Хүргэлтийн ажилтан – харахад их л амархан ажил шиг. Гэхдээ үнэн хэрэгтээ маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг ажил юм – ялангуяа захиалагч маш хол эсвэл өндөрт байвал. Хэдэн өдрийн өмнө Фүжи ууланд авирсан бүлэг жуулчид ихэд өлсөж уулын орой дээр пицца захиалахаар шийдэж л дээ.
Хамгийн сонирхолтой нь, нэгэн авантюрист хүргэлтийн ажилтан өлсгөлөн үйлчлүүлэгчдийг хооллохоор Японы хамгийн өндөр ууланд авирч пицца хүргэж өгөхийг зөвшөөрсөн байна. Залуу бараг 5 цаг ууланд авирсан, мэдээж энэ хугацаанд пицца хөрөлгүй яах вэ дээ. Гэхдээ жуулчдыг хүйтэн пицца ч тэр, хүргэлтийн өндөр үнэ ч гонсойлгосонгүй.

New York Post-ын мэдээнээс харахад 3776 орчим иенээр хүргэдэг пиццанд жуулчид 40 мянган иен төлсөн. Магадгүй тэдний амьдралд хамгийн үнэтэй зоог байж болох ч тэд хүргэлтээр захиалсан пиццагаа амтархан идэцгээжээ.

Пицца хүргэгч залуу захиалгыг хүргэж өгөөд инээмсэглэсээр уулнаас буув. Түүний ажлын цаг дуусах болоогүй шүү дээ.
Гайхмаар
Ха Ха
Гоё
Буруу
Хөөрхөн
Тэнэглэл
Бахархмаар
Харамсалтай




Катя африна
2022/09/05 at 00:43
мэдээнээс харахад 3776 орчим иенээр хүргэдэг пиццанд жуулчид 40 мянган иен төлсөн
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/421404/ © XopoM News