Шөнө тогтмол нэг цагт сэрээд байвал хятадын уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ шинжээрэй 

0

Шөнө унтаж байх үедээ тодорхой цагуудад гэнэт сэрээд байна уу? Тэгвэл таны биед чухам ямар өөрчлөлт гарч буйг хятадын уламжлалт анагаах ухаан туслах магадлалтай.

Оройны 21-23 цаг

© Depositphotos.com

Энэ үеэр гэнэт сэрдэг бол дотоод шүүрлийн болон тунгалгийн системд асуудал үүсч буйг илтгэдэг хэмээн хятадын анагаах ухаан үздэг ажээ. Орой 21-23 цагийн хооронд дотоод шүүрлийн булчирхай болон тунгалгийн системийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг тул энэ үеэр бие тавгүйтэх, нойргүйдэх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд биеийн эдгээр хэсэгт өвчин үүсч байна хэмээн үздэг байна. Энэ төрлийн өвчнийг илааршуулах хамгийн сайн эм бол нойр бөгөөд оройны 20:30 цаг гэхэд хүн нойрссон байх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

Шөнийн 23-01 цаг

© Depositphotos.com

Энэ үеийг цөсний хүүдийний идэвхжих цаг хэмээн үзэх бөгөөд үйл ажиллагаа нь доголдох үед хүний сэтгэл санаа хямарч, шийдвэр гаргаж чадахгүй өөртөө эргэлзэх эргэлзээ нэмэгдэж, ичих, бусдаас санаа зовох явдал их гардаг ажээ. Мөн цусан дахь холестролын хэмжээ ихэсдэг байна. цөсний хүүдий өвдөхөөс сэргийлэхийн тулд транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, эрүүл бус ундаанаас татгалзах шаардлагатай.

 

Шөнийн 01-03 цаг

© Depositphotos.com

Шөнийн 01-03 цагийн хооронд хүний элэг идэвхтэй ажилладаг ба бүх л өдрийн турш хүлээн авсан хорыг гадагшлуулах үүргийг хүлээж байдаг байна. Хэрэв та энэ үеэр унтаж чадахгүй сэрээд байгаа бол эрүүл бус хооллолтоос татгалзах хэрэгтэй ажээ. Элэгний үйл ажиллагаа доголдох үед толгой өвдөх, ядарч сульдах шинж тэмдэг түгээмэл илэрнэ.

 

Шөнийн 03-05 цаг

Энэ үеэр уушгины үйл ажиллагаа нэмэгддэг тул хятадын анагаах ухаанд шөнийн 03-05 цагийн хооронд нойрны асуудалтай байгаа хүний уушги өвчилсөн хэмээн үздэг байна. Уушги өвчилсөн үед амьсгалахад хүндрэлтэй болох, хөлрөх, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрдэг.

 

Үүрийн 05-07 цаг

© Depositphotos.com

Өглөө үүрээр ходоод гэдэсний үйл ажиллагаа эрчимжиж эхэлдэг. Хэрэв та энэ үеэр сэрэхдээ гэдэс орчимд өвдөлт мэдрэх, ядарч сульдсан мэт мэдрэмж авдаг бол ходоод өвчилсний шинж ажээ. Хятадын уламжлалт анагаах ухаанд ходоодны өвчний үед ус сайн ууж, эслэг ихтэй хүнс хэрэглэхийг зөвлөдөг.

Та шөнө сэрэлгүй бүрэн унтаж амарч чаддаг уу?

8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *