Зөгийн авгалдайн бойжилтыг харуулсан гайхалтай видео

2
0
13,970

Та зөгийн авгалдайн урьд нь харж байсан уу? Зөгий нь үүрнийхээ дотогш гүнд байрлах зөгийн сархинагт балаа хадгалах ба тэндээ өндгөө гаргаж, өндөг нь өт болж, өт нь авгалдай болдог байна. Гэрэл зурагчин Anand Varma ажлынхаа гадаа жижигхэн зөгийн үүр барьж, тэдний амьдралын талаар судлахаар шийджээ.

Зөгийн авгалдайн бойжилтыг харуулсан гайхалтай видео 1

National Geographic-т зориулан бүтээсэн энэхүү богино, удаашруулсан бичлэг нь зөгийн авгалдайнаас бүрэн гүйцсэн зөгий хүртэлх үйл явцыг дүрсэлсэн байна.
Varma нь зөгийн үржүүлгийн мэргэжилтэн биш тул энэхүү бяцхан төсөл нь амжилттай хэрэгжихэд багагүй бэрхшээлийг даван туулсан аж. Зөгийн үүр хийх гэсэн хэд хэдэн бүтэлгүй оролдлогын дараа Verma нь зөгийн авгалдай нь шоргоолж нарын амтат хоол болоод байгааг анзаарсан байна. Эхний удаа амжилтгүй болсон ч дахин дахин оролдох ёстойг санах хэрэгтэй. 6 сар гаруйн дараа тэрээр тохиромжтой чийг болон температурыг амжилттай тааруулж чадсан байна.

“Бүх зүйл хэвийн ажиллаж эхлэхэд “Бурхан минь, бүх үйл явцыг харуулсан маш гайхалтай видео болох болно” гэж догдолсон” гэж National Geographic-т Verma ярьсан байна.
Зөгий үржих байгалийн зүй нь эх зөгий нь өндөгөө гаргана. Өндөг нь хоол боловсруулах систем, тархи мэдрэлийн систем болон гадаргуу бүрхүүлтэй байна. Өндөг нь 3 өдрийн дараа авгалдай болох ба зөгийн бал болон ажилч зөгийн авчрах сүүнцэрээр тэжээгддэг. Хөгжлийн энэ үе дээрээ авгалдай нь хошуу, нүд, хөл, далавч нь ургаж амжаагүй тул яг л жижигхэн амтай ширхэг будаа шиг харагддаг. Авгалдайг насанд хүрсэн ажилч зөгий, эх зөгий, эр зөгий болох хүртэл нь хооллодог байна.

 

2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/08 at 11:01

    Ямар заваан юм бэ?

  2. Зочин

    2015/10/19 at 13:10

    Гайхамшигтай байгаль. ямар гоё видео вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.