20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга

2

Та 20 настай, амьдрал тань гэнэтийн өөрчлөлт, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байна уу? Гэхдээ энэ нас бол зүгээр нэг хөгжилдөөд өнгөрөөх биш, үлдсэн амьдралаа хааш нь залуурдах вэ гэдгийг шийдэх чухал үе гэдгийг санаарай. “20 насандаа юу хийж бүтээсэн байх ёстой вэ?” гэсэн асуултыг хүмүүст тавьж шилдэг гэсэн хариултуудыг багцлан таньд хүргэж байна.

20 насандаа амжилтын гараагаа эхлүүлэх 7 арга:

1. Нэг ижил төрлийн хүмүүстэй цагаа битгий үр

Өөр өөр соёл ёс заншилтай, өөр хэлээр ярьдаг, өөр насны бүлэгт хамрагдах тийм л хүмүүстэй найзалж нөхөрлөөд үз. Хуучин нөхөрлөлөө хадгалах нь чухал боловч өөрийн хүрээллээс хальж шинэ хүмүүстэй харилцаа холбоо үүсгэх нь ч мөн адил чухал юм шүү

2. Гэр бүлийнхнийгээ халамжлахаа мартав аа

Эрх чөлөөг мэдэр, гэхдээ битгий хэтрүүл. Эцэг эхийгээ хайрлаж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

3. Хувцас худалдаж авахад биш аялахад мөнгөө зарцуул

Хэт үнэтэй тансаг хэрэглээний зүйл худалдаж авахын оронд, дурсамж болж үлдэх аялал хийгээрэй.
Marty Pollio-ийн хэлсэнчлэн аялана гэдэг нь их мөнгө үрэхийн нэр биш юм. “Хүрч очиход амархан газраас аялалаа эхлээрэй, үгүй бол та том аялал хийх мөнгөө хадгалахад ихэнхи хугацаагаа зарцуулж болох юм” хэмээн тэрбээр хэлсэн байдаг. Тиймээс хэрхэн бага зардлаар аялаж болохыг бодож олоорой.

20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга 1

4. Бусадтай найрсаг байгаарай

20 нас гэдэг бол өөрийн хувийн зорилтуудаа биелүүлж, карьерынхаа эхлэлийг тавьж, өөрийнхөө хийхийг хүсч буй зүйлийг олох нас мөн боловч бусдыг битгий орхигдуулаарай.
Жижиг том нь хамаагүй хүмүүст чадлынхаа хэрээр тус болохыг хичээгээрэй. Гэр оронгүй нэгэнд амьдралаа олж авахад нь тусал. Сайн дурын байгууллагад боломжийнхоо хэрээр хандив өргө. Хэн нэгний амьдралыг сайн тал руу нь чиглүүлж өөрчилж өгөөрэй.

5. Хийх ёстой гэсэн бүхнийг хийх хэрэггүй

Түүний оронд өөртөө таалагдаж буй зүйлээ хийгээрэй. Өөртөө болон өөрийнхөө гаргасан шийдвэрт үнэнч байх хэрэгтэй. Та өөрийнхөө амьдралд эзэн нь болж амьдрах ёстой болохоос хэн нэгний амьдралаар амьдарна гэдэг утгагүй хэрэг.

6. 30 болон 40 насандаа яах бол гэж санаа зовох хэрэггүй

Ирээдүйгээ төлөвлөх нь сайн хэрэг боловч өнөөдрийн хийх ажилдаа бүрэн төвлөрөхгүйгээр ирээдүйдээ санаа зовох нь хий дэмий санаа зовоосон асуудал төдий зүйл.

7. Та сургуулиа төгссөн байж болох ч , суралцах зүйл хэзээ ч дуусдаггүй

Уншиж, бичиж, харилцаа холбоо үүсгэж өөрийгөө байнга хөгжүүлсээр байгаарай.

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. zochin

    2015/05/13 at 16:01

    TVI MAI …i…

  2. Bilguun Batbayar

    Bilguun Batbayar

    2015/05/13 at 17:54

    Б. Ц. Дөлгөөн

  3. Зочин

    2015/05/13 at 22:41

    hariltsaagaa urgujuuleh heregtei yum bna shuu

  4. Зочин

    2015/05/14 at 20:46

    Eej aaw nar ingeel xicheel xii xii geel bn tgsen mortloo yag xiix geel litsei surguulid orool surii gxeer onts surlagatai xvvxdvvd l ordog gdg #ingexeer butsaal ymarch xicheel xiij amidrax sonirxolgv bolchix ym :(((

  5. саран

    2015/05/15 at 10:40

    Сэтгэгдэл Тийм ээ 20нам бол ид суралцаж байх нас яран гэр бүл болох албагүй 35настай гэрлэхэд хүүхэд 22намтай л байна залуухан хүүэхэдтэй байна тэхгхээр амьдралд яарах хэрэггүй одоо үед эрчүүдээр тоглуулахын нэмэр тэд хувцсаа угааж товчоо хэдэж чадахгүй дээр нь хоолоо ч хийж чаддагүй болохоороо хэрцгий дээрэнгүй занг илүү сурсан байдаг охид минч биеэ сайн бодож явьаарай сур эх орондоо хэрэгтэй хүн болохын туод хичээ*

  6. доржсүрэн

    2015/05/15 at 10:45

    Сэтгэгдэл *эртэйчүүд гэзраа аваад 5ханатай гэр хашаа баричихвал эр хүнийхээ үүргийг бөелүүлж л байна Эхнэр авахад хэрэгтэй хадамуудад адалагдаж байсанааас дээр залуусаа амьдарвал амьдарсан шиг амьдарья бид нилээд тавчээргүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *