh bolno tiim uchraas 100%unen bodit baidaldaa mongoo zartsuula

  11. Oyuntungalag Tungaa

    Oyuntungalag Tungaa

    2018/01/23 at 13:32

    Bataa Bataa

  12. M.Nayaga M.Nayaga

    M.Nayaga M.Nayaga

    2018/01/23 at 19:49

    Манай улсад эсрэгээрээ баячууд нь брэнд өмсөж хамгийн үнэтэйг нь хэрэглэдэг.

  13. Unuruu Davaanyam

    Unuruu Davaanyam

    2018/01/23 at 20:31

    Shijree Mergee, Soko Inti

  14. Zolo Zoloohoi

    Zolo Zoloohoi

    2018/01/24 at 01:44

    Davaa Gambaa

  15. Nomiko Daarii

    Nomiko Daarii

    2018/01/24 at 07:12

    Sanal 1-bn..Hunjilniihuu hereer huluu jiih ni chuhal gej bi boddog.Busad humuust taalagdah gej bish ooroo ooriinhoo heregtseend tohiruulj amidarna gedeg bol ..bas 1-jijig hureenui sanhuugiin management sh dee…kkk

  16. Mijidsamdan Baatar

    Mijidsamdan Baatar

    2018/01/24 at 08:19

    М’ Маргад

  17. Munkhtsetseg Nergui

    Munkhtsetseg Nergui

    2018/01/24 at 10:19

    манайд бол өөрийнхөө хөдөлмөрөөр баяжаагүй баячуудын хэрэглээ л байх шиг байх юм,

  18. Зочин

    2018/01/24 at 16:47

    Eostoi unen heljee

  19. SASmgl

    2018/03/31 at 23:26

    хахаха энэ уурлаад байгаа хүмүүс өөрсдийг нь тодорхойлоод байгаа болхоор байж ядаж байна шүү..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *