Хүн бүр хожим харамсахгүйн тулд 35 нас хүрэхээсээ өмнө амьдралын эдгээр 20+ сургамжийг заавал мэдэж авсан байх хэрэгтэй!

2

Бид түр зогсож, сарнайн анхилуун үнэрийг хэсэг зуур ч болов үнэрлэх завгүй амьдарч байна. Нэг л мэдэхэд 30 нас хүрэх үед, бид үлдсэн амьдралдаа илүү өндөр үүрэг хариуцлага үүрч, жижиг зүйлсэд хүртэл ач холбогдол өгөх шаардлагатай болно. Аливааг байгаагаар нь хүлээж авч, өөрийгөө хайрлаж, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан ажиллаж, амьдралын хором мөч бүрд суралцана.

Тиймээс бид та бүхэндээ, тэр дундаа хараахан 30 нас хүрээгүй байгаа залуустаа зориулан амьдралыг арай илүү хялбар болоход туслах 20+ сургамжийг (зөвлөгөө, ойлголт, мэдлэг юу гэж ч хэлж болно) хүргэхээр бэлтгэлээ.

  • Дотор хүнийг чинь урам зориг, итгэл үнэмшлээр тэжээх, хүсэл тэмүүлэлд чинь саад болохгүй байх ажил хий.
  • Чамд хуримтлагдаж буй туршлага бүхэн учир шалтгаантай, тиймээс алдаж оносон ч бай, урагш зүтгээд л бай.
  • Заримдаа ганцаараа байх нь хэвийн үзэгдэл – чамд амьдралыг илүү их таньж мэдэхэд туслахаас гадна, эргэн тойронтойгоо танилцах завшаан олгоно.
  • Яаж ч хичээгээд болохгүй, бүтэхгүй байгаа асуудалд эцэст нь бууж өгөхөөр шийдэх гэж байгаа бол, яагаад энэ бүгдийг эхэлснээ эргэн нэг санаарай. Энэ нь чамайг зорилгодоо хүрэхэд туслах болно.
© Portrait of Abuse Remembered / Samaritans
  • Аз жаргалын араас бүү хөөцөлд, мэдлэг болон туршлагын араас ангуучил – аз жаргал чамайг өөрөө хайж олно.
  • Чиний бодол санаа чамайг хүрээлэх орчныг бүтээдэг бол, чиний хийсэн бүхэн өнөөдрийн чамайг бүтээсэн гэдгийг сана. Эрч хүчээ зарцуулсан бүхэн чинь эргээд хариу болж ирнэ.
  • Буруутгагч зангаа гээ. Бүх зүйл сонголт. Өөрийнхөө хийсэн сонголтын үр дагаврыг хүлээж авч чаддаг бай.
  • Чамд юу хийхийг чинь зөвлөж байгаа зөн совиндоо итгэ. Хэрэв ном унш эсвэл өөр газар руу аял гэвэл, юу мэдэрч байна, тэрийгээ хий. Чи зөн совингоо дагаснаар, зөв замдаа орно гэсэн үг.
© Reader / The Weinstein Company
  • Дэлхий ертөнц агшин зуур өөрчлөгдөж байна, тиймээс хурдтай, хянамгай, шаргуу бай.
  • Айдас бол зүгээр л чамайг хамгаалж буй хамгаалалт юм. Заримдаа чи айдсаа умартан, зоригтой алхам хийдэг байх нь чухал.
  • Өөрийгөө сошиал дээрх аз жаргалтай байгаа хүмүүстэй бүү харьцуул. Чиний амьдрал төгс. Хэн ч өөрийнхөө алдаа дутагдал, муу муухай яваагаа бусдад харуулахыг хүсдэггүй юм.
  • Амьдралынхаа хором, мөч бүрд хяналт тавь. Ингэснээр чи амьдралын урсгалыг зөрчих үйлдэл хийхгүй.
© Mr. Bean / Endemol Shine UK
  • Жинхэнэ найзууд чамайг амьдралд алдах, онохын алинд нь ч хажууд чинь байсаар байна. Хэрэв чамд тийм найзууд байдаг бол тэднийгээ бүү алд.
  • Ид шидийн нөлөөтэй “баярлалаа”, “тэгнэ үү, ингэнэ үү”, болон “би чамд хайртай” зэрэг үгсийг дандаа хэлж бай.
  • Зүрхээ нээж, чангаар инээ. Чиний эргэн тойронд хэн байх нь хамаагүй. Инээх нь чамайг эмчлэх болно.
  • Заримдаа эмзэг байх нь энгийн үзэгдэл. Дандаа амьдрал үзсэн хүн шиг жүжиглэх хэрэггүй. Гэхдээ уулзсан хүн бүрдээ өөрийнхөө дотоод сэтгэлийг шууд битгий нээ.
© White Boy Rick / Columbia Pictures
  • Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүл. Бие организм болон оюун санаа чинь чамд талархана.
  • Чиний амьдрал бол байшин гэсэн үг, үйлдэл бүр чинь нэг ширхэг тоосго гэж ойлго. Өдөр бүр юу хийнэ, чиний байшин тийм зүйлсээр баригдана. Ухаалаг сонголт хий.
  • Нойргүйдэлд орохоос болгоомжил. Эс бөгөөс амьдрал чинь орвонгоороо эргэнэ. Буруу амьдралын хэв маяг тогтоно. Ажил, амьдрал болон чөлөөт цагаа зөв тохируул.
  • Бүгдийг мэдэх албагүй ч, амьдралд хамгийн ихээр хэрэг болох зүйлсийг зайлшгүй мэдэж байх ёстойг сана.
© Yeh Jawani Hai Deewani / Eros International
  • Бүх зүйлийг мөнгөөр шийдвэрлэж чадахгүй ч, санхүүгийн эрх чөлөө чамайг юунд ч санаа зовохгүй амьдрахад тусална.
  • 30 нас хүрэх үед чиний амьдралд олон өөрчлөлтүүд гарсан байх болно. Найзууд чинь гэрлэж, эцэг эх чинь хөгширсөн байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байгааг анзаарч, чамайг гэдэг хайртай хүмүүсээ хором бүр хайрлаарай.
© Good Will Hunting / Miramax Films

Танд өөрийн чинь бодож олсон амьдралынхаа туршид баримталж явдаг сургамж, зөвлөгөө бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

69
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. И. Энхчимэг

    И. Энхчимэг

    2019/12/23 at 21:06

    Zolboo Bayrtogtokh

  2. Elbegjargal Ayurzana

    Elbegjargal Ayurzana

    2019/12/24 at 00:55

    Г. Оюун-Ундрах сайтар уншаарай, save лэж аваарай:)

  3. Оюук Оюука

    Оюук Оюука

    2019/12/24 at 09:15

    Э. Энхсүрэн

  4. Алтан Цэцэг

    Алтан Цэцэг

    2019/12/24 at 10:23

    Энэрэл А.

  5. Altangerel Ch

    Altangerel Ch

    2019/12/24 at 12:11

    Yaahaaraa zuvluguu bolgon teg inge, tiim bai iim bai gesen baidag yum be? Yaagaad Mandukha setsen hatan ch yumuu, Moonlight sonsood buhnees tasar gesen yum baidaggui yum be?

  6. Б. Үүрдмандах

    Б. Үүрдмандах

    2019/12/24 at 12:49

    Altangerel Purevnyam hani mini hoyulaa aldaa onootoich zuw l ywaa yum bn.

  7. Ари

    Ари 'Н

    2019/12/24 at 13:32

    Алтантуяа Д.

  8. Батзул Мөнхбаяр

    Батзул Мөнхбаяр

    2019/12/24 at 13:33

    Buynaa Buya

  9. Surenjav Jal

    Surenjav Jal

    2019/12/24 at 14:34

    Hhhu

  10. Зочин

    2019/12/24 at 14:38

    buh yum mongo bish, erh choloo bol erdem medleg. yu ch medehgui hun guigeed guigeed yu ch hiij olj chaddaggui

  11. Naranhvv Chemka

    Naranhvv Chemka

    2019/12/25 at 00:38

    Б. Цээгий

  12. Tsogoo Batolzii

    Tsogoo Batolzii

    2019/12/25 at 21:49

    Жожим гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *