Миамигийн амьтны хүрээлэн “хадны доргоны” өхөөрдөм жаахан зулзагануудын зургийг олон нийтэд хуваалцжээ. Эдгээр зураг таны энэ өдрийг гэрэлтүүлэх шиг л болно!

2

Миамигийн амьтны хүрээлэн Флорида дахь хамгийн том, хуучинд тооцогдох амьтны хүрээлэн бөгөөд АНУ-д хэмжээгээрээ тавдугаарт ордог. Хэдийгээр 72 жилийн өмнө энэ амьтны хүрээлэн нээгдэж байсан боловч, саяхныг хүртэлх хугацаанд энэ газар хадны дорго огт зулзагалж байгаагүй ажээ.

8 настай Yam Yam гэх нэртэй хадны дорго ээж болсон байна. Тэрээр Тампа дахь Буш цэцэрлэгт хүрээлэнгээс тус амьтны хүрээлэнд ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 18-ны өдөр хөөрхөн зулзаганууд төрүүлжээ.

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

Түүний хувьд 3 эрэгчин хадны дорготой хамт амьдардаг: Gizmo, Joe болон Diego. Тэдний нэг нь зулзагануудын эцэг бөгөөд ДНК тестээр удахгүй шалгаж, хэн нь эцэг нь болохыг тогтоох юм байна. Гэсэн хэдий ч тэд бүгд бяцхан зулзагануудыг хамт өсгөж байгаа ажээ.

Хэрэм шиг хэмжээтэй хадны доргонуудыг босоогоороо зогсож чаддагаар нь бид сайн мэддэг. Тэд ихэнхдээ арын хоёр хөл дээрээ зогсож сүүлээрээ тулдаг бөгөөд Африкын тал нутгаар амьдардаг байна.

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

Сонирхолтой нь, ээж хадны доргонууд босоогоороо байх үедээ хүртэл зулзагануудаа асардаг байдаг байна.

Эдгээр бяцхан мэрэгч амьтад яах аргагүй багийн тоглогчид юм. 20-30 хадны дорго нийлж нэг групп үүсгэн амьдардаг. Цөөн хэд нь эргэн тойрноо сайтар ажиглаж, шонхор, бүргэд болон бусад шувуудын довтолгооноос сэргийлдэг байна. Тэд хурц, час час гэсэн дуугаар бусаддаа аюул ирж байгаа талаар дуулгадаг ажээ.

Манаанд гарсан цөөн хэдэн хадны дорго хооллох үедээ ээлжээ сольдог гэнэ. Хадны доргонууд тийм ч идэмхий амьтад биш. Харин маш сайн анчид бөгөөд шавьж, гүрвэл, шувуу болон жимсээр хооллодог. Ан хийх үедээ хамтдаа багаар ажиллаж, өвөрмөц дуу чимээгээр хоорондоо холбогддог.

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

 

Амьтны хүрээлэнгийн зүгээс мөн шууд бичлэгийн үеэр авсан зургуудыг хуваалцсан байна

Zoo Miami / Facebook

 

Zoo Miami / Facebook

Танд эдгээр бяцхан хадны доргонуудыг харахад ямар мэдрэмж төрсөн бэ? Та хадны дорго өмнө нь бодитоор харж байсан уу?

49
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/02/12 at 18:18

    😊

  2. Angir Yondon

    Angir Yondon

    2020/02/12 at 21:06

    Huuriim be

  3. Bayarsaikhan Otgonchimeg

    Bayarsaikhan Otgonchimeg

    2020/02/13 at 15:02

    ymat tsarailag 3 be😊

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *