Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл

4

Хэрвээ та хүүхэд байхдаа эдгээр үгийг сонссон бол өөр хүн болсон байж магадгүй юм.

1. Чи янз бүрийн бэрхшээлийг давж чаддаг байх ёстой

Амьдрал гэдэг бол тэр чигээрээ бэрхшээл бөгөөд чи үргэлж үүнтэй тулгарах болно. Шаргуу ажиллаж хэрэгтэй үед бусдаас тусламж гуйхаас бүү ай, толгойгоо ажиллуул

2. Өөрийнхөө үнэ цэнийг мэд

Үнэ цэнийг чинь доошлуулах зүйлийг хэзээ ч бүү зөвшөөр – өдөр тутмын амьдрал, ажил, хайр дурлал ялгаагүй.

Шилдэг нь байж, шилдгийг л сонго

3. Зүрх сэтгэлээ сонс

Ялангуяа эргэн тойрны хүмүүсийн чинь ярьж байгаагаас илүү ухаалаг зүйл хэлж өгч байгаа мэт санагдах үед.

4. Өөртөө хэтэрхий хатуу хандах хэрэггүй

Бүү харамс, алдаа байгаа бол түүнийгээ хүлээ. Өөрийгөө доогло.

5. Мөнгө амьдралын гол зорилго биш

Амьдрал бол мөнгөнөөс илүү өргөн зүйл юм. Чиний амьдралын хамгийн сайхан үе бол мөнгөтэй холбоотой зүйл биш байх болно. Сайн ажиллаж, сайн олох хэрэгтэй ч өөрийгөө хэр хэмжээний мөнгөтэй байгаагаар бүү үнэл.

6. Үгүй гэдэг нь үгүй л гэсэн үг

Болзооны тухай ярианы үед (одоогийн хүүхэд залуучууд үүнийг юу гэж нэрлэдэг болсныг мэдэхгүй юм) охидууд үгүй гэсэн бол энэ нь үгүй л гэсэн үг юм шүү.

7. Уйлах бол байдаг л зүйл

Чиний зүрх бол чулуу биш. Чи мэдрэмтгий, сайхан сэтгэлтэй, шударга хүн. Заримдаа чиний хүссэн мөрөөдсөн зүйл чинь бүтэхгүй байх үе бий. Чи үе үе ялагдаж байх болно.

Хэрвээ уйлах нь чамайг тайвшруулж байвал уйл

8. Эрүүл мэндээ бод

Эмчид үзүүлж, ногоо сайн идэж биеийн хөдөлгөөн, дасгал хийж байгаарай.

9. Гэр бүлийнхнийгээ сана

Гэр бүлийнхэн чинь үргэлж хажууд чинь байх болно: аз жаргалтай үед чинь хажууд чинь байж, хүнд хэцүү үед чинь тусалж дэмжиж байх болно. Дээр нь чамайг ямар ч үед хайрлаж байх билээ. Гэр бүлийнхнээсээ битгий холдоорой.

10. Чи бусдаас илүү биш

Чи сайн, сайхан хүн боловч чиний сууж яваа автобусыг барьж яваа, гутлыг чинь засаж байгаа, гэрийг чинь цэвэрлэж байгаа хүнээс илүү хүн биш. Чи амьдралд ямар амжилтад хүрэхээс чинь үл хамаарч бусад хүнийг, түүний хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй.

11. Хүмүүс сайхан

Хүн байгалиасаа нэг нэгэндээ сайн хандах хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь дэлхий тэр чигээрээ сайхан хүмүүсээр дүүрэн гэсэн үг биш юм.  Өөдгүй, муухай зан ааш гаргах хүн чамд олон тохиолдоно. Хүн болгонд өөрийгөө засах боломж байх ёстой гэдгийг байнга санаж яваарай. Батлагдаагүй л бол хүн ямар ч буруугүй юм шүү.

12. Илүү зүйлд санаа зовох хэрэггүй

Зовлон гуниг бүх л амьдралын чинь турш чамайг дагах болно. Чамайг ийм байдалд хүргэх, сайн сайхан юм өгөхгүй байнгын явуулга, хураан мэхлэлт, замбараагүй байдал, муу хүмүүсээс аль болох хол бай. Дэмий юманд энэ богинохон амьдралаа үрэх хэрэггүй.

13. Чи ертөнцийн төв биш

Чамайг төрөхөөс өмнө энэ дэлхий байж л байсан, чамайг байхгүй болоход ч байж л байх болно. Зөвхөн өөрийгөө бодох биш бусдад тусалж, тэдэнд  шинэ зүйл бүтээх урам зориг өг. Өөрийн ул мөрөө үлдээ.

Хорвоо ертөнцийг чи орхисон ч чамайг дурсах тийм зүйл үлдээ

14. Өдөр болгон ямар нэг сайн зүйл хий

Хэдийгээр орчин үеийн амьдралын хэмнэл маш хурдтай болж зав зай бага болсон ч сайн үйл хийх завгүй байхаар тийм цаг хугацаа давчидсан байх нь үгүй билээ. Нийтийн тээвэрт бусдад суудал тавьж өгөх, хөгшин хүнийг зам гарахад туслах, дэлгүүрээс хүнд цүнхийг өргөж нь хүргэж өгөх гэх мэт. Бусдад гараа сунгаж туслах хүн чанартай бай.

15. Өөрийнхөөрөө бай

Чи бол онцгой хүн. Тиймээс энэ дэлхийд чи өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадна. Чамд авьяас байгааг хөгжүүлж, олон түмэнтэй бүү холилд.

16. Хэлсэн үгэндээ эзэн бай

Хэлж байгаа үгээ бодож, зөв сонгож бай. Үнэнийг хэлэхийг бодож амласнаа заавал биелүүл. Чи хэлсэн үгэндээ эзэн болдог хүн байх ёстой.

17. Эелдэг бай

Хүнд сайхан хандаж, огцом ширүүн ааш бүү гаргаж байгаарай. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш юм шүү.

18. Ээж нь үргэлж хажууд чинь байх болно

Би үргэлж хажууд чинь байх болно. Би байхгүй болох ч чиний зүрх сэтгэлд чинь үргэлж хадгалагдах болно шүү.

19. Ухаалаг сонголт хийж бай

Сүйт бүсгүй, бизнесийн хамтрагч, найз нөхөд, хөршөө сонгохдоо ухаан зар.

20. Эр зоригтой бай

Бусад хүний туслалцаа чамд хэрэгтэй болсон, хийж байгаа ажил чинь бүтэлгүйтсэн гэдгийг ойлгож хаяж чаддаг байх эр зоригтой бай.

Чиний амьдралд хэрэггүй зүйлд баяртай гэж, шинэ зүйлд сайн байна уу гэж угтаж чадах эр зоригтой байгаарай.

Харин та хүүхдэдээ ямар зөвлөгөө өгдөг вэ?

153
ХөөрхөнХөөрхөн
34
ГоёГоё
20
ГайхмаарГайхмаар
15
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Emujin

    Emujin

    2018/05/24 at 10:51

    Буянжаргал Б. Otgonbat Baasansuren ?❤️

  2. Бямбаа Тэргэл

    Бямбаа Тэргэл

    2018/05/24 at 11:09

    Khulan Amur

  3. Zaya Zaya

  4. Sodoo Sodoo

    Sodoo Sodoo

    2018/05/25 at 17:51

    А. Баярбаатар. A.Tuguldur

  5. Zaya Zaya

    Zaya Zaya

    2018/05/26 at 05:34

    Soko

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *