Ямар нэгэн засвар, видео эффектгүйгээр бүтээгдсэн гайхалтай видео

0

Ямар нэгэн засвар, видео эффектгүйгээр бүтээгдсэн гайхалтай видеоОрчин үеийн кино урлагийг визуаль эффект, нэмэлт засваргүйгээр төсөөлөхөд бэрх болоод байна. Гэвч энэ нь хүмүүс компьютергүйгээр юу ч хийж чадахаа больсон гэсэн үг биш аж. Бүтээлч сэтгэлгээ, уран ухаан, зохион бүтээх хүсэл эрмэлзлэл оршин байсаар байгаа ба ямар ч компьютерын засвар, нэмэлт эффектгүйгээр бүтээсэн дараах богино хэмжээний видео үүнийг баталж байгаа юм. Грей Лондон /Grey London/ бүтээлч студийн авьяаслаг бөгөөд ухаалаг уран бүтээлчид нүд хуурах урлаг бол хамгийн энгийн зүйл байдаг гэдгийг энэ бүтээлээрээ харуулжээ. 50 секундын хугацаанд хүн төрөлхтний түүхийн 500 гаруй жилийн хугацаан дахь 6 алдарт зураглалыг багтаан харуулж чадсан видео болон видео хэрхэн бүтээгдэж байгааг харуулсан видео зэргийг хамтад нь хүлээн авч үзнэ үү. Дашрамд дурдахад энэхүү видео нь Британий үндэсний чанартай The Sunday Times сонины телевизэд зориулсан сурталчилгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *