Эмэгтэйчүүд 25, 35 болон 45 наснаас хойш заавал хийлгэх ёстой шинжилгээнүүд. Өвчний илрүүлэлт оройтох тусам эмчилгээний асуудал хүндээр тусна гэдгийг анхаар!

0
0
10,844

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа өвчлөлүүдийг мэдээллэжээ – энэ бол зүрхний өвчлөл, нөхөн үржихүйн системийн өвчлөл, хэрвээ хорт хавдрын тухай яривал – сав, хөх болон уушгины хорт хавдар тусах эрсдэл маш өндөр байна. Өвчний илрүүлэлт оройтох тусам эмчилгээний асуудал хүндээр тусна. Тийм учраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хамгийн зөв шийдэл болж байна гэж анхааруулжээ. Бид урьдчилан сэргийлэх үзлэгийг өөрсдөө зохион байгуулж болно.

Системчлэгдсэн зайлшгүй шинжилгээнүүдийг цаг тухайд нь хийлгэж байх ёстой. Шинжилгээ хийлгэх хоорондын хугацааг эмэгтэй хүн өөрийн эрүүл мэндийн байдал болон насны онцлогийг харгалзан тогтооно. Үүнд мөн өвчний эрсдэлийг сайтар тооцоолох ёстой ажээ.

25 наснаас өмнө

© Depositphotos

Залуу насандаа эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ямар нэгэн эмчийн хяналтанд явдаг бол эмчийн зөвлөгөөг чандлан сахихыг зөвлөж байна. Үүнээс гадна анхаарал хандуулах ёстой хэд хэдэн шинжилгээнүүд бий.

  • Цус, шээсний ерөнхий шинжилгээ (жилд 1 удаа). Энэхүү цогц шинжилгээний тусламжтайгаар бие махбодийн үйл ажиллагааг бүхэлд нь мэдэх боломжтой. Төрөл бүрийн үрэвсэл, халдвар, элэг болон бөөрний өвчлөл, цус бүлэгнэлтийн асуудлууд байгаа эсэхийг илрүүлнэ.
  • Флюорографи (2 жилд 1 удаа). Цээжний эрүүл мэндийг тодорхойлох зорилготой буюу уушгинд ямар нэгэн өвчлөл байгаа эсэх, туберкулезийн анхны шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тодруулна. Шинэ технологи – тоон шинжилгээ буюу уушги, зүрхний дүрсийг илүү тод томруунаар гаргана. Гэхдээ ялгаруулах хорт бодис тун бага. Жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд л ийм  дүрс оношилгоонд харуулна.
  • Шүдний эрүүл ахуйн үзлэг (хагас жилдээ 1 удаа). Тогтмол ойрхон хугацаанд шүдний эмчид үзүүлбэл та мөнгөө хэмнэж чадна. Яагаад гэвэл шүдний өвчний асуудал хүндрэх тусам илүү их мөнгө шаардахаас гадна олон удаагийн эмчилгээнд явахад хүргэдэг. Жирэмсний болон хөхөөр хооллож байх үед шүдний өвчин хурцаар тавигдах үе бий. Энэ үед эмэгтэйчүүдийн бие махбодийн эрдэс бодисын тэнцвэрт байдал алдагддаг ажээ.
  • Арьсны эрүүл мэндийн үзлэг (жилд 1 удаа). Ямар нэгэн зовиур байхгүй байсан ч хамаагүй жилд нэг удаа заавал арьсны эмчид үзүүлнэ. Намар үзүүлбэл сайн, нарны идэвхтэй хугацааны дараа – арьсан дээр шинэ тууралт, мэнгэ зэрэг гарсан эсэхийг заавал шалгана.
  • Эмэгтэйчүүдийн бусад үзлэг, шинжилгээнүүд.

 

25 наснаас хойш

© Depositphotos

Энэ үе бол нөхөн үржихүйн хамгийн таатай нас, тийм учраас эмч нар зөвхөн биеийн ерөнхий эрүүл мэндэд анхаараад зогсохгүй хүүхэд тээж төрүүлэх чадвартай эсэхэд, нөхөн үржихүйд саад тотгор учруулах өвчин байгаа эсэхэд анхаарал хандуулдаг. Бэлэг эрхтний үйл ажиллагаанаас гадна эмэгтэйчүүдийн эмч нар ямар нэгэн үрэвсэл байгаа эсэхийг мөн сайтар шинжилж үзнэ. Үрэвсэл нь жирэмслэлтийн үед хүндрэл учруулах аюултай ажээ. Энэ насан дээр эмч нар дараах үзлэгт хамрагдаж шинжилгээнүүдийг тогтмол өгөхийг зөвлөнө.

  • Эмэгтэйчүүдийн нарийвчилсан үзлэг (жилд 1 удаа). Уг үзлэг эмэгтэйчүүдийн савны эрүүл мэнд – ямар нэгэн аюултай өөрчлөлт байгаа эсэх, төрөл бүрийн үрэвслийн шинжилгээнүүдийг хийнэ. Эмч шаардлагатай гэж үзвэл хөхний пальпаци хийнэ.
  • Хөхний эхо (жилд 1 удаа). 35 наснаас залуу эмэгтэйчүүдийг хөхөө маммографид харуулахгүй байхыг зөвлөдөг. Эмч эхо шинжилгээ хийж байхдаа зөвхөн ямар нэгэн өвчний магадлалаас болгоомжилж байгаа л бол хийх заалттай.
  • Зүрхний цахилгаан бичлэг (2 жилд 1 удаа). Зүрхний эмчид үзүүлснээр өөрийгөө ямар нэгэн шинж тэмдгээр илэрхийлэхгүй байгаа зүрхний өвчлөлийг анхан шатан дээр нь илрүүлэх боломжтой юм. Өвчнийг цаг тухайд нь илрүүлж зохих эмчилгээг эхлэхгүй бол хүндрэх аюултай: зүрхний хэмнэл алдагдах, стенокарди/цээжний бах, аневризм, миокардит зэрэг. Жишээ хэлэхэд, стенокардийн анхны шинж тэмдэг зөвхөн хоол боловсруулах системийн асуудлаар илэрч болно – гэдэс дүүрэх, цээж хорсох зэрэг.

 

35 наснаас хойш

© Depositphotos © Depositphotos

30-35 наснаас хойш дааврын ялгаруулалтанд анхаарал тавьж үзлэг, шинжилгээнүүд хийлгэнэ. Дааврын өөрчлөлт нь жирэмслэлт, хөхөөр хооллох үед явагддаг, мөн энэ л үед удамших өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Үүгээр зогсохгүй стрессээс улбаатай хоол боловсруулах системийн өвчлөл тусах эрсдэл нэмэгдэнэ, бодисын солилцоо удааширч шим тэжээлтэй бодисыг бие махбодь зөв шимэгдүүлэх хэмнэлээ алдаж эхэлдэг ажээ. Сав болон хөхний хорт хавдар тусах эрсдэл эс нэмэгдэнэ, бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа ч алдагдаж эхэлдэг ажээ. Тийм учраас дараах шинжилгээнүүдийг зайлшгүй хийлгэвэл зохино:

  • Дааврын эрүүл мэндийг хангах зорилгоор эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах (жилд 1 удаа). Эмч биеийн ерөнхий эрүүл мэндийг судална, шаардлагатай бол нарийн мэргэжлийн бусад эмч нартай зөвлөлдөж нэмэлт үзлэг, шинжилгээнд хамруулна.
  • Маммолог/хөх судлаач эмчийн үзлэгт хамрагдах мөн маммограммад харуулах (3 жилд 1 удаа). Хөхний өвчлөл тусах эрсдэл нэмэгддэг, статистик тооноос харахад 228 эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй ажээ. Энэ насан дээр маммографид харуулах нь өвчнийг анхан шатан дээр илрүүлэх үндсэн шинжилгээ болдог. Нэмэлтээр эхо-гоор харна.
  • Бамбай булчирхайн шинжилгээнүүд (1,5 жилд 1 удаа). Үүнд бамбай булчирхайг эхо-гоор харах, дааврын шинжилгээнүүд болно.
  • Амин дэм болон микро элементүүдийн түвшин тогтоох цогц шинжилгээ. Дутагдаж байгаа бодисыг илрүүлэх, дутагдлыг нөхөх зорилготой эмчилгээ хийгдэнэ. Бие махбодид нэн шаардлагатай амин дэм дутагдсанаар эрүүл мэндийн асуудлууд үүсдэг нь ойлгомжтой.
  • Нүдний эрүүл мэндийн үзлэг (2-3 жилд 1 удаа). Нүдний эрүүл мэндийг тогтмол үзүүлснээр хараа муудах байдлыг эрт илрүүлж засах боломжтой.
  • Зүрхний эрүүл мэндийн үзлэг (2 жилд 1 удаа). Зүрхний цахилгаан бичлэг хийлгэхээс гадна цусны шинжилгээ өгч липид болон холестерины түвшинг тогтооно. Холестерины түвшин артерийн судсанд хэрхэн нөлөөлж байгааг эрт илрүүлэх шаардлагатай.
  • Хэвлийн хөндийн эхо (2 жилд 1 удаа). Элэг, түрүү булчирхайд ямар нэгэн өөрчлөлт, ургацаг байгаа эсэхийг тодорхойлохоос гадна цөсний болон бөөрний чулуу үүсэж байгааг эрт илрүүлэх боломжтой.

 

45 наснаас хойш

© Depositphotos

40-45 болон түүнээс хойших насандаа жил болгон эрүүл мэндийн зохих үзлэгт хамрагдаж шинжилгээ хийлгэснээр дараах өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой: глауком буюу нүдний даралт ихсэх өвчин, хөхний хорт хавдар, хоол боловсруулах эрхтний өвчлөлүүд. Энэ нас бол цэвэршихээс өмнөх үе хэмээгддэг. Өөрөөр хэлбэл бие махбодь цэвэрших үйл явцдаа өөрийгөө бэлдэж эхэлнэ, магадгүй 10-15 жилийн дараа цэвэршилт явагдаж ч болно. Гэхдээ энэ л үеэс эхэлж эрүүл мэндэд өөрчлөлтүүд гарах ажээ. Олон эмэгтэйчүүдийн сарын мөчлөг, ирэлтийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт гарч байгаа ажиглана. Жин нэмэгдэнэ, хоол боловсруулах эрхтэн болон үе мөчний асуудлууд илэрч эхлэх ажээ. Чихрийн шижингийн 2 дугаар төрлийн эрсдэл байгааг ч мартаж болохгүй. Тийм учраас эрүүл мэндийн үзлэг болон шинжилгээний жагсаалтуудыг дараах төрлөөр нэмэгдүүлэх шаардлагатай:

  • Маммолог эмчид үзүүлэх, маммаграммад харуулах (жилд 1 удаа)
  • Цусны үзүүлэлтүүдийг тодруулах: липид болон холестерин (жилд 1 удаа)
  • Хэвлийн хөндийн эхо (жилд 1 удаа)
  • Ясны шинжилгээнүүд өгнө (3 жилд 1 удаа). Денситометри – ясны бүтэц, эд эсийг бүхэлд нь шинжлэх арга юм, мөн болзошгүй бэртэл гэмтлийг илрүүлнэ. Уг шинжилгээ нь яс сийрэгжилтийг анхны шатан дээр нь илрүүлдэг тул эмчилгээг эхлүүлж хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
  • Колоноскопи/шулуун гэдэсний дуран (2 жилд 1 удаа). Гэр бүлд шулуун гэдэсний өвчлөлийн түүх байгаа бол энэ шинжилгээг зайлшгүй хийлгэхийг зөвлөж байна. Энэ нь шулуун гэдэсний хорт хавдартай тэмцэхэд туслах ажээ.

Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тийм ч учраас эмнэлгүүд шаардлагатай шинжилгээний багцууд гарган үйлчлүүлэгчиддээ санал тавих болсон. Үйлчлүүлэгчдэд хямдхан бөгөөд хурдан шуурхай үйлчлүүлэх боломжийг өгч байна. Өөрийн итгэж явдаг эмнэлгээ сонгоод эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагдан шинжилгээнүүдээ өгч байгаарай.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.