Тайландын цэргийн сургуулилт шинэ цар тахлыг эхлүүлж болзошгүй байна хэмээн мэргэжилтнүүд анхааруулжээ. Учир нь тэд бэлтгэл сургуулилтын үеэр…

1

Могойн цус ууж, амьд амьтан идэх (хилэнцэт хорхой, нэгэн төрлийн гүрвэл) Тайландад зохион байгуулагдаж байгаа цэргийн сургуулилт нь шинэ цар тахал гарах эрсдэлд хүргэж байна гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Жил болгон Cobra Gold нэртэйгээр зохион байгуулагддаг энэхүү цэргийн сургуулилтад олон улсын цэргүүд идэвхтэй оролцдог юм.

Cobra Gold гэх нэртэй цэргийн хамтарсан сургуулилтад оролцохоор жил болгон Тайландад хэдэн мянган олон улсын цэргийн албан хаагчид ирдэг. Сургуулилт нь өөрийн гэсэн онцлогтой – цэргүүд могойн цус ууж, хилэнцэт хорхой, гүрвэл зэрэг амьтдыг амьдаар нь иддэг байна. Ан амьтны эрх хамгаалах РЕТА бүлгийн мэдээнд дурдсанаар энэ төрлийн сургуулилт нь COVID-19-өөс ч аймшигтай цар тахалд хүргэж болно гэжээ.

www.ladbible.com

Цэргийн сургуулилтад “амьд үлдэх дасгал” гэсэн тусгай бэлтгэл байх бөгөөд энэ дасгалын хүрээнд амьд могойн арьс хуулах, амьдаар нь хилэнцэт хорхой, гүрвэл иддэг. “Өнгөрсөн жилийн сургуулилтаар оролцогчид нүцгэн гараараа тахиа aлaх, тарантул болон гүрвэлийн арьсыг амьдаар нь xуулж идэх, хорт могойн толгойг цaвчиж цyсыг нь уух зэрэг үйлдэл хийсэн нь тодорхой болсон” гэж РЕТА мэдэгдэлдээ дурдаад байна.

www.ladbible.com

РЕТА-гийн зүгээс Их Британийн Төрийн нарийн бичгийн дарга Бен Уоллест албан бичиг хүргүүлж сургуулилт зохион байгуулагчдаас амьд амьтан ашиглахаас татгалзаж, арай хүнлэг арга руу нэвтрэхийг шаардахыг хүсжээ. “Толгойгоо тaсдуулсан могойн цyс уудаг цэргийн сургуулилтад эр цэргүүдээ илгээх нь үнэхээр утгагүй хэрэг. Энэ нь дараагийн цар тахлын эхлэл байхыг ч үгүйсгэхгүй” гэж РЕТА-гийн албан бичигт анхааруулжээ.

www.ladbible.com
82
ТэнэглэлТэнэглэл
43
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *