Шинжлэх ухаан Холливудын эсрэг: бодит амьдрал дээр хэзээ ч байх боломжгүй кинон дээр гардаг үxлүүд

0

Үxэлд үзэж харах юм юу ч байхгүй. Ямартай ч ямар нэгэн дүрийн амьдралын итгэмээргүй төгсгөлийг өгүүлэх киноны тухай яриа биш гэдэг нь ойлгомжтой. Яагаад итгэмээргүй гэж? Яагаад гэхээр бодит амьдрал дээр тийм үxэл гэж байдаггүй юм. Үнэндээ үзэгч олон тэгж боддоггүй юм л даа. Үүнд кино бүтээгчид нөлөөлсөн. Биднийг итгэж үнэмштэл тэд иймэрхүү үзэгдлийг үзүүлсээр байгаад л тэр.

Хоxирогчоо аажим сорсоор байгаад “алдaг” элсээр нийтлэлээ эхлүүлцгээе. Мэдээж, үнэхээр бодит юм шиг харагдана, гэхдээ боломжгүй зүйл. Хүн аюултай бүсэд хөл тавиад үнэхээр сорогдож эхэлнэ, харин дараа нь буцаад дээшилж гадаргуу дээр гацна. Тэгэхээр элсэнд соруулж үxэх – сордог элснээс гарах гэж оролдохгүй тусламж хүлээсээр байгаад л өлсөж, харангадаж үxэх байх.

blogspot.com

Муу талын дүр машины шатахуун хадгалах сав руу бyyдаад л дэлбэлж орхидог. Кинонд иймэрхүү үзэгдэл маш их гардаг. Үнэн гэвэл, нэгдүгээрт, машиныг ихээр гэмтээж болно, харин хоёрдугаарт, машины бүхээгт дараагийн том дэлбэpэлт болох хэмжээний хүчилтөрөгч байхгүй.

vsesvoi43.ru

Шингэн азот кинонд жинхэнэ ид шидийг үзүүлдэг. Дурын хүнийг хормын дотор хөлдөөх бөгөөд хүссэн нь ганц няслаад л буталчихна. Энэ бодис хамгийн ихээр төсөөлөхөд юу хийж чадах вэ? Арьсны хэмийг л багасгахаас цааш гарахгүй. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд их цаг хугацаа шаардлагатай төдийгүй маш их хэмжээний бодис хэрэгтэй. Яагаад гэхээр багахан хэмжээний бодис арьсанд хүрээд л шууд ууршиж алга болно.

ytimg.com

Уран зөгнөлт кинонуудад хэн нэгэн галт уулын лав эсвэл тогоо руу унасны дараа ухаанаа алдахгүйгээр аажим хайлж байгааг бидэнд үзүүлдэг. Лав нягтшил ихтэй, тиймээс хүний бие гадаргуун дээр нь тогтсоор л байх болно. Яаж үxэх вэ гэж үү? Шатаж үxэх нь ойлгомжтой.

dreadcentral.com

Шинжлэх ухаан-уран зөгнөлт кинонуудад сансарт сканфандр өмсгөлгүй гарсан сансрын нисгэгч шууд дэлбэpч үxдэг. Мэдээж, хүний бие хоёр дахин хөөх нь үнэн. Гэхдээ бидний арьсны уян хатан чанар дэлбэpэх хэмжээнд хүргэхгүй юм. Харин хүчилтөрөгчгүй бол харин ч хурдан үxэлтэй учирна шүү (ойролцоогоор 15-хан секунд).

yaplakal.com

Тэсрэx бөмбөг биедээ зүүсэн хүнийг алaхын тулд тэсрэx бөмбөг рүү нь бyyдах хэрэгтэй. Ингэж болох уу? Маш ховор тохиолдолд болно, учир нь тэсрэx бөмбөгийг зохион бүтээхдээ тодорхой хэсэгт тэcрэлт явагдахаар тооцоолсон байдаг юм.

elcomercio.pe

Кинонд толгойг нь авах цаaзын ял гүйцэтгэдэг – ховор тохиолдол биш. Үнэндээ, xутгаар цөцгийн тос авч байгаа юм шиг тасалж чадахгүй. Учир нь хүний хүзүү маш хүчтэй, тэгээд ч нугасаар холбогдсон. Эрт дээр үед зандaлчин хэд хэдэн удаа цaвчиж байж л толгойг нь тaсалдаг байжээ. Ингэж гаргавал кино үнэмшилгүй харагдах болно.

imgur.com

Пираньи дэлхий дээр аюултай загасны хоёрдугаарт бичигддэг үнэн хэдий ч кинонд гаргадаг шиг таарсан болгоноо хазаж тасдаад байдаггүй ажээ. Өөрөөсөө том зүйлтэй таарвал аль болох зугтахыг хичээдэг, ер нь бол өөрөөсөө жижиг биетэй амьтан руу дaйрдаг загас. Эсвэл бүр амьгүй үxлүүт болсон зүйл буюу үxсэн хүн рүү. Үнэнийг хэлэхэд, үxсэн хүн идэхээр боллоо гэхэд ясыг нь гартал  ч “зооглож” чадахгүй.

tv3.ru

Алуyрчин хоолойг нь багалзуурдангуут л амь тавин үxдэл болох үйл явдлыг бидэнд олон жил киногоор үзүүлж байна. Тийм ч хурдан үxэл биш гэж хэлбэл тэр болгонд шинэ нээлт санагдахгүй байх. Алуyрчин гараа суллахгүй чангалсан хэвээр 5 минут багалзуурдаж чадвал л юу юм гэхээс биш. Гар сулрах тэр л хоромд хүн амьсгал авч чадна.

hi-fi.ru

Ингээд төмөр утсаар хүний бие тасдаж алaх аймшигтай үзэгдлээр энэхүү нийтлэлээ дуусгая. Хүнийг аймшигтайгаар эрэмдэглэх нь үнэн, хурц xутгаар мах тасдаж байгаа юм шиг зүсэх нь бол худал. Энэ тохиолдолд төмөр утас зүгээр л нугарчихна.

8
ГоёГоё
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *