Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс илүү эрт овор сууж, хурдан хөгширдөг вэ?

0

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт наслалттай байдаг нь нууц биш хэдий ч энэ нь хөгшрөлт удаан явагддаг гэсэн үг биш ажээ. Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдээс илүү эрт овор сууж, хурдан хөгшрөх хандлагатай байдаг ажээ.

Бүсгүйчүүд эрчүүдээс илүү их дарамт, стресстэй амьдардаг

© Bridget Jones’s Diary / Universal Pictures

Доктор Жудит Морингийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд ажлаас үүдэлтэй стресст өртөмтгий байдаг гэжээ. Үүнээс гадна бүсгүйчүүдийн хувьд дааврын хэлбэлзэл их байдаг учраас сэтгэл санааны дарамтад орох явдал их гардаг аж. Түүнчлэн улирлын гаралтай сэтгэлзүйн хямралд өртөмтгий байдаг гэх мэт олон хүчин зүйлс бүсгүйчүүдийг эрчүүдээс эрт овортой харагдах шалтгаан болдог байна.

 

Хүүхэд төрүүлсэн эмэгтэй эрт хөгшрөх хандлагатай байдаг

© Invision / Invision / Eastnews, © Willy Sanjuan/Invision/AP/East News

Жорж Мейсон Их Сургуулийн хийсэн судалгаагаар жирэмслэлт эмэгтэйчүүдийг өөрийн наснаасаа 11 насаар овортой харагдах шалтгаан болдог гэдгийг тогтоожээ. Хүүхэдтэй эмэгтэйг төрж байгаагүй эмэгтэйтэй харьцуулахад теломеризаци багатай байдаг тул илүү овортой харагддаг аж. Үүнээс гадна жирэмсний үеийн стресс хөгшрөлтийг хурдасгадаг байна.

 

Эрчүүдийн арьс илүү зузаан байдаг

© Jason Smith/Everett Collection/ East News, © Steven Ferdman/Everett Collection/ East News

Арьсны эмч нар эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс 25 хувиар илүү зузаан байдаг гэжээ. Энэ байдал нь тухайн хүний арьсны онцлогоос хамаарч олон янз байдаг ч ерөнхийдөө бүсгүйчүүдээс зузаан арьстай байх хандлагатай байдаг бөгөөд иймээс үрчлээс суух магадлал багатай байдаг ажээ. Мөн зузаан арьстай байдаг тул суусан үрчлээс эмэгтэйчүүдийнхээс илүү гүн суух хандлага ажиглагддаг байна.

 

Тестостероны хэмжээ ялгаатай байдаг

© Elizabeth Goodenough/Everett Collection/ East News, © AFP/EAST NEWS

Бүсгүйчүүдийн хувьд эстроген даавар залуу сайхан төрхөө хадгалах гол үндэс болдог бол эрчүүдийн хувьд энэ үүргийг тестостерон даавар хариуцдаг байна. Гэвч эстроген нь тестостероноос харьцангуй эрт ялгаралт нь багасах хандлагатай байдаг тул бүсгүйчүүд эрчүүдээс эрт овор суудаг ажээ.

 

Цэвэршилт

© EAST NEWS, © RCF/Everett Collection/ East News

Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлт ихээр гарч байдаг нь овор суух бас нэгэн шалтгаан болдог. Тухайлбал, цэвэршилтийн үед эмэгтэй хүний биед коллаген дааврын ялгарал зогсдог бөгөөд энэ нь арьсны уян хатан байдал алдагдах үндэс болдог аж.

Эрчүүдээс илүү бүсгүйчүүд хурдан овор сууж, хөгширдөг гэдэгтэй та санал нийлэх үү? Та овортой юу эсвэл наснаасаа залуухан харагддаг уу?

6
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *