
“Miniatur Wunderland” нэртэй энэ газар том жижгээрээ Герман улсын нийслэл Берлин хотын дараагаар ордог хоёр дахь том хот гэгддэг Hamburg хотод байдаг бөгөөд Hamburg хот нь Европын нэгдсэн улсын хувьд наймд ордог том хот юм. Энэхүү “Miniatur Wunderland” хэмээх загвар төмөр зам нь энэ төрөл дотроо хамгийн томд тооцогддог ба тус байгууламжийн анхны хэсэг 2000 оны 12-р сард хийгдэж эхэлснээр 2001 оны 8-р сар гэхэд эхний гурван хэсэг нь баригдаж дууссан байна. 2008 оны 1-р сард төмөр замын энэхүү жижигрүүлсэн хувилбар нийт 11.000 метр урт замтай, Умард Герман, Hamburg болон түүний эрэг, Америк, Скандинав болон Швейцари гэсэн дөрвөн хэсэгтэй томоохон байгууламж болжээ. 4000 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ загварыг ах дүү Frederik, Gerrit Braun нар хийж гүйцэтгэсэн ба цаашид ч бас улам бүр өргөжих ажээ. Тус үзэсгэлэн 2014 он гэхэд хорин хэсэгтэй болохоос 2010 онд нисэх буудлын хэсэг нь нээгдэх юм байна. 12.000 толгой бүхий 900 галт тэрэг, бараг 1000 дохио, 4000 автомашин, 300.000 гэрэл чимэглэл, 200.000 мод, 200.000 хүний бяцхан загваруудтай энэ үзэсгэлэнг бүтээгчид өөрсдийнх нь бүтээсэн энэхүү төмөр замын загвар нь Франц, Итали, Нэгдсэн вант улсын бяцхан загварын үзүүлэх болно гэж амалдаг. “Miniatur Wunderland” загвар төмөр зам загвар нь H0 scale хэмээн нэрлэгддэг хэмжээгээр буюу 304.8 мм хэмжээг 3.5 мм-ээр илэрхийлсэн хэмжээгээр хийгдсэн юм байна. Яг л жинхэнэ мэт өдөр шөнө ээлжилж, шөнийн цагаар гэрэл чийдэн гялалзсан их байгууламж болох энэхүү загварт галт тэрэг, машин тэрэг, завь, усан онгоцнууд хөлхөлдөж, гал команд дуудлага хүлээн авч, хүмүүс зүлгэн дээр суугаад хөнгөн зууш идэж, усан санд шумбаж, автобус хүлээж, цанаар гулгаж гэх мэтчилэн бодит амьдрал дээр болдог бүхэн өрнөж байдаг. Агуу том ертөнцийн бяцхан атлаа гайхамшигтай энэхүү хуулбарыг бүтээхэд ах дүү хоёрт есөн жилийн нөр их хөдөлмөрөөс гадна 4 тонн ган төмөр, 700 кг хиймэл зүлэг, 16 сая орчим доллар шаардагдсан байна.

0

0

0

0

0

0

0

0

turuu_designer
2010/09/01 at 12:43
yamar goy iiin
BupyC
2010/09/01 at 13:34
Yooooooooo Aimer aimer
hi_naizaa
2010/09/01 at 14:26
gaihmaar yumoo uneheer bodit yum shig bolson bnshde. Bi neg iimerhu yum hiih geed chadahgui l bgamda. Hamt hiilceh hun bval come come gancara bolhoor zalhu hureed bhi….
tevtenger
2010/09/01 at 16:13
89
coollavex
2010/09/01 at 18:31
oo ystoi lag ;-)
smile_hehe
2010/09/01 at 19:13
yamar huurhun goyo yum be
Зочин
2010/09/01 at 20:07
[marqv][/marqv][marqh][/marqh][marqr][/marqr][marqu][/marqu][marql][/marql][marqd][/marqd]sad[color=00BF00][/color][size=xx-large][/size][b][/b][i][/i][u][/u]
sirusIP
2010/09/01 at 21:19
Тасарцан :-o
doogii0118
2010/09/02 at 06:35
tnx
AngelAsokoo
2010/09/03 at 15:23
yumiig ch gaihaltai hj bnaa
walk_man
2010/09/07 at 21:54
Unen tasarchijeee, asar ih tevcheer aviyas
Зочин
2010/09/11 at 21:07
gerlen chimeglel ntr jinhene um shig l bna da
gamez
2010/09/16 at 08:58
fun