Kobe Bryant-ын шинэ Hublot цагны үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна

0

Нэр хүндийн илэрхийлэл болсон Hublot цагийг А зэрэглэлийн хүмүүс хамтран бүтээсэн төдийгүй тансаг, чанартай байдлыг илтгэдэг учраас тийм ч хямд эд биш юм. Napa Valley-д хэдхэн долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн Big Bang UNICO Chronograph Retrograde цагийг танилцуулах арга хэмжээний үеэр Коби энэхүү цагаар гоёсон байна.

Kobe Bryant-ын шинэ Hublot цагны үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна 4

Коби Брайнт энгийн нэгэн биш тул зүүн гартаа тансаг цаг урлаж зүүхэд гайхаад байх зүйлгүй ба тэрээр “Би хэзээ ч хямд цаг хэрэглэдэггүй. Одоо яагаад болохгүй гэж” хэмээн тэрээр тайлбарлажээ. Дээрх зурганд үзүүлснээр шинээр танилцуулагдаж буй цаг нь Керамик болон “King” Gold гэсэн хоёр төрлийн загвартай ба хоёул улаан хүрэн өнгийн дэлгэцтэй байна. Мөн Hublot цагийг сурталчлахдаа Коби нэрийг Вино гэж нэрлэх болсон байна. Ноён Брайнт инээмсэглэн “Нас ахих тусмаа илүү ухаалаг байх ёстой. Дарс удах тусмаа илүү амттай болдог шүү дээ” гэж хэлжээ.

Kobe Bryant-ын шинэ Hublot цагны үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна 2

Коби энэ загвараас өмнө 2013 онд хамгийн анх Hublot-той хамтарч Big Bang Black Mamba нэртэй цаг гаргаж байсан нь Hublot-ын түүхэн дэх хамгийн амжилттай болсон цаг юм.
“Hublot-ын ам бүлд нэгдэх үед Black Mamba надад гайхалтай зохицож байсан. Бид сагсан бөмбөг, цаг, дарс гурвын хоорондын хамаарлын талаар нилээд ярилцаж байсан ба дарс нэрэгчид төгс амт бүтээхийн тулд найруулах процесст сэтгэл зүрхээ зориулдаг шиг төгс цагийг бүтээхийн тулд жижиг ажилбаруудад маш анхааралтай хандах хэрэгтэй” гэж ноён Вино ярьж байлаа.

Kobe Bryant-ын шинэ Hublot цагны үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна 3

Эдгээр гурван зүйлийг харьцуулалт нь зарим талаар хэтрүүлэгтэй мэт боловч Коби Брайнтын хажууд зогсон тансаг цаг атгаж, гайхалтай дарс шимэнгээ, нарны туяанд нүдээ гялбуулан зогсох нь тэд үнэхээр гайхалтай бүтээл урлажээ гэх сэтгэгдлийг үйл ажиллагаанд оролцсон зочдод төрүүлсэн байна.

Kobe Bryant-ын шинэ Hublot цагны үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *