Аав нь хүүгээ шөнийн 1 цагт гар утсаараа тоглож байгааг нь олж мэдээд, түүнийг бүх л шөнөжингөө ямар ч амралтгүй тоглуулж шийтгэжээ

0

Нэгэн хятад хүү ухаалаг утсан дээрээ зогсоо зайгүй тоглоод байж болохгүй гэдгээ яс махандаа тултал ойлгож авчээ. Ширүүн аав нь түүнд үүнийг мэдрүүлсэн байна.

Маргааш өглөө хичээлтэй хүүгээ шөнийн нэг цагт тоглоом тоглож байхад аав нь барьж авч л дээ. Унтаагүй байгаа хүүгээ харсан аавын уур хүрэх нь мэдээж. Тэрээр Metropolis Times-д өгсөн ярилцлагадаа: бат бөх унтаж байхын оронд тоглоом тоглоод сууж байсан. Эхлээд яахаа сайн ойлгоогүй. Гэхдээ хэзээ ч мартахааргүй нэг сайн сургаад өгөх нь зөв гэж бодогдсон юм.

Тийм ч учраас хүүгээ загнаж зандарсангүй, үүний оронд заавал унтах гээд яах вэ дээ, үргэлжлүүлээд тоглоомоо тогло гэжээ. Үүгээр ч зогсохгүй, тоглохын тулд хичээлээсээ чөлөө авсан ч болно гэж хүүдээ хэлжээ.

odditycentral.com

Хүүд ийм хачин шийтгэл эхлээд ихэд таалагдах нь ойлгомжтой, ингээд аавынхаа хараа хяналт дор өглөөний 7 цаг хүртэл утсаараа тоглосон байна. Хүү ихэд ядарч дохиж эхэлсэн бөгөөд утсаа хурааж унтахаар хэвтэх гэхэд аав нь хүүгээ унтахгүйгээр хүссэнээрээ тоглож чадаж байгаа эсэхийг хянах гэж ажлаасаа бас чөлөө авсан гэдгээ түүнд хэлжээ.

Хүү хэд хэдэн удаа утсаа бариад дуг хийхэд аав нь түүнийг зориудаар сэрээж үргэлжлүүлэн тоглохыг хүсэж байв. Оройны 18:30 болоход буюу нийтдээ 17 цаг орчим тасралтгүй видео тоглоом тоглосны дараа хүү ааваасаа унтуулж өгөөч гэж гуйжээ. Дахиж хэзээ ч шөнийн цагаар аав, ээжээсээ нууцаар утсаар тоглохгүй гэж амласан байна. Өөрийнхөө амлалтыг бичгээр бичиж баталгаажуулж өгчээ.

odditycentral.com

Weibo дээр 3-р сарын 8-ны өдөр байршуулсан аавын бичлэг халуухан мэтгэлцээн өрнөхөд хүргэсэн байна. Хэд хэдэн асуудал хөндсөн байгаа нь харагдана: бага насны хүүхдийн утсанд донтoх дoнтолт, томчууд болон хүүхдүүд хоорондын харилцааны сэтгэл зүй. Зарим нэг хэрэглэгчид стандарт бус аргаар хүүхдээ сургасан эцгийг магтах бол нөгөө нэг нь тархи нь дөнгөж хөгжиж байгаа хүүхдийг унтаж амрах цагт унтуулахгүй байгааг буруушаажээ. Сурган хүмүүжүүлэх этгээд арга ашигласан аав бусдыг ингэхгүй байхыг анхааруулсан байна.

Хүүхэд шийтгэх ийм төрлийн арга хятадад түгээмэл болоод байгаа бололтой. Өөрөөр хэлбэл “дуртай ч хортой” зүйлээр нь ядартал оролдуулах, хийлгэх арга юм. Жишээ нь, хятадын бас нэгэн аав, ээж хоёр шөнийн цагаар зурагт үзэж байсан хүүхдээ өөрийн эрхгүй унттал нь зурагтаас холдуулалгүй үзүүлж шийтгэсэн байна.

Уншигч таны хувьд энэ аргын талаар ямар бодолтой байна вэ?

21
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *