Зовхи татаад байвал яах хэрэгтэй вэ?

2

Нүд, зовхи таталдах нь заримдаа гүн амьсгалахад л алга болдог.

Хүний нүд хэр их таталддаг тухай яриад ч хэрэггүй бөгөөд насанд хүрсэн хүн болгонд л тохиолддог зүйл. Эвгүй боловч өөр хор хохирол үгүй гэдэг. Хүний дээд болон доод зовхи таталдах нь түр зуурын үзэгдэл бөгөөд ямар нэг хүнд өвчний илрэх шинж биш юм. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд өөрөөр байх нь бас тохиолддог байна.

Яагаад зовхи таталддаг вэ?

Зовхи таталдаж, толгой өвдөж байвал энэ нь маш олон төрлийн өвчинтэй хамаатай байж болох ба Америкийн The Atlantic хэвлэлийн хошигнон бичсэн шиг “зүв зүгээр”-ээс эхлээд “маргааш чи үхнэ” хүртэлх бүх л өвчний шинж байж болно. Энэ нь ерөнхийдөө үнэн юм.

Хэрвээ зовхи таталдах тухай анагаах ухааны тэр их мэдээлэл, шинж чанарын тухай зүйл рүү гүнзгийрэн орвол таталдаж байгаа зовхи нь ёстой л юм болгоныг илэрхийлж болох нь. Нүдний даралт, мартах өвчин, Паркинсоны өвчин даамжирч байгаа шинж, Туреттын синдром, Беллын таталт… Зогс.

Зовхи татах нь нэг л зүйлийг хэлж байгаа хэрэг бөгөөд хүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд ямар нэг жижиг догол гарсныг илчилнэ.

Заримдаа энэхүү зовхи таталт нь тархинд цахилгаан импульс бий болгож болно. Энэ нь нүдний булчинг агшааж, чангалж өгдөг байна. Айх ямар нэг зүйл үгүй бөгөөд тархийг нэг сэргээж, цочоож өгч байгаа хэрэг.

Зовхи татах нь ямар нэг хүнд өвчний илрэх шинж болох нь тун цөөхөн учир эмч нар үүнийг бүх талаас нь судалж, таних гэж оролдохгүй байгаа юм.

Хэрвээ хүний зовхи таталдан тухайн хүний санааг зовоож байвал эмч нар доорх гурван чиглэлээр цааш гүнзгийрүүлж асуултууд тавьдаг:

  1. Та өглөө унтаж босоод сайхан амарчээ гэж мэдэрдэг үү?
  2. Танд удаан үргэлжилсэн стресс байна уу?
  3. Та кофе их уудаг уу?

Ядрал болон стресс нь хүний мэдрэлийн системийг их ачаалалтай болгодог учир төв мэдрэлийн системд тохиолдлын доголдол гарах нөхцөл их болдог. Кофе ч гэсэн хүний мэдрэлд тааруухан нөлөөтэй бөгөөд энэ ундааг их ууснаар таны гар чичрэх, зовхи татах зэрэг байдал бий болбол бүү гайхаарай.

Өөр юу зовхи татахад хүргэдэг бол?

Зовхи татахад хүргэдэг зарим нэг тохиолдлыг мартаж болохгүй. Үүний ихэнх нь хүний мэдрэлтэй холбоотой юм. Ингээд нүдэнд эвгүй байж, нүдний мэдрэлийг цочроодог дэлгэрсэн зүйлүүд:

  1. Хэт хурц гэрэл, хүчтэй салхи
  2. Харанхуй орчинд удаан ном унших, компьютерийн ард удаан суух
  3. Зарим эмийн сөрөг нөлөө. Жишээ нь хамрын болон нүдний дусаалгаас болж зарим хүний зовхи таталддаг бөгөөд элдэв антидеприссань, гистамины эсрэг эм бэлдмэл нь бас ийм нөлөө үзүүлж болох юм.

Бусад аюул багатай, дэлгэрсэн шалтгаан нь: архины хордлого, тамхины хордлого, түр зуурын дархлааны хүч сулрах (саяхан ханиад томуугаар өвдөж эдгэсэн), дутуу хооллолтоос болж бие организм магни болон Д витамин хангалттай авахгүй байх (энэ витамин дутагдсанаас булчин хангалттай сулрахгүй байх нөхцөл бий болдог) зэрэг юм.

 

Зовхи таталдаад байвал ямар арга хэмжээ авах вэ?

Дээр дурдсан бүхнээс харахад таталдаж байгаа зовхийг зүгээр болгоход их хэцүү биш байх ёстой билээ:

  1. Аль болох гүн амьсгалах эсвэл өөр замаар стрессийг суллах хэрэгтэй. Жишээ нь сэтгэл санаа давчдуулсан ажлын өрөөнөөсөө гарч гарч ямар нэг сандал дээр биеэ суллан суугаад нүдээ аньж өөрийгөө тайвшруулах
  2. Сайн унтах
  3. Хэрэглэдэг кофеныхоо хэмжээ тунг тааруулах
  4. Гадаа гарахдаа, ялангуяа хурц нартай, хүчтэй салхитай үед гарахдаа нарны шил зүүж байх
  5. Дэлгэцийн өмнө байдаг цагаа аль болох багасгах
  6. Харанхуйд юм уншихгүй байх
  7. Сайн хооллож байгаа эсэхдээ хяналт тавих
  8. Тамхи татах тоогоо багасгаж, өндөр градусын ундаа хэрэглэх явдлаа аль болох цөөн болгох
  9. Хэрэглэж байгаа эм тарианыхаа сөрөг үр нөлөөний тухай дахин уншиж шаардлагатай бол эмчтэй зөвлөн эмээ солих

Ямар нөхцөлд эмчид хандах вэ?

Зовхи таталдах нь ихэнхдээ нэг л удаагийн явдал байдаг бөгөөд хэдэн минутаас илүү үргэлжлэх нь ховор. Бүр хэд хэдэн өдөр дараалан давтагдсан байлаа ч санаа зовох зүйл үгүй юм. Энэ нь таныг сайхан унтаж амрахыг л сануулж байгаа хэрэг юм.

Дахиад хэлэхэд: зовхи таталдах нь ямар нэг хүнд өвчтэй холбоотой байх нь маш цөөхөн тохиолддог зүйл юм. Гэхдээ л тохиолддог байна.

Хэрвээ доорх шинж тэмдэг илэрвэл та зохих эмчид хандах хэрэгтэй:

  1. Хоёр долоо хоногоос илүүтэйгээр зовхи таталдаж байгаа
  2. Зовхи таталдах үед нүдээ нээхэд хэцүү байгаа
  3. Таталдах явц нь зөвхөн зовхи биш бүр нүүрний болон биеийн бусад хэсэгт бий болсон
  4. Зөвхөн зовхи таталдах биш нүд улайсан, нулимс гарсан, хавдсан бол
  5. Зовхи бууж нүд хаах ба та нүдээ нээхэд маш хэцүү болсон.

Эдгээр нь та нүдэндээ ямар нэг хүнд гэмтэл авсан эсвэл мэдрэлийн ямар нэг өөрчлөлт байгаагийн шинж юм. Үүнийг тодорхойлж эмчилж чадах хүн нь зөвхөн эмч юм шүү.

Эх сурвалж: https://lifehacker.ru/dyorgaetsya-glaz/

41
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *