Хүүхэд хичээллэхэд хамгийн тохиромжтой 5 спорт

2

Өмнө нь хүүхдүүд сургуулиасаа ирээд, хувцсаа солиод, нар жаргатал гадаа тоглож байгаад гэртээ эргэж ирдэг байсан. Харин өнөөдөр хэдэн зуун телевизийн суваг, видео тоглоомнууд, хэрэгцээгүй вебсайтууд хүүхдийг олон цагаар өмнөө уях болсон. Энэ нь хүүхдүүдийг чөлөөт цагаа суугаагаараа өнгөрүүлэхэд хүргээд байгаа юм. Бид өмнө нь хүүхдүүдийнхээ сагсан бөмбөг, дээс тоглож байгаа талаар ярьдаг байсан бол, өнөөдөр таргалалт, зүрхний шигдээс, цусны даралт өндөр байх, чихрийн шижнээр өвчилсөн талаар ярих болов.

Иймд бид хүүхдүүдээ хэрхэн хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлэх вэ? Хүүхэд хичээллэхэд хамгийн тохиромжтой 5 спортыг хүргэж байна.

Бэйсбол болон софтбол

Хэдэн зууны турш бяцхан охид хөвгүүд бэйсболын тамирчид болохыг хүсч мөрөөдөж өссөн байдаг. Таны хүүхэд яагаад энэ хүсэл мөрөөдлөө эртнээс биелүүлж болохгүй гэж? Хүүхдүүд 5 настайгаасаа эхлээд энэ спортоор хичээллэж эхлэх бүрэн боломжтой.

Ихэнх мэргэжлийн бэйсболын багууд хүүхдүүдэд зориулсан бэйсболын лиг зохион байгуулдаг. Америкт ойролцоогоор 5-18 насны 3 сая гаруй хүүхэд энэ лигт тоглодог байна. Тэмцээний хугацаа болж буй газраас хамаардаг боловч, ихэнхдээ 3 сар түүнээс урт хугацаанд эсвэл, намар, зун зохион байгуулагддаг.

Бие махбодид үзүүлэх ач тус

  • Биеийн булчин хөгжинө
  • Нүд болон гарны кординац сайжирна
  • Тэнцвэртэй болно

Нийгэмшихэд үзүүлэх ач тус

  • Хүмүүстэй танилцана
  • Сахилга баттай болно
  • Багийн ажиллагаанд суралцана
  • Манлайлалд суралцана

 

Хөлбөмбөг

Дэлхий дээр хамгийн олон сая хүн хичээллэдэг спорт бол хөл бөмбөг. Америкийн Залуучуудын Хөл Бөмбөгийн Холбоо 100.000 гишүүнтэйгээр анх 1974 онд байгуулагдаж байсан. Харин өнөөдөр 3 сая гаруй гишүүнтэй болжээ.

Ихэнх мэргэжлийн хөл бөмбөгийн багууд хүүхэд багачуудад зориулсан секц дугуйлан хичээллүүлдэг. Хүүхэд 4 настайгаасаа уг спортоор хичээллэх боломжтой бөгөөд мэргэжлийн талбай, бөмбөгнөөс харьцангуй жижиг бөмбөгөөр жижиг талбайд тоглодог.

Бие махбодид үзүүлэх ач тус

  • Зүрх судасны эмгэгээс сэргийлнэ
  • Булчин хөгжинө
  • Уян хатан болно
  • Кординац сайжирна
  • Тэнцвэртэй болно
  • Жингээ хянана

Нийгэмшихэд үзүүлэх ач тус

  • Сахилга баттай болно
  • Багийн ажиллагаанд суралцана
  • Манлайлалд суралцана
  • Шударга байдлыг эрхэмлэдэг болно
  • Өөртөө илүү итгэлтэй болно

 

Унадаг дугуй

Хүүхэд бүр дугуй унахад суралцдаг. Эхэндээ эцэг, эх нь хүүхдээ ардаас нь түшиж, тэнцвэрийг нь олж өгч тусалдаг. Харин хэсэг хугацааны дараа хүүхэд туршлага, мэдрэмжтэй болсноор өөрөө дугуйгаа чөлөөтэй унаж эхэлдэг.

Дугуй унах нь хөгжилтэй дасгал сургуулилт болдог нь нууц биш. Хүүхдийг анх 2 настай байхаас нь гурван дугуйтай унадаг дугуйгаар хичээллүүлж эхлэх нь тохиромжтой. Харин 5 нас хүрмэгц эцэг эхийн тусламжтай 2 дугуйтай унадаг дугуй унавал зохино. Мөн хүүхдийг 9 нас хүртэл нь хэтэрхий хурдтай явах, уулын унадаг дугуй унах, огцом тормослохгүй байхыг анхааруулж хэлж өгөх хэрэгтэй. Түүнчлэн 8-аас доош насны хүүхэд гудамжинд ганцаараа дугуй унаж болохгүй.

Бие махбодид үзүүлэх ач тус

  • Хөлийн булчин хөгжинө
  • Кординац сайжирна
  • Тэнцвэртэй болно
  • Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
  • Жингээ хянана

Нийгэмшихэд үзүүлэх ач тус

  • Сахилга баттай болно
  • Өөртөө илүү итгэлтэй болно
  • Олон нийттэй харилцах чадварт суралцана
  • Гэр бүлийн харилцаа бат бөх болно
  • Хөгжилтэй байна
  • Хүрээлэн буй орчинтойгоо танилцана

 

Ролик

Ролик мэдээж хэрэг хамгийн сонирхол татам зүйл. Гэвч та хүүхдээ роликоор гулгаж байх үед хажууд нь байж, аюулгүй байдлыг нь сайтар сахих хэрэгтэй.

Хүүхэд 4 эсвэл 5 настайгаасаа ролик унавал тохиромжтой. Таны хүүхэл ролик унах хүсэлтэй байвал, эхлээд та түүнд сайтар зааж өгөх нь чухал. Мэдээж хэрэг эхлээд хамгаалалтын бүх хэрэгслийг хүүхдэдээ өмсгөх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд малгай, тохойн хамгаалалт, өвдөгний болон бугуйн хамгаалалтыг дурдаж болно. Мөн ролик нь тормостой байвал зохино.

Бие махбодид үзүүлэх ач тус

  • Тэнцвэртэй болно
  • Кординац сайжирна
  • Уян хатан болно
  • Зүрх судасны эмгэг тусахаас сэргийлнэ
  • Булчин хөгжинө

Нийгэмшихэд үзүүлэх ач тус

  • Хөгжилтэй байна
  • Өөртөө илүү итгэлтэй болно

 

Алхах

Алхана гэхээр магадгүй залхуутай санагдаж байж болох юм. Гэвч алхах нь ганц хүүхэд гэлтгүй, нас биед хүрсэн хүмүүст ч хэрэгтэй дасгал юм. Хүүхдээ алхуулснаар адал явдалд сонирхолгүй, өрсөлдөөнд дургүй байдалд нь цэг тавих боломжтой.

Та хүүхдээ аль нэг байршлаас ууланд явган аялал хийлгүүлсэн ч болно. Ингэхдээ мэдээж хэрэг эцэг эх нь хамт байх хэрэгтэй. Мөн таны хүүхэд 5-6 нас хүрсэн байх ёстой гэдгийг санаарай. Үр дүнд нь байгалийн сайхныг харж, мэдрэх болно.

Бие махбодид үзүүлэх ач тус

  • Тэнцвэртэй болно
  • Кординац сайжирна
  • Хөлний булчин чангарна
  • Жингээ хянана

Нийгэмшихэд үзүүлэх ач тус

  • Хөгжилтэй байна
  • Өөртөө илүү итгэлтэй болно
  • Хүрээлэн буй орчинтойгоо танилцана
  • Гэр бүлийн харилцаа бат бөх болно

Эдгээр спорт, дасгалуудыг хичээллэхдээ эмчийн заавар зөвлөгөөг авч, хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй байх нь чухал болохыг анхаарна уу. Энэ нь таны хүүхдийн эрүүл мэнд, биеийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлөх юм.

61
ГоёГоё
29
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Badamsed Surmaajav

    Badamsed Surmaajav

    2018/05/24 at 14:31

    Tov tsengeldehee toiruulaad iim bolomjtoi talbai hiisen bol ashtai ya mongold hunee bodson ajil eroosoo hiihgyi boon baar togloomiin gazar iim baihad hun hogjih uu

  2. Зочин

    2023/10/06 at 23:34

    huuhed ymr ch sportoor hicheellej bolno. A harin ter sportondo hairtai, durtai, hobbi ni bvl ter huuhed zv l yvj bn gsn ug. Tgsn bish hajunas ni iim yum hi chni iim sportor hichelleh tsav chin ged shahad bh bry

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *