Хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж, яах аргагүй таны нүднээс нулимс дуслуулах 18 фото зураг

1

Дэлхий дээр 2 төрлийн зураг бий – ямар ч бодож санах юмгүй гүйлгэж үздэг нэг төрөл байхад, удаан хугацааны турш харцаа салгалгүй үздэг нэг төрөл байдаг. Яагаад гэвэл сүүлийн төрөлд нь сэтгэл хөдлөлийг шингээсэн байдаг тул үнэхээр өөр мэдрэмжийг төрүүлнэ – та зураг тус бүрийг үзэхдээ өөрийн эрхгүй нулимс дуслуулах вий.

Бид та бүхэндээ хэсэгхэн хугацаанд биднийг бодолд автуулж, хэдийгээр гунигтай зүйлс тохиолддог ч гэлээ, энэ амьдрал ямар гайхалтай болохыг мэдрүүлэх амьдралын торгон агшныг харуулсан фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Ухань хот руу коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхээр явахынхаа өмнө эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэж буй эмч

© Wang Fei/Xinhua News/East News

 

Ахмад дайчин өвөөгөөс маань бяцхан охин “Хэрэв дахиад дайнд явах шаардлага гарвал та явах байсан уу?” гэж асуухад тэр “Тийм ээ, чиний төлөө явах байсан.” гэж хариулсан юм

© thenewguy89 / reddit

 

Хамгаалалтын хувцас өмсөхөд саад учруулах учраас эмнэлгийн ажилчид Ухань руу явахынхаа өмнө үсээ тайруулж байна

© Chen Zeguo/Xinhua News/East News

 

Энэ бяцхан залуу шинэ сарвуутай болжээ

© Abdoa00 / reddit

 

Аав нь тэргэнцэр суудаг байсан, бурхан болсон хүүдээ зориулж булшны чулууг ийн урлажээ. “Хүнд хэцүү дарамтаас чөлөөлөгдлөө.”

© DonLeon1423 / reddit

 

Цусан дахь сахарын хэмжээ нь унасан эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэний дараа, цагдаагийн 2 ажилтан түүний гэрт нь үлдэж, 5 хүүхдэд нь оройн хоол хийж өгч, хамт цагийг өнгөрөөжээ. Сүүлд нь тэд мөн аяга тавгийг нь угаасан байна.

© FlyingChinesePanda / reddit

 

Асрагч нар нас өндөр гарсан хосуудыг далайн эрэг дээр дагуулан иржээ. Тэдний ямар их баярлаж байгааг юутай ч зүйрлэхийн аргагүй.

© Swn-y-Mor Care Centre / Facebook

 

Эмч бичиг үсэг мэдэхгүй өвчтөнд зориулж “тусгай жор” бүтээжээ

© vampirobrasileiro / reddit

 

“Миний хүү болон түүний Pepper муур. Хүүг маань сэтгэл санаагаар унах үед тэр түүн дээр ирж тайвшрууллаа.”

© Woodpuddle / reddit

 

“Аав ээж хоёр маань. 51 жилийн зайтай авсан фото зургууд.”

© shaka_sulu / reddit

 

“Миний бяцхан охин өчигдөр хорвоод мэндэлсэн юм. Аз жаргалтай бас эрүүл байна. Би уйлахгүй байж чадахгүй нь.”

© /Ninjahands1 / reddit

 

“Эмээ маань бүхий л амьдралаа бүтээлэг хийхэд зориулсан. Түүний хийсэн нөр их ажлаар баяр ч тэмдэглэж болохоор байна.”

© gingerlov3n / reddit

 

“Би хадам ээж рүүгээ өөрийнхөө одоогийн буюу үсээ хуссан зургаа явуулсан юм. Яагаад гэвэл би химийн эмчилгээ хийлгүүлж байгаа. Харин тэр хариуд нь над руу энэ зургийг явууллаа. Тэр намайг яг энэ эмэгтэй шиг баатарлаг харагдаж байна гэж хэлсэн.”

© shookababy / reddit

 

“Аавыг маань өнгөрөхөөс 30 минутын өмнө ээж түүний гарыг бариад дуг хийжээ.”

© Tazmerican / reddit

 

“Бүтэн өдрийн турш химийн эмчилгээ хийлгүүлж, төрсөн өдрөө тэмдэглэхгүй өнгөрнө гэж юу байхав! Би 21 нас хүрчихлээ шүү дээ!”

© flexilexi22 / reddit

 

Ухань хотын нэгэн хорооны зүгээс оршин суугчдыг үнэгүй хүнсний ногоогоор хангахаар ажиллаж байна.

© Cheng Min/Xinhua News/East News

 

“Өмнөх эзэн нь түүнийг бөөрний өвчин туссан учраас зовоолгүй унтуулахыг хүссэн юм. Харин би түүнийг үрчилж авсан. Одоо бөөрний үйл ажиллагаа нь хэвийн болсон. Тэр бас одоо миний хамгийн сайн найз!”

© Ithrewupinchurch / reddit

 

“Ээжийн маань химийн эмчилгээ ид дундаа үргэлжилж байсан бөгөөд аавтай уулзаж чадахгүй байв. Учир нь аав ч гэсэн адилхан эмчилгээ хийлгүүлж байсан юм. Тэд аюултай учир эмнэлэг дотор уулзах боломжгүй байсан. Өнөөдөр харин эмч аавд маань ээжтэй эмнэлгийн хашаан дотор уулзахыг зөвшөөрлөө.”

© Pansapio / reddit

Эдгээр зургууд таны амьдралыг үнэлэх үнэлэмжийг бага ч гэсэн дээшлүүлж чадсан уу? Аль зураг таныг хамгийн ихээр догдлуулсан бэ? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

76
ГоёГоё
26
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

  1. Enhtuya Purewsuten

    Enhtuya Purewsuten

    2020/02/12 at 10:15

    Huurhii duu ,Setgel uwdchihluu,Ter aimshigtai golomton deer ochino yana daa

  2. Baagii Baagii

    Baagii Baagii

    2020/02/13 at 00:23

    Ewii de ewii yana da owdohgvi gsn itgel bhgvi shv de

  3. Puujee Bazar

    Puujee Bazar

    2020/02/13 at 06:32

  4. Purevsuren Batbayar

    Purevsuren Batbayar

    2020/02/13 at 08:57

    Byrhan iveeh boltygai

  5. Zolzaya Davaa

    Zolzaya Davaa

    2020/02/13 at 13:32

  6. Suwdaa Suwdaa

    Suwdaa Suwdaa

    2020/02/13 at 19:12

    burnan iwelde awah boltugai

  7. Suren Tserenkhand

    Suren Tserenkhand

    2020/02/13 at 22:03

    Ewii ewii yasan ch hetsuu yum be de, owdohgvi gsn itgel bhgvi shv de. Tangarag urguhiin uchir utga ene l yum daa.

  8. Narsar Narsar

    Narsar Narsar

    2020/02/14 at 02:32

    Ээ бид нэг л дэлхий дээр амьдардаг хүмүүс шүү дээ хэцүү юмаа

  9. Tsengee Tsengee

    Tsengee Tsengee

    2020/02/14 at 06:09

    Orogson tangaragtaa unen ch ymaa.manai hed yah bol

  10. Ulziibat Khongortsetseg

    Ulziibat Khongortsetseg

    2020/02/14 at 10:33

    Ewii ewii yasan ch hetsv ym dee burhan orshoog

  11. Gantulga Margad

    Gantulga Margad

    2020/02/14 at 10:50

    hytad ch gesen hvnl yumda bas

  12. Enkhee Enkhmunkh

    Enkhee Enkhmunkh

    2020/02/14 at 11:46

    Bugd uheese hujaa novshnuud

  13. Jamsran Usuhgerel

    Jamsran Usuhgerel

    2020/02/14 at 12:20

    Burhan iueeh boltugai

  14. Bilgvvn Bilgvvn

    Bilgvvn Bilgvvn

    2020/02/14 at 13:55

    😥

  15. Otgonoo Otgonoo

    Otgonoo Otgonoo

    2020/02/14 at 14:30

    Huurhii dee emnelegiin ajiltan bid nar chin tangarag urgusun ne ene shte

  16. Oyunchimeg Baldan

    Oyunchimeg Baldan

    2020/02/14 at 18:08

    Иш чаавас даа . Өрөвдмөөр юмаа . Хамгийн хэцүү өвчин зовлон шүү дээ .

  17. Атарцэцэг Раднаа

    Атарцэцэг Раднаа

    2020/02/14 at 19:16

  18. Sharav Nyamaa

    Sharav Nyamaa

    2020/02/14 at 20:38

    tansag amidral brend geech ni hund yamarch une tsenegui gedgiig oilgoosoi

  19. Bulgan Yadamsuren

    Bulgan Yadamsuren

    2020/02/14 at 20:41

    Burhan eveeh boltugai

  20. Дарьбалжир Шарав

    Дарьбалжир Шарав

    2020/02/14 at 21:27

    daind yabj baigaatai lagil shuudee amid ergen uulzah naidbar bagadaa huurhiiduu

  21. Наранцэцэг Нараа

    Наранцэцэг Нараа

    2020/02/14 at 22:16

    Ёстой хэцүү юмаа.

  22. Энхмандал Адилбиш

    Энхмандал Адилбиш

    2020/02/14 at 22:40

    Гашуун үнэн юмаа яалтай ч билээ ,гэхдээ САЙХАН өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй

  23. Билгээ Билгээ

    Билгээ Билгээ

    2020/02/14 at 22:46

    Setgel emzeglelee

  24. Hishig Luwsansharaw

    Hishig Luwsansharaw

    2020/02/15 at 00:28

    yasan hetsvv ium bee huurhii duu

  25. Jagai Ariunsaikhan

    Jagai Ariunsaikhan

    2020/02/15 at 02:57

    Эх орон ард олныхоо төлөө амь биеэ ар гэрээ золиослон тэмцэж бгаа энэ үйлдлүүд монголчууд бидэнд том жишээ шүү. Цагаа тулахад бид ч ингэж чаддаг байх хэрэг гарна. Энэ бол эх оронч сэтгэлгээ

  26. хэцүү л дээ

  27. Khuurkhiiduu evii gej khetsvv bna shvv

  28. Ж. Амартүвшин

    Ж. Амартүвшин

    2020/02/15 at 11:32

    hujaa nariig alah heregt bvgdiin

  29. Narantuya Tsebelmaa

    Narantuya Tsebelmaa

    2020/02/15 at 11:44

    Byrhan iweeh boltygai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *