Эрчүүдийн унтлагын өрөөндөө гаргадаг 10 алдаа

0

1. Таагүй орчин

Дотно харилцаа үүсгэхэд эмэгтэйчүүдэд орчин маш их нөлөөлдөг. Хэрвээ та хайртай бүсгүйгээ гэртээ урьсан бол ая тухтай, цэвэрхэн орчинг бүрдүүлээрэй. Бохир аяга таваг, энд тэндгүй хөглөрөх хувцас, таагүй үнэр зэрэг байж болохгүйг анхаарна уу. Ая тухтай орчинг бүрдүүлж сайхан хөгжим эгшиглүүлж дарс хундагалахаа мартав аа.

Эрчүүдийн унтлагын өрөөндөө гаргадаг 10 алдаа 1

2. Оршил хэсгээс татгалзах

Оршлыг тоолгүй өнгөрөөх нь маш том алдаа болдог. Сексийн үед оршил хэсэг л таны хамтрагч яг юу хүсч байгааг танд мэдрүүлж чадөх бөгөөд та үүнийг тоолгүй орхивол тэр таныг хурдхан мартахын хүслэн болох болно.

3. Хяналтаа алдах

Юу ч болж байлаа гэсэн хяналтаа бүү алдаарай. Таны хайртай бүсгүй тань богино даашинзтай тачаангүйгээр инээмсэглэхэд, тэр даарч байна гэж хэлээд таны энгэрт эрхлэнгүйгээр шигдэхэд, буйдан дээр таны хажууд суугаад таныг энхрийлэх үед ч та эдгээрт маш хүлээцтэй хандаж чаддаг шүү дээ. Гэтэл унтлагын өрөөнд бүх зүйл хяналтаас гарсан мэт авирлах нь маш буруу хандлага юм. Бүх зүйл болж дуустал хяналтыг гартаа авч чадвал, таны хайрт дур тачаалдаа умбахыг та харах болно.

4. Биеийн хэлэмжийг ойлгохгүй байх

Эмэгтэйчүүдийн дийлэнх хэсэг нь даруу, ичимхий байдлаасаа болоод яг юу хүсч байдгаа тэр бүр илэрхийлж чаддаггүй. Тэд сексийн тухайд ч төдийлөн олон зүйл нуршихгүй л болов уу. Зөвхөн эрчүүд л бүсгүйнхээ далд нуугдаж байгаа хүсэл тачаалыг ойлгож, уншиж чадна. Таны энхрийллийн юу нь түүнд таатай байгаад анхаарлаа хандуулснаар түүнийг юу өдөөдгийг олж мэдэх ба удалгүй тэр танд бүхнээ дэлгэн хэлэх болно.

Эрчүүдийн унтлагын өрөөндөө гаргадаг 10 алдаа 2

5. Бүгдийг нэг удаагийн оролдлогоор…

Бүсгүйчүүд орондоо ямар нэг шинэ содон зүйл туршиж үзэх бол зөвхөн итгэдэг хүндээ л зөвшөөрдөг гэдгийг битгий мартаарай. Хэрвээ та түүнийг хүчилж, яаруулж, шийдвэр гаргахад нь л нөлөөлөх хэрэгтэй гэж боддог бол хамгаас буруу юм. Бүсгүй хүн ямар нэг шийдвэр гаргах бол удаан бодож бэлтгэх хэрэгтэй байдаг. Иймээс та эротик мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байгаа бол хүлээцтэй, эелдэг байх хэрэгтэйг анхаараарай.

6. Бүдүүлэг байх

Эротик кинонууд дээр ихэвчлэн эрчүүд эмэгтэйчүүдээр зохисгүй зүйл хийлгэж дур хүслээ хангаж байгаагаар гардаг. Гэхдээ бодит байдал үүнээс огт өөр, та кинон дээр харсан зүйлээ бүсгүйгээрээ хийлгэхийг хүслээ гэж бодъё. Магадгүй эхний удаад тэр сонирхолдоо хөтлөгдөн зөвшөөрч болох ч хоёрдахь, гуравдахь удаад тэр илт дургүйцэх болно. Иймээс нэг бол өөртэйгөө ижил сонирхолтой хамтрагчтай бол, үгүй бол өөрийгөө өөрчил.

7. Зааж захирах хандлагатай байх

Сексийн үеэр зааж зааварласан байдлаар харьцах, ямар нэг байрлалаар хийхийг шаардах зэрэг үйлдлүүд түүнийг өдөөж баярлуулдаг хэмээн бодож байвал тийм биш юм. Харин ч эсрэгээрээ энэ байдал нь түүний дур хүслийг унтрааж тантай дахин секс хийх хүсэлгүй болгож ч мэдэх юм. Ингэхийн оронд эелдэг бай! Чихэнд нь юу хүсч байгаагаа шивнэх эсвэл чимээгүйхэн чиглүүлээд түүнийг юу хийхийг хараарай.

Эрчүүдийн унтлагын өрөөндөө гаргадаг 10 алдаа 7

8. Сэрлийн цэгийг мэдэхгүй байх

Эмэгтэй хүнд маш олон тооны сэрлийн цэг байдгийг битгий мартаарай. Ийм л учраас түүнийг энхрийлэх үедээ хариу үйлдлийг анхааралтай ажиглаж биеийнхээ аль хэсэгт илүү мэдрэмтгий байдгийг олж мэдэх нь чухал юм шүү дээ.

9. Эмэгтэйнхээ сэтгэл ханамжийг тоолгүй орхих

Та дур тавьдаг шиг эмэгтэй хүн ч мөн дур тавих мэдрэмжийг авахыг хүсдэг гэдгийг битгий мартаарай. Түүнийг сэтгэл дундуур үлдээх нь шударга бус юм. Иймээс дахин оролдлого хийж түүнд гайхалтай мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй. Түүнчлэн дур тавьж буй мэт дүр эсгэх, жинхэнэ хоёрыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй. Эмэгтэйчүүд хамтрагчийнхаа мэдрэмжийг үгүй хийхгүйн тулд өөрийгөө золиослоход бэлэн байдаг бөгөөд энэ талаараа хэзээ ч ам нээдэггүй.

Эрчүүдийн унтлагын өрөөндөө гаргадаг 10 алдаа 9

10. Түүнийг орхин явах

Эрчүүдийн хамгийн бүдүүлэг гэмээр зуршил нь сексийн дараа түүнийг орхин явах! Ядаж л 30 минут орчим түүнтэй ярилцаж, хамтдаа бай. Үгүй гэвэл дараагийн удаад таны энэ араншинд яг тохирох дуудлагын үйлчилгээг авах хэрэгтэй болж магадгүй л юм.

Эрчүүдийн унтлагын өрөөндөө гаргадаг 10 алдаа 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *