Германы шүдний эмч нар соёо нь гэмтсэн бард алтан соёо хийж өгчээ

3

Германы Масвайлере дэх дархан цаазат газрын нэгэн эм бард эмч нар алтан соёо хийж өгсөн байна. Энэхүү нарийн хүнд мэс ажлыг хийх явц 80 минутын турш үргэлжилжээ. Одоо Кара хэмээх эм бар маань ёстой л “хайр татам сайхан инээмсэглэх” боломжтой болсон байна.

Эмч нар соёоны суурийн хэмжээг яг таг авч чадсан учир шүд суулгахад ямар нэгэн хүндрэл гарсангүй

www.thesun.co.uk

Энэ явдлаас арай өмнөхөн хийсэн шинжилгээний явцад барын соёо ихээхэн гэмтсэн байсныг тогтоожээ. Эмч нар энэ соёо нь хэзээ мөдгүй унаж, хугарч магадгүйг мэдээд олон улсын мэргэжилтнүүдийн тусламжийг гуйсан байна.

 

Германы баруун хэсэгт байрлах Масвайлерийн 6 настай эм бар нь шүдний хоёр ч том мэс ажилбарт орсон юм.

www.thesun.co.uk

Караг 2013 онд Италийн Муньяногийн амьтан үржүүлэх төвөөс худалдаж аваад 2015 онд Германы Майсвайлер дахь Tierart дархан цаазат газарт нутагшуулжээ.

 

8-р сарын сүүлээр эмч нар бард зориулсан шүдний хэвийг цутгаж гүйцсэн бөгөөд энэ хэвээр барын хиймэл соёог хийсэн юм.

www.thesun.co.uk

 

Одоо Кара ямар ч бэрхшээлгүйгээр юм зажилж болно

www.thesun.co.uk

 

Эхлээд гэмтсэн шүдийг цэвэрлээд дараа нь алтан соёог суулгажээ

www.thesun.co.uk

37 настай биологич Флориан Айзерло энэ тухайд хэлэхдээ энэ соёог хийхэд эмнэлгийн хамгийн орчин үеийн арга техник, шүдний хэв, хэт ягаан туяа зэргийг ашигласан гэжээ.

 

Герман, Австри, Дани мэргэжилтнүүдийн групп 80 минутын турш мэс заслыг хийсэн байна

www.thesun.co.uk

Мэс заслаас хойш гурван долоо хоногийн дараа Кара хэвийн хоол хүнсэнд орсон бөгөөд одоо ястай махыг дуртайяа мэрж чаддаг болжээ.

Ева Линденшмитт биологич хэлэхдээ: “Кара маань одоо хэвийн байдлаар юм хазаж чаддаг болсонд, алтан соёогоо гайхуулан “инээдэг” болсонд бид маш их баяртай байна” гэжээ.

12
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *