Нүүр Зөвлөгөө Таны амьдралыг илүү хялбар болгох сэтгэл зүйн 13 мэх

Таны амьдралыг илүү хялбар болгох сэтгэл зүйн 13 мэх

0
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хүн болгонд өөрийн гэсэн сайхан зүйл байдаг. Туршлагатай сэтгэл судлаачдын ажиглалтаас хэн ч мултарч чадахгүй тул багаас тогтсон биеэ авч явах аливаа зан үйлийг олж тогтоон судалж эхэлнэ.

Та бүхэнд нийгэм дунд амьдрах, нийгэмтэй харьцахад тус дөхөм байх сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

  • Харилцан ярилцаж байгаа хүндээ өөрийгөө таалагдаж байгаа эсэхийг мэдэхийн тулд түүний хэлж байгаа нэг үгийг сонгож аваарай. Сонгож авсан тэр үгийг эсвэл ойролцоо утгатай үг хэлэх тутамд та толгойгоо дохих эсвэл инээмсэглэвэл тэр хүн таны сонгосон үгийг олон удаа давтан хэлж эхлэхийг та анзаарах болно.
  • Өөрийн хэлж байгаа үгээ онцгой байлгахын тулд миний эцэг тэгж хэлж билээ гэж араас нь хүч нэмээрэй. Хүмүүс өөрийн эрхгүй эцэг, эхийн үгийг хүлээж авдаг юм.
  • “Хайч, чулуу, даавуу” тоглоомын ялагч болохын тулд яг тоглоомын өмнө нь нөгөө хүндээ асуулт тавиарай. Ихэнх тохиолдолд хүмүүс “хайч” гаргадаг.
  • Харилцан ярилцаж байгаа хүнээ өөрийн санал бодолтой нийцүүлэхийн тулд асуулт тавихдаа толгойгоо дохиорой. Толгой дохино гэдэг бол өөрийн хэлж байгаа үг болгоныг үнэн гэдгийг батлаж байгаа хэрэг. Мөн ихэнх хүмүүс толгой дохиход адил хариу үйлдэл үзүүлдэг байна.
  • Өглөөний 8 цагт хүнгүй нийтийн унаанд суухыг мөрөөддөг үү? Өөрийн явах чиглэл рүү цэх харан явахад хүмүүс танд зай тавьж өгөх болно. Нууц нь энгийн: хүн ихтэй газар яваа хүмүүс бусад хүмүүстэй мөргөлдөхгүйн тулд өөдөөс ирж яваа хүний нүд рүү харж явах чигийг нь мэдэж авдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
  • Баяртайгаар мартахыг хүсэж байгаа дуу байгаа бол сүүлчийн нэг үгийг санахад л хангалттай. Зейгарникийн эффектийн дагуу бидний тархи дуусгаагүй ажлыг сайн тогтоож үлддэг. Тэгэхээр дууны сүүлийг санавал мартахыг хүсэж байгаа дуу өөрөө мартагдана.
  • Хүүхдүүдээ брокколи иддэг болгомоор байна уу? Брокколи идэх үү гэж асуухын оронд 2 эсвэл 5–ыг хийх үү гэж асуугаарай. Та идэх эсэхийг нь аль хэдийн шийдсэн хэдий ч тэд дотроо өөрсдөө сонголтоо хийсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ аргыг өөр бусад тохиолдолд ч хэрэглэх боломжтой.
  • Таны араас хэн нэгэн мөшгөөд байгаа мэт санагдвал эвшээлгээд эргэн тойрноо сайтар ажиглаарай. Эвшээлгэхийг халдвартай гэж үзэх тул таныг мөрдөж байсныг тэр дороо л мэдэх болно.
  • Хэн нэгэнтэй ярьж байхдаа хүнд зүйлээ бариулбал (жишээ нь хайрцаг) тэрээр танд туслах болно. Яриан дундаа таны барьж явсан зүйлийг авснаа анзаарахгүй. Харин зарим нэг хүнтэй болгоомжтой хандахгүй бол буруугаар ойлгуулж мэднэ шүү.
  • Хэн нэгэнтэй гар барихдаа гар тань халуун байгаа эсэхэд анхаарна уу. Халуун гар нөхөрлөл, элгэмсэг байдлыг илтгэнэ.Эсрэгээрээ хүйтэн гар үл итгэлцэл, хөндий байдлыг үүсгэхэд хүргэж мэднэ.
  • Таны харилцан ярилцагчийн хэлсэн ишлэлийг яриан дундаа дурдаарай. Өөрийг нь сонссон гэдгийг мэдэхээс гадна ярьж байгааг нь хүлээн зөвшөөрч байна гэдгийг ойлгоно. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй.
  • Хэн нэгнээс туслалцаа авахдаа “надад таны тусламж хэрэгтэй байна …” гэж өгүүлбэрээ эхлүүлээрэй. Хүмүүс хэн нэгнийг гомдоохгүйн тулд туслалцаа үзүүлэхээсээ татгалзахгүй.
  • Хэн нэгэн таныг хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрвөл та харандаа гуйгаад үзээрэй. Нэг талаасаа дургүй хүндээ хүмүүс туслах хүсэлгүй байдаг, нөгөө талаасаа – үгүй гэж хэлэхэд дэндүү жижиг зүйл учраас тэр татгалзаж чадахгүй. Энэ байдал таныг өөрөөр харахад буюу таныг хүндэлж эхлэхэд нөлөөлөх ажээ.
33
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

100% байгалийн цэвэр бүтээгдэхүүний ачаар толгойн өвдөлтийг дарах арга

Мигрень буюу толгой таллаж өвдөх – орчин үед маш тархацтай болсон толгойн нэг төрлийн өвчи…