Орой унтахаасаа өмнө эдгээр 10 зүйлийг хийх хэрэггүй!

2

Дэлхийн хүн амын 27% нь нойргүйдлийн асуудалтай гэсэн статистик тооцоо байх бөгөөд үлдсэн хүмүүс нь үе үе нойрны асуудалтай тулгардаг байна. Зарим нэг тохиолдолд муу нойрны шалтгаан нь эрүүл мэндтэй холбоогүй байх талтай. Оройн цагаар хийх ажил төрөл, дадал зуршил үнэхээр нойрны чанарт муугаар нөлөөлдөг, тэр ч бүү хэл нойргүйдэлд хүргэдэг ажээ.

Оройн цагаар хийхээс татгалзах зарим нэг зүйлийг танд танилцуулахаар бэлдлээ. Хэрвээ та шөнөжингөө бүтэн, бат бөх нойртой байхыг хүсэж байгаа бол бидний зөвлөгөөг дагана уу.

1. Тамхи татах

Никотин нь кофеины нэгэн адил бие махбодийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Зүрхний цохилтыг хурдасгана, цусны даралт нэмэгдүүлнэ мөн тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Энэ бүх үйл явц нойрсоход сөргөөр нөлөөлдөг. Та унтсан ч гэсэн тамхи татаагүй үеэсээ муу нойртой хононо. Тамхичдын дунд нойргүйдлээр шаналдаг хүмүүс их байдаг ажээ. Хорт муу зуршлаасаа салахаар шийдээгүй бол унтахаасаа өмнө ядаж 1,5-2 цагийн өмнө тамхиа татаарай. Энэ тохиолдолд илүү тайван нойрсож чадна.

 

2. Спортоор хичээллэх

Спорт бүхэлдээ нойронд сайнаар нөлөөлнө: нойрны удаан үе шатыг уртасгана, стресс тайлна, мөн хурдан унтахад тусалдаг. Хэрвээ та спортын эдгээр сайн үйлчилгээг авахыг хүсэж байгаа бол унтахаасаа өмнө ядаж 3-4 цагийн өмнө, хэрвээ 6 цагийн өмнө спортоор хичээллэсэн бол бүр ч сайн. Гүйж ирээд эсвэл спорт заалнаас ирэнгүүтээ унтахаар хэвтсэн бол сэргэлэн бие махбодь хурдан унтаад өгөх нь юу л бол. Ялангуяа хэрвээ та бэлтгэлийн дараа халуун шүршүүрт орсон бол мэдрэлийн системийг ч сэргээчихсэн байгаа шүү.

 

3. Ус уух

Бага зэргийн ус бие махбодь нойрсож амрахад гэм болохгүй. Харин та хэтэрхий их ус уусан бол та шөнө дөлөөр сэрнэ, нүдний доод зовхи хавагнаад өглөө босох биз. Энэ нь шингэнээс бүрмөсөн татгалз гэсэн үг биш юм: хамгийн гол нь өөрт тохирох хэмжээний шингэнийг зөв цагт л ууж сурах хэрэгтэй. Өөрт тохирох хэмжээг та бага багаар туршиж ууж үзэх хэрэгтэй. Эмч нарын зөвлөж байгаагаар бол 1,5 стакан ус бол ихэнх хүмүүст тохирох хэмжээ ажээ.

 

4. Дуг хийх

Дуг хийх, яг л спорт шиг тустай, хэрвээ зөв цагт зүүрмэглэсэн бол. Шөнө сайхан унтахын тулд өдөр дуг хийх хэрэгтэй, 13:00 – 16:00 цагийн хооронд. Хэрвээ ажлын дараа оройн цагаар дуг хийгээд босч ирсэн бол өдрийн хэвийн хэмнэл алдагдана. Өөрөөр хэлбэл шөнө унтаж чадахгүй шанална гэсэн үг юм. Зарим нэг хүний хувьд ч гэсэн өдрийн дуг хийлт шөнийн нойронд муугаар нөлөөлөх талтай. Өдрийн нойрыг эерэг үйлчилгээтэй байлгахын тулд тодорхой нэг цагт 1,5 цагаас илүүгүй хугацаанд унтаж байх хэрэгтэй. Харин нойргүйдлээр шаналж байгаа хүмүүсийн хувьд өдрийн унталтаас эрс татгалзахыг зөвлөж байна.

 

5. Уран бүтээл дээр ажиллах

Уран бүтээл – тайвшруулах үйлчилгээтэй мэт санагдах боловч үнэндээ үгүй. Хэрвээ та зураг зурдаг, нийтлэл бичдэг эсвэл дуу хөгжим зохиодог бол таны тархи идэвхтэй ажиллаж байгаа. Тийм учраас уран бүтээлээр орой болтол оролдвол өглөө болтол нүд анихгүй байх магадлал нэмэгдэнэ.

Уран бүтээлч ажил бусад төрлийн ажлуудын адил эрч хүч их шаарддаг. Тайван хэмнэлд орохын тулд тархинд хугацаа хэрэгтэй. Тийм ч учраас унтахаасаа 1 цагийн өмнө уран бүтээлээ зогсоож оюуны хүнд ачаалал авахгүй тийм ажил хийнэ, жишээ нь ном унших, бясалгал хийх зэрэг.

 

6. Электрон төхөөрөмж ашиглах

Нөүтбүүк, таблет болон утсыг шөнийн цагаар унтраавал зохилтой: эдгээр хэрэгслээс цацрах гэрэл нь нойронд хор хөнөөлтэй. Мөн оройн цагаар утаснаасаа элдэв нийтлэл уншихыг хориглодог – оронд нь жирийн цаасан ном, сонин эсвэл тусгай зориулалтын төхөөрөмжөөр уншихыг зөвлөж байна: нүдэнд муугаар нөлөөлөхгүй төдийгүй таныг тайван, бат бөх нойронд бэлдэнэ.

Орой, шөнийн цагаар ч ажиллахгүй байхыг зөвлөж байна, эс бөгөөс орондоо орсны дараа ажлаа бодсоор өглөөний нартай золгох болно. Үүний оронд толгойгоо элдэв бодлоос цэвэрлэж маргаашийн төлөвлөгөөгөө цаасан дээр бичээд орхисон нь дээр.

 

7. Зарим нэг төрлийн эм уух

Нойрны чанарт муугаар нөлөөлөхгүй гэсэн бодолтойгоор уух ганц л эм байна – нойрсуулах эм. Бусад төрлийн бүх эмэнд болгоомжтой хандана, аль болох унтахаасаа олон цагийн өмнө уухыг хичээгээрэй. Зарим нэг тайвшруулах үйлчилгээтэй эмүүд нойрсуулах үйлчилгээ үзүүлдэг, харин зарим нэг нь эсрэгээрээ мэдрэлийн системийг сэргээдэг байна. Өвчин намдаах бүх төрлийн эмүүд унтуулах үйлчилгээ тэр болгон үзүүлдэггүй байна.

Хэрвээ та байнгын эм уудаг бол эмчээс хэдэн цагт уувал дээр болохыг асуугаарай. Мөн эмийн гаж нөлөөг ч сайтар судлах хэрэгтэй: ихэнх эмүүд нойронд сөрөг нөлөө үзүүлдэг.

 

8. Сэтгэл зовних

Хүчтэй сэтгэл хөдлөл тайван, бат бөх нойронд хүргэхгүй. Хэрвээ та оройн цагаар гэмт хэргийн цуврал нэвтрүүлэг эсвэл интернетээр хэн нэгэнтэй үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг бол тайван нойрсохгүй байгаадаа гайхах огт хэрэггүй. Нойронд өчүүхэн гэмгүй зүйл хүртэл нөлөөлдөг юм, жишээ нь: маш аймшигтай эсвэл хэт уйтгартай ном. Эерэг сэтгэл хөдлөл ч гэсэн нойронд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй: найзтайгаа сонирхолтой яриа өрнүүлж өнгөрүүлсэн бол эсвэл таны хувьд чухал тэмцээн үзсэний дараа та цаг гаран сэтгэл хөдлөл өндөртэй байх болно.

Нойрсохоос өмнө та тайвшрах ёстой. Тиймээс таныг хүчтэй сэтгэл хөдлөлд автуулах аливаа ажлаас унтахаасаа өмнө ядаж нэг цагийн өмнө ч болов салаарай.

 

9. Халуун шүршүүрт орох

Халуун ванны дараа унтмаар санагддаг нь үнэн. Гэхдээ эмч нарын үзэж байгаагаар температур хэдий хэр бага байна төдий чинээ унтах хүсэл хүчтэй төрдөг гэжээ. Тийм учраас унтахаасаа өмнө тайвшрахыг хүсэж байгаа бол хүйтэн эсвэл ядаж бүлээн шүршүүрт орохыг хичээгээрэй, халуун л биш шүү.

Халуун хэм нь нойрны асуудлыг бий болгоно, арьсны гадарга дахь цусны хэмжээ нэмэгдэхэд нөлөөлдөг байна. Удаан хугацаагаар (10 минутаас илүү) халуун шүршүүрт орсноор арьсны тослогийн давхаргыг эвдэнэ, үүнээс үүдэж батга ихээр гарахад хүргэх ажээ.

 

10. Гэрийн тэжээвэр амьтантайгаа унтах

Олон эзэд хайртай амьтнаа өвөртлөн унтахыг зөвшөөрдөг. Дэмий зүйл байгаа юм. Нэгдүгээрт, амьтдын нойр хүнийх шиг биш. Амьтан илүү сэргэг унтдаг, тэдний гүн нойрны үе шат нь хүнийхийг бодвол богино. Муур эсвэл нохой унтаж байхдаа байрлалаа шөнө хэд хэдэн удаа сольдог, хөдөлгөөн болгонд нь эзэн нь өөрийн мэдэлгүй сэрвэлздэг байна.

Хоёрдугаарт, амьтны арьс, ноос, үс нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, нойронд муугаар нөлөөлөөд зогсохгүй харшил ч үүсгэж болно.

Та бүхэндээ нойронд муугаар нөлөөлөх буруу дадал зуршлуудыг танилцууллаа. Таны ямар сайн зуршил тайван нойрсоход нөлөөлдөг вэ?

54
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
13
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boorch Gombojaw

    Boorch Gombojaw

    2018/05/24 at 19:01

    Yu gartsin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *