
“Гурван төрлийн мэхлэлт байдаг: худал хуурмаг, ичгүүргүй худал, тоо баримт гэж” хэмээн Британийн ерөнхий сайд Бенжамин Дизраэли нэгэнтээ хэлсэн байдаг. Хууран мэхлэлт бол араар тавилтын салшгүй нэг хэсэг. Үүнийг тоо баримтаар хэрхэн илэрхийлснийг сонирхоод үзээрэй.
1. Эцэг эхийн маань үед харьцангуй чөлөөтэй үзэлтэй байжээ: 1970 онд эрчүүдийн 63%, эмэгтэйчүүдийн 73% үнэнч бус байдлын эсрэг байр суурьтай байжээ.
2. Ойролцоогоор эрчүүдийн 78% нь хууралтыг муу зүйл хэмээн боддог бол, эмэгтэйчүүдийн хувь 84 байна
3. Судалгаанаас харахад, эрэгтэйчүүдийн 25% орчим, эмэгтэйчүүдийн 15% нь гэр бүлээс гадуур харилцаатай гэжээ.
4. Эрэгтэйчүүдийн 92% нь биеийн таашаал бус сэтгэл хөдлөлийн улмаас гэр бүлээс гадуурх харилцаанд татагдан орсон хэмээн баталдаг байна.
5. 2010 онд хийсэн судалгаанаас үзэхэд, өнөөгийн эмэгтэйчүүдийг 40 жилийн өмнөхтэй харьцуулахад 40%-иар илүүтэйгээр иймэрхүү харилцаанд ордог болох нь харагдаж байна.
6. Эрчүүдийн 55% нь эхнэртээ эсвэл найз бүсгүйдээ баригдсан ч харилцаагаа үгүйсгэсээр байдаг гэнэ.
7. Эрчүүдийн 88% нь өөрийн хууль ёсны эхнэрийг илүү сэтгэл татам гэж үздэг нь судалгаагаар нотлогджээ.
8. “Араар тавигч” эрчүүдийн ойролцоогоор 52%, харин эмэгтэйчүүдийн 34% нь гэрлэлтээ азтайд тооцдог.
9. Эхнэрээ ижил хүйстэнтэйгээ явалдахыг эрчүүдийн 50% уучилж чадна. Харин эсрэг хүйстэнтэйгээ явалдсаныг мэдвэл ердөө л 22% нь уучилж чадна хэмээн хариулсан байна.
10. Эмэгтэйчүүдийн 21% нь нөхрийгөө ижил хүйстэнтэйгээ явалдсаныг, 28% нь эсрэг хүйстэнтэйгээ харьцаанд орсныг уучилж чадна хэмээх сонирхолтой хариултыг өгчээ.
11. Эрчүүдийн 60% үнсэлтийг хууралтанд тооцдоггүй байхад, эсрэгээрээ эмэгтэйчүүдийн 34% нь л мөн адил үздэг байна.
12. Эмэгтэйчүүдийн 85%, эрчүүдийн 74% нь мэдээллийн хэрэгслээр харьцахыг хууралт хэмээн үздэг гэнэ.
13. Санал асуулгаар эмэгтэйчүүд гэр бүлийн харьцаандаа 25-34 насандаа илүү хэврэг байдаг гэнэ. Үүний шалтгаан нь гэр бүлийн дотно харьцаандаа сэтгэл ханамжгүй байдаг учраас хэмээжээ.
14. Британийн судалгаанаас харахад, эмэгтэйчүүдийн 57% нь тухайн хүндээ дурласан, харин эрчүүдийн ердөө 27% нь ийнхүү боддог гэсэн байна.
15. Статистикийн судалгаанаас үзэхэд, хэрэв хэзээ ч илрэхгүй гэсэн итгэлтэй байсан бол эрэгтэйчүүдийн 74%, харин эмэгтэйчүүдийн 68% нь гэр бүлээс гадуур харилцаанд орох байсан хэмээн хариулсан байна.








Chimgee Ncd
2015/07/08 at 17:07
A