
Англиас Америк хүрэх замдаа мөсөн уул мөргөж живсэн Британийн аварга том усан онгоцны золгүй сүйрлийг та мэдэж л байгаа байх. Энэ тухай Жеймс Камеруны киног ч үзсэн, олон ном зохиол, нийтлэл ч уншсан тул ямар нэгэн баримтыг мэдэлгүй өнгөрсөн гэж бодохгүй байгаа бол дараах баримтуудыг уншаад үзээрэй.
1. Титаникийн ослоос амьд үлдсэн Япон нөхөр ажлаасаа халагдсан байна. Яагаад гэвэл Япончууд түүнийг бусад зорчигчидтой цуг үхээгүй хулчгар хэмээжээ.
Титаникийн ослоос өмнө нэр хүндтэй ажил хийдэг нэгэн байсан ч түүний нэр дахин сэргээгүйгээр барахгүй нас барсны дараа нь ч гэр бүл нь сайн нэрийг олоогүй ажээ.
2. Титаникийн засалтаар зассан ширээ, үйлчилгээгээр үйлчилдэг тул Хьюстон ресторан 10 багц хоолондоо 12,000 ам.доллар авдаг.
Титаникийн зорчигчид үхэхээсээ өмнө идэж байсан хоол, үйлчилгээ, мэдрэмжийг авахыг хүсч байна уу?
3. Ганцхан инженер Титаникийг хийгээгүй нь мэдээж, бусад нь дараагийн хөлөг онгоцыг сайжруулахаар, бусдыг аврахаар хүчээ гамнан үлдсэн юм.
Жинхэнэ баатарлаг зүйлийг жирийн иргэн л сүүлийн сонголтгүй болохдоо гаргадаг.
4. Титаник II одоо үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд 2016 онд аян замдаа гарахаар төлөвлөж байна.
Энэ санааг уул уурхайн магнат Clive Palmer гаргажээ.
5. Хэрвээ 2012 онд Титаник аян замд гарч байсан бол нэгдүгээр зэрэглэлийн “люкс салон” 100,000 ам.долларын үнэтэй байх байлаа.
Тэгээд бас эцсийн аялал байсан бол хичнээн тансаг байх нь ойлгомжтой.
6. Аврах завьнаас ойр дотныхондоо захидал бичиж илгээхэд нэг үгийг 1 доллараар тооцоолдог байжээ.
Нэг эр байгаа ганц доллараараа ээждээ “Аюулгүй” гэж бичээд илгээжээ.
7. Титаник дээр явж байсан ламтан аврах онгоцонд суухаасаа татгалзаж живж буй хөлөг онгоц дээр үлдэгсдийн нүглийг наманчлан бурхны номоо айлдахаар үлджээ.
Түүнийг Roussel Davids Byles ламтан гэдэг байжээ.
8. Өнөөдөр Титанакийн нэгдүгээр зэрэглэлийн тасалбар 100,000 ам.долларын үнэтэй байх байлаа.
Тийм ээ, таны зөв үхлийн зогсоол хүртэлх тасалбарын үнэ.
9. Титаник кинонд нүцгэн зураг авалт хийх тухай Kate Winslet, Leonardo DiCaprio нарт хэлэхэд тэдний нүд гялалзаад л явчихсан байна.
Өнөөдөр тэдний нүд тэгж гялалзах болов уу?
10. Найруулагч James Cameron өөрөө Титаник киноны дүрд тоглосон Kate Winslet-ийн нүцгэн зургийг амьдаар нь зурсан байна.
Сонирхуулж хэлэхэд уг зураг 16,000 ам.доллараар 2011 онд зарагджээ.
11. Титаникийн ослоос амьд үлдэгсдийн нэг нь эмэгтэй хүний даашинз өмсөн аврах завинд суусан нэгэн эр байжээ.
1912 онд “эмэгтэйчүүд, хүүхдүүд эхний ээлжид” гэсэн дүрмийг эрчүүд нь баримталж байсан нь далайн дүрэм биш тухайн нийгмийн ёс суртахуунтай холбоотой аж.
12. Титаникийг босгоход 7 сая, киног нь бүтээхэд 200 сая доллар зарцуулжээ.
Энэхүү онгоцны тухай том ололт бөгөөд шаталт юм.
13. Жинхэнэ Титаник дээр хөгжимчид ослын үед хөгжимдсөөр байсан бөгөөд живэн живтлээ хөгжмөө тогложээ.
Эдгээр хөгжимчид эцсийн мөч хүртлээ юу мэдэрснийг таахад бэрх.
14. “The Titanic Disaster” (Титаникийн сүйрэл) гэдэг үсгийг өөрчлөн тавьбал “Death, it starts in ice” (Үхэл, мөсөнд эхэлнэ)
Үүнийг зүгээр л тохиолдол гэж бодож байна уу?
15. Leonardo DiCaprio Титаник кинон дээрээ үхээгүй. Киноны эцсийн мөчид тэрээр усанд живээд дуусдаг. Харин Inception киноны эхний зураглал дээр DiCaprio эрэг дээр алхаад явж байдаг.
Хүмүүсийн дунд нэгэн шог яриа гарсан байдаг, киноны доторх кино гэж энэ дээ.
16. Титаникийн алсын зам харагч нар хүйтэн усны зэрэглээнээс болж том мөсөн уулыг хараагүй.
Тэд үнэхээр мөсөн уулыг харж чадаагүй, тэдэнд хүйтэн зэвхийсэн далайн ус л харагдаж байжээ.
17. Титаник киноны Jack Dawson-ы дүрд MacCaulay Culkin, Johnny Depp, Christian Bale нар тоглох магадлалтай байжээ.
Түүнчлэн, Rose-ийн дүрийг ч мөн дараах жүжигчид бүтээхээр төлөвлөгдөөд байжээ: Jennifer Aniston, Drew Barrymore, Christina Applegate, Jennifer Connelly, Claire Danes, Geena Davis, Minnie Driver, Maggie Gyllenhaal, Angelina Jolie, Nicole Kidman, Emily Mortimer, Jeri Ryan, Winona Ryder, Tori Spelling, Nicollette Sheridan, Uma Thurman, Charlize Theron, Reese Witherspoon, Eliza Dushku, Gabrielle Anwar, Rosanna Arquette, Rose Byrne, Gabrielle Carteris, Marguerite Chapman, Amanda Donohoe, Claire Forlani болон Madonna.
Та төсөөлөөд үз дээ, Jack-ийн дүрд MacCaulay Culkin, харин Rose-ийн дүрд Madonna.
18. Титаникийн сүйрлийн дараа түүнийг “живдэггүй” гэж тодорхойлоогүй.
Сүүлийн 50 жилд хийгдээгүй хөлөг онгоцнуудаас “живэхгүй” байх магадлал өндөртэйд л тооцогддог байжээ.
19. J.P.Morgan хуримын өмнөх эрчүүдийн аялалаа Титаникаар аялах гэж байгаад сүүлийн мөчид аялалаа цуцалжээ.
Titanic-ийн эзэн эцсийн мөчид түүний аялалын төлөвлөгөөг өөрчилжээ.
20. Титаникийг сүйрэлд хүргэсэн ЖИНХЭНЭ мөсөн уулын зураг бол энэ.
Зурагнаас харахад хөлөг онгоц сүйрүүлмээр тийм ч аварга зүйл биш байгаа биз дээ?








Mongol omogshil
2015/05/13 at 13:28
titanic ni undur zeregleltai golduu baychuud iheer yvj baisan gedeg angli bol americaiin dansand asar ih alt mungutei humuus baisan gedeg!!! uls turiin aihtar nuuts zorilgoor suiruulsen gej zarim humuus uzdeg uhsen baychuudiin ed hurungu nuuts dansuud bugd america bolon anglichuud avsan gedeg .ene bol zohion baiguulalttai deermiin asar tom hereg zuwhun tom gurnuud medej baigaa!! tuhain uedee delhiin nuluu buhii baychuud terbumtanguud yvsan gej unshij bailaa!!!
Зочин
2015/05/13 at 13:29
Зарим тайлбар нь Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л болж
Namuun Nami
2015/05/13 at 14:37
Ээжээ надтай гэрлээч МУСК үзэх –> http://is.gd/A8MkTY
Зочин
2015/05/14 at 05:17
Хаанаасаа “h” гаргаж death болгоод байгаа юм бэ??
Эрүүл мэндийн онлайн зөвлөх
2015/05/14 at 10:53
Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.
Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.
Үйлчилгээ:
1. Даралтыг зохицуулна.
а. Толгойн хэсгийн цэгүүдээр
б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана.
Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.
Зочин
2015/05/14 at 13:44
J.P Morgan гэдэг новш суух ёстой байсан юм. Тэгээд үхэх байсан юм.
Зочин
2015/05/14 at 19:27
The ghed h bga bizde