
Том дарвуулт онгоц хэдийгээр үр ашиг багатай ч амжилттай яваа эрхмүүдийн гангараа, нэр төрийн баталгаа болоод хэдийн уджээ. Тэдгээр онгоцны шатахууны зардал л гэхэд жижиг арлын улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өртөгтэй тэнцэнэ гээд бод доо. Мөн дарвуулт онгоцыг эзэмшигчид жил бүр 10%-ийн нэмэлт татвар төлдөг ба тэдний зарим нь онгоцныхоо хэрэглээнд л гэхэд 60 сая доллар зарцуулдаг гэнэ. Ингээд олон зүйл нуршилгүйгээр 8 супер дарвуулт онгоцны тухай мэдээллийг танд хүргэж байна.
Azzam
Нийт өртөг: 622 сая доллар
Урт : 180 метр
Дээд хурд: 58.3км/цаг
Тоног хэрэгсэл: Онгоцны деталь хэсгүүд нь их өвөрмөц ба хэрэгцээтэй бүх зүйлээр тоноглогдсон нь илэрхий юм.
Эзэмшигч: Дэлхийн хамгийн өндөр барилга UAE-г эзэмшдэг Burj Khalifa бол энэхүү дарвуулт онгоцны эзэн. Мөн 600 тэрбум доллартай эзэн хааны сангийн үйл ажиллагааг удирдан явуулдаг. Хязгааргүй их мөнгө өө?
Алдартай болсон шалтгаан: Роман Абрамовичийн супер хөлгийг бут цохьсон гэхээр үнэхээр гайхалтай байгаа биз.
Eclipse
Нийт өртөг: 475 сая доллар
Урт : 162 метр
Дээд хурд: 46.3 км/цаг
Тоног хэрэгсэл: Пуужингаас хамгаалах хэрэгсэлтэй, хуяг дуулгаар бүрсэн, паппараци дуранд өртөхгүй лазер гадаргуутай, спортын танхим, спа, хурлын өрөө, гоо сайхны салон, бүжгийн шал, хүүхдийн тоглоомын өрөөтэй.
Эзэмшигч: Роман Абрамович. Chukotka-ын амбан захирагч, Челси хөл бөмбөгийн клубын эзэмшигч, тос байгалийн нөөцийн үндэстэн дамнасан компанийн захирал гээд түүний гуншин дуусахгүй.
Алдартай болсон шалтгаан: Бага зардлаар түрээслэх тухай зүүдлэх ч хэрэггүй, хамгийн багадаа л 1 долоо хоногт 2 сая доллар төлөх болно.
Дубай
Нийт өртөг: 622 сая доллар
Урт: 160 метр
Дээд хурд: 48км/цаг
Тоног хэрэгсэл: Жакуз, нисдэг тэрэгний буух хөөрөх талбай, усан сан
Эзэмшигч: Sheik Mohammed bin Rashid al- Maktoum Дубай-н захирагч, Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхий сайд, Khalifa-гийн сайн найз. Тэд хамтдаа дарвуулт онгоцны уралдаан зохиодог ч байж болох юм.
Алдартай болсон шаалтгаан: Энэхүү дарвуулт онгоц нь түүний Logo аралд хэтэрхий том байсан учраас тэрбээр онгоцныхоо хэмжээ, хэр зэрэг гүн байхыг бүхэлд нь өөрчилсөн гэдэг.
Al Said
Нийт өртөг: 109 сая доллар
Урт: 155 метр
Дээд хурд: 46.3 км/цаг
Тоног хэрэгсэл: Жакуз, усан сан, нисдэг тэрэгний буух хөөрөх талбай
Эзэмшигч: Sultan Qaboos bin Said Оманы султан, өв хөрөнгөө 1970 онц өөрийн эцгээ түлхэн унагаснаар олж авсан, Al Bu Sa’idi-ийн эзэнт гүрний 14 дэх үеийн өв залгамжлагч.
Алдартай болсон шалтгаан: Баяр наадамд зориулагдсан мэт харагдаж байгаа биз.
Topaz
Нийт өртөг: 527 сая доллар
Урт: 147 метр
Дээд хурд: 58.3 км/цаг
Тоног хэрэгсэл: 8 давхар учраас дээр дурьдсан тоноглолууд дээр цахилгаан шат нэмэгдэх нь гарцаагүй.
Эзэмшигч: Mansour bin Zayed Al Nahyan Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхий сайдын төлөөлөгч, дээр нь нэмээд хэлэхэд 1980-аад оны сүүлээр Санта Барбара-гын нэгдсэн коллежид суралцаж байсан.
Алдартай болсон шалтгаан: Энэхүү усан онгоцны дизайныг далайд гарцгүй Британийн хөдөө тосгоны нэгэн эр гаргасан байна.
Rising Sun
Нийт өртөг: 200 сая доллар
Урт: 138 метр
Дээд хурд: 51.8 км/цаг
Тоног хэрэгсэл: гал тогооны хэсэг нь бүхэлдээ гартаам чулуугаар бүрсэн, жакуз, алжаал тайлах саун, спа, гимнастикийн заалтай, дарсны зоорьтой, сагсны талбай, нисэх онгоц хөөрөх газардах талбайтай.
Эзэмшигч: David Geffen. Та бидний сайн мэдэх The Eagles, Joni Mitchell, Bob Dylan, Elton John, Guns N’Roses зэрэг алдартнуудын продюсерээр ажиллаж байсан нэгэн.
Al Mirqab
Нийт өртөг: 200 сая доллар
Урт: 133 метр
Дээд хурд: 42.5 км/цаг
Тоног хэрэгсэл: Гэрийн театр, хэд хэдэн шөнийн цэнгээний газар, нисэх онгоц хөөрөх буух талбай гэх мэт.
Эзэмшигч: Hamad bin Jassim bin Jaber Al Thani. Катарын ерөнхий сайдын албыг 5 жил хашаад саяхан тэтгэвэртээ гарсан. Нэгэн сонирхолтой зүйл гэвэл тэрбээр 15 хүүхэдтэй гэнэ.
Алдартай болсон шалтгаан: Дэлхийн хамгийн гайхалтай усан онгоцны жагсаалтанд хоёрдугаарт бичигдсэн.
Octopus
Нийт өртөг: 200 сая доллар
Урт: 126 метр
Дээд хурд: 37 км/цаг
Тоног хэрэгсэл: 2 нисдэг тэрэг, 2 шумбагч хөлөг онгоцтой. Үүний дотор долоон өөр усан онгоц байгаа гээд бод доо.
Эзэмшигч: Paul Allen. Microsoft компанийн үүсгэн байгуулагч, багахан сюрприз задлахад Octopus-техникийн хувьд үнэхээр гайхмаар тоноглогдсон, дээрээс нь нэмээд цаг агаарын тааламжгүй нөхцөлд шумбагч онгоцуудыг хайж олох зориулалттай экспедицийн хөлөг болгох ч боломжтой.








Зочин
2015/06/06 at 09:33
Darvuul ni haana baigaan? Bi yoroosoo olsongui