Испаний Bunol хотын иргэд жил бүрийн 8-р сард улаан лоолиор тулалддаг [45 фото]

0

Испаний Bunol хотын иргэд жил бүрийн 8-р сард улаан лоолиор тулалддаг [45 фото]

Испаний Valencia мужид байрлах Bunol хотынхон жил бүрийн 8-р сарын сүүлийн лхагва гаригт “La Tomatina” хэмээх фестивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Bunol хотын иргэд яг нэг цагийн турш хотынхоо гудамжинд хэдэн тонн улаан лоолиор шидэлцэж, тулалддаг байна. Долоо хоногийн турш үргэлжлэх энэ фестиваль дуу хөгжим, баярын жагсаал, бүжиг, галын наадмаас бүрдэхээс гадна фестивальд оролцогчид paella хэмээх үндэсний зоог хийх тэмцээнд оролцдог. Фестивалийн бас нэг уламжлал бол эмэгтэйчүүд нь дан цагаан хувцас өмсөж, харин эрчүүд нь цээж нүцгэн байдаг явдал юм. 1945 оноос эхлэн тогтмол бишээр тэмдэглэж байсан энэ фестивалийг 1952 оныг хүртэл албан ёсны баяр болгоогүй байжээ. Энэхүү фестивалийг үзэж сонирхохоор Bunol хотод жил бүр 20.000-50.000 орчим жуулчид хүрэлцэн ирдэг байна. Фестивальд 150.000 орчим ширхэг хэт боловсорсон улаан лооль хэрэглэдэг ба улаан лоолийн тулааны үеэр тохиох бохир заваан байдлаас сэргийлэх үүднээс гудамжаар байрлах дэлгүүрүүдийн эзэд дэлгүүрийнхээ нүүрэн талыг аварга том хуванцараар бүрдэг ажээ. Энэ жилийн “La Tomatina” фестиваль өнгөрөгч 8-р сарын 25-ны өдөр тохиосон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2010/09/01 at 16:27

    nice :-) :-) :-)

  2. smile_hehe

    2010/09/01 at 18:59

    kkk hairan ulaan looli

  3. sirusIP

    2010/09/01 at 21:18

    Гоё лл юм байна :-?

  4. turuu_designer

    2010/09/02 at 05:20

    estoi balaigaar ni taraaj bna daa

  5. doogii0118

    2010/09/02 at 06:35

    aimar aimar

  6. Jerking

    2010/09/02 at 07:28

    MGL-d iim yum boldog bol nice bhqui Yu

  7. Зочин

    2010/09/02 at 11:02

    isda gej balai awch bna ai :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) :-) [font=Arabic Transparent][/font][size=xx-large][/size][color=4000BF][/color]

  8. ENHDOL

    2010/09/06 at 07:32

    Haha nice nice

  9. tonyjaa

    2010/09/09 at 17:34

    xaxa ineedtei yumaa :-o :-o :-o :-o

  10. undraa107

    2010/09/15 at 19:51

    haha ochej uzheensan :-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *