Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс

5
0
46,716

Хүний эрүүл, эрч хүчтэй байх үндэс бол хоол хүнс гэдэгтэй хэн ч маргахгүй. Өдөр бүр идэж ууж байгаа хоол хүнсээрээ дамжуулан хүн өөрийн биед хэрэгтэй байгаа амин дэм, уураг, шим тэжээлт бодисуудыг шингээж авснаар эрүүл саруул ажиллаж хөдөлмөрлөдөг. Бидний идэж байгаа хоол хүнс болгонд тус тусын шим тэжээлт чанарууд агуулагддаг. Энд бид хүний амжилттай ажиллаж, суралцах гол хөдөлгүүр болох тархины үйл ажиллагааг сайжруулдаг супер үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

1. Брокколи байцаа

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 2
Брокколи байцаанд тархи түүнчлэн тархи болон ой санамжийн чухал хэсэг болох төв мэдрэлийн системийн холбоосуудад шинэ эс үүсэхэд дэмжлэг үзүүлдэг choline хэмээх бодис ихээр агуулагддаг. Жирэмсэн эмэгтэйн хоол хүнсэнд choline дутмаг байснаар нярай мэдрэлийн системийн эмгэгт өртдөг. Брокколинд К витамин их агуулагддаг ба К витамин нь танин мэдэхүйн үйл ажиллагаа болон ой санамжийг сайжруулахад тусалдаг. Тархины үйл ажиллагаагаа сайжруулахын тулд 7 хоногт 3 аяга брокколи хэрэглэх хэрэгтэй.

2. Хушга самар

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 3
Тархины хүч чадлыг нэмэгдүүлдэг гэгддэг хамгийн алдартай энэ хүнс гадаад харагдах байдлын хувьд ч тархитай маш төстэй. Бусад самарнуудтай харьцуулахад Омега-3 тосны хүчлийг их хэмжээгээр агуулдаг энэ самар танин мэдэхүйн чадвар болон ой санамжийг сайжруулах үйлчилгээтэй. Мөн тархины судасны цусан хангамж, хүчилтөрөгчийн урсгалыг сайжруулахаас гадна тархийг хамгаалах магни болон витамин В6-г их хэмжээгээр агуулдаг. Тархиа хүчирхэгжүүлэхийг хүсвэл 7 хоногтоо атга хушга идчихэж байгаарай.

3. Турмерик хэмээх цагаан гааны төрлийн ургамал

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 4
UCLA Alzheimer’s Disease Research Center-ийн судлаачид хоолондоо турмерик нэмснээр ой санамж сайжирдаг болохыг тогтоожээ. Мартах өвчнөөс сэргийлэх бодис агуулдаг энэ амтлагч тархийг үрэвслээс хамгаалдаг. Тархиныхаа үйл ажиллагааг сайжруулмаар байгаа бол хоол эсвэл аяга халуун сүү, уух юмандаа чимх турмерик нэмчих.

4. Зэрлэг яргай загас

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 5
Хүний тархины 60 орчим хувь нь өөх тос байдаг учир тосон хүчлийн хангамж зайлшгүй шаардагддаг. Омега-3 тосны хүчлээр нэн баялаг энэ хүнс тархийг үрэвслээс хамгаалж, цусан хангамжийг сайжруулдаг. Гэхдээ фермд үржүүлдэг яргай загасны маханд химийн бодис өндөр агуулагддаг учир тархинд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Тиймээс зэрлэг яргай загасны махыг сонгох нь зүйтэй юм.

5. Улаан лооль

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 6
Тархины эд эсийг чөлөөт радикалуудын гэмтлээс хамгаалах антиоксидант, ликопиныг ихээр агуулдаг бөгөөд ликопин агуулсан бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүсээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогдсон. Мөн улаан лооль нь цус харвах эрсдлийг бууруулдаг. Салат, смүүти, шөл, омлетондоо улаан лооль нэмэх эсвэл түүхийгээр нь байнга хэрэглээрэй.

6. Ногоон цай

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 7
Базелийн их сургуулийн эрдэмтэд ногоон цай нь тархины цахилгаан холбоосуудыг идэвхжүүлж, ой санамжийг сайжруулан сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлдэг болохыг тогтоожээ. Ой санамж, төвлөрлийг сайжруулах ногоон цай нь Паркинсоны өвчин үүсэхээс сэргийлдэг байна. Шинэхэн хандалсан ногоон цай өдөрт 2-3 аягыг уух нь тархины үйл ажиллагааг сайжруулна.

7. Хар шоколад

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 8
Антиоксидантаар нэн баялаг хар шоколад нь биеийн бүх хэсэгт сайнаар нөлөөлөхийн хамт тархинд онцгой сайн үйлчилгээтэй. Хар шоколаданд агуулагдах коффейн нь оюун ухааны сэргэлэн цовоо байдалд чухал нөлөө үзүүлэхийн хамт хар шоколаданд агуулагдах флавнойдууд нь тархины цусан хангамжийг сайжруулдаг. Баруун Виржиниагийн Wheeling Jesuit их сургуульд хийсэн судалгаагаар хар шоколад анхаарал төвлөрөлт болон хариу үйлдэл хийх чадварыг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Өдөр бүр багахан хар шоколад идсэнээр тархиныхаа үйл ажиллагааг онцгой сайжруулах боломжтой. Цагаан болон сүүтэй шоколад нь ч тархинд сайн нөлөөтэй юм.

8. Нэрс

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 9
Байнга нэрс жимс идэх нь нас дээр болсон ч ухаан санаа хурц байхад тустай. Ой санамж, суралцах болон танин мэдэхүйн үйл явцыг сайжруулдаг флавнойдуудыг агуулдаг энэ жимс ой санамжийг алдуулахад хүргэдэг тархины эд эсийн гэмтлийг үүсгэдэг чөлөөт радикалуудаас тархийг хамгаалж, Паркинсоны болон Альцгеймерийн өвчнөөс сэргийлдэг. Өдөр бүр хагас аяга нэрс жимс хэрэглэж занших хэрэгтэй гэнэ.

9. Боргоцойн хулуу буюу Acorn squash

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 10
Тархины хаталт, мэдрэлийн гэмтлээс хамгаалах фолийн хүчил, В12 витаминаар баялаг энэ хүнсний фолийн хүчил нь мэдрэлийн эсүүдээр мэдээлэл дамжих явцыг сайжруулахын хамт ой санамжийг сайжруулдаг. Жирэмсний үеийн фолийн хүчлийн дутагдал нь тархины гажигтай хүүхэд төрөхөд хүргэдэг. Шарж эсвэл жигнэсэн байдлаар хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх ёстой хүнсний бүтээгдэхүүн бол боргоцойн хулуу юм.

10. Бууцай

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 11
Тархины цахилгаан холбоосуудыг идэвхжүүлж, тунгаан бодох болон сэргээн санах чадварыг нэмэгдүүлдэг калиг ихээр агуулдаг энэ ногоо нь антиоксидантаар ч мөн баялаг. Антиоксидантууд нь ямар ч төрлийн гэмтлээс тархины эд эсүүдийг хамгаалах үйлчилгээтэй. Мөн сэтгэцийн олдмол эмгэг үүсэх эрсдэлээс хамгаалах витамин Е, К, магни, фолийн хүчил зэрэг чухал амин хүчлүүдийг агуулдаг.

Энэ дашрамд заавал хэлэх учиртай нэг зүйл бол тархины 85% нь уснаас бүрддэг. Тиймээс дээрх хүнснүүдийг тогтмол хэрэглэхээс гадна өдөрт хангалттай хэмжээний ус ууснаар тархины хаталт, анхаарал төвлөрөл болон ой санамж алдагдахаас сэргийлэх юм.

Таны тархины хүч чадлыг нэмэгдүүлэх супер 10 хүнс 12

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/05/23 at 16:19

    Баярлалаа маш хэрэгтэй мэдээлэл байна

  2. hmm

    2014/05/26 at 12:10

    boldogson bol bugdiig n togtmol heregleh yumsan
    haramsaltai n bolomj bololtsoo hureltsehgui yum daa

  3. lady

    2014/05/27 at 10:47

    bayarlalaa

  4. enhee

    2014/05/30 at 12:22

    bayarlalaa

  5. Хүний их Эмч Мөнгөнцэцэг

    2015/07/17 at 15:03

    Сайн байцгаана уу? Тархины цусан хангамж муудаад байгаа шалтгааны талаар бяцхан зөвөлгөө өгье . Артерийн гипертензи, тархины судасны хатуурал, тархины цусан хангамжийн архаг дутагдал үүнд чихрийн шижин, архаг зүрхны дутагдал, васкулит, хөдөлгөөний дутагдалтай холбоотой хүзүүний шохойжилт өвчин зэрэг нь тархины цусан хангамжийн дутагдалд хүргэдэг билээ. Мөн артерийн судасны дотор хананд удаан хугацаанд холестерин үүсч хуримтлагдсаар судсыг нарийсгадаг. Тэрхүү холестерин нь цусан хангамж хамгийн их эрхтэн болох тархины аль нэгэн судсыг очиж бөглөн тархины цусан хангамжийн дутагдалд хүргэн улмаар харвалт үүсгэдэг. Илрэх шинж тэмдэг толгой өвдөх, чих шуугих, толгой дүүрэх, бие сульдах, ой тогтоолт муудах, толгой эргэх, нойр хямрахаас гадна, цаашлаад толгой өвдөх зовиур ихсэх, ой тотоолт танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хямралууд гүнзгийрэх, хөдөлмөрийн чадвар муудах, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг. Яаж эмчлэх вэ? гэсэн асуултанд одоо хариулъя. Миний судалсан эм билдмэлүүдээс Америк Улсын NSP -ийн билдмэлүүд яах араггүй ургамалын гаралтай эм билдмэлүүдээс хамгийн сайн нь байна. Та бүхэн Гинко Готу Кола, Ликвид Хлорофил, Гинко Билоба, Би Пи Си зэргийг уугаад явахад тархины цусан хангамжийн дутагдалд хүргэдэг шалтгаан болон илрэх шинж тэмдэгүүдээс ангижрах боломжтой болжээ. холбоо барьж зөвөлгөө авч болно. 88847107

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.