Оросын хамгийн алдартай бодибилдингийн эмэгтэй тамирчин Анна Тураева стeроид хэрэглэж, эрэгтэй төрхтэй болохоосоо өмнө ямар харагддаг байсан бэ?

0

Анна Тураева – дэлхийд хамгийн алдартай эмэгтэй бодибилдер. Этгээд хачин гадаад төрхөөсөө болоод тэр хэдэн мянган үзэн ядагчдын дунд маргаан үүсгэдэг. Аннагийн бага нас үлгэр шиг сайхан байсангүй.

Instagram

Оросын олон эмэгтэйчүүд биеийн хүчний спортыг хоббигоо болгон хичээллэх болжээ. Гэхдээ Анна Тураева шиг том амжилтад хүрсэн нь цөөхөн. Авхаалж самбаа, цуцашгүй эр зоригтой бүсгүйг зүгээр ч нэг “Танк” гэж нэрлэсэнгүй.

Instagram

Тэр багадаа маш амархан өвдчихдөг охин байжээ. Төрөлтийн үед хүзүүнийх нь яс гэмтсэн бөгөөд үүнээс болж тархины цусан хангамжийн дутагдалтай байв. Байсхийгээд л ухаан алдаж унах тул эмнэлгээс тэр болгон салахгүй. Аннагийн бага нас жирийн хүүхдүүдийнхээс их ялгаатай, бусдын адил үсэрч харайж, хөөрч, дураараа үймүүлэх хориотой. 10 дугаар анги хүртлээ биеийн тамирын хичээлээс бүрэн чөлөөлөгдсөн нэгэн байв.

Аняг 15 наснаасаа тyлааны урлаг сонирхоно гэж хэн ч бодож байсангүй. Булчинлаг эрчүүд хоорондоо зoдолдож, хүчээ гайхуулах тэр үеийн америк кино ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Аняд ихэд таалагдсан тул тэр спортоор хичээллэж эхэлсэн байна. Эцэг эх нь ихэд болгоомжилж байсан хэдий ч спорт Аннагийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлжээ. Эхлээд тэр самбогоор хичээллэж байгаад дараа нь таеквондо сонирхсон гэдэг. Үүний хажуугаар спорт зааланд явна, ингээд 1997 онд бодибилдингийн анхны тэмцээндээ оролцжээ. Энэ спортод Анна амьдралынхаа 7 жилийг зарцуулсан.

Instagram

2006 онд Анна тэмцээний бэлтгэлийн үеэр нуруугаа гэмтээжээ. Эмч нар 3 сарын турш хэвтрийн дэглэм сахихыг шаардсан ба дахин бодилбилдингээр хичээллэхийг нь эрс хориглосон байна. Цорын ганц боломжит спортын төрөл түүний хувьд хэвтээгээр шахах л үлджээ.

https://www.instagram.com/turaevaanna_/

Аня эхлээд өөрийнхөө амжилтуудыг тэр болгон тоодоггүй байсан. 2007 онд Новороссийскт болсон пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд найзтайгаа цуг очжээ. Найз нь түүнийг тэмцээнд оролцохыг ятгасан юм. Ингээд тамирчин тоноглолгүйгээр 110 кг өргөж Оросын аварга болохын зэрэгцээ пауэрлифтингийн спортын мастер цол хүртжээ.

Instagram

Анна өнөөдрийн байдлаар төрөл бүрийн түвшний 56 уралдаан тэмцээнд оролцоод байна. Тамирчин бүсгүйн өргөж чадсан хамгийн дээд жин – 190 кг. Энэ жинг тоноглолтойгоор “Хойд Кавказын цом”-ын үеэр өргөжээ. Уралдаан тэмцээнд оролцохын хажуугаар өнөөдөр 40 тамирчин дасгалжуулж байна. Мөн шинэ амжилт тогтоохоор зорьсон нь 200 кг өргөх аж. Үүнийхээ ч бэлтгэл сургуулилтыг зогсолтгүй хийсээр явна.

Instagram

Үзэн ядагчдын шүүмжлэлийг үл тоох Анягийн хувийн амьдрал ч аз жаргалаар дүүрэн. Хүчний спорт түүний дуу хоолой, гадаад үзэмжинд өөрийн ул мөрөө үлдээжээ. Аннаг эр хүнтэй андуурах нь энүүхэнд, үүнд гайхах зүйл байхгүй гэдгийг уншигч та ч харж байгаа биз ээ. Хэр баргийн эрэгтэй хүн ч ийм булчингаараа гайхуулж чадахгүй.

Instagram

Заримдаа үүнээс нь болоод асуудал үүснэ. Саяхан Санкт-Петербургийн онгоцны буудал дээр ажилтнууд Аннагийн паспортыг хараад эмэгтэй гэдэгт нь итгээгүй гэдэг. Нисэх буудлын ажилтнууд Аннагийн хүйс паспорт дээр байгаатайгаа тохирохгүй байна гэж үзжээ. Хүйсийн харьяаллын асуудал Тураеваг эмзэглүүлсэнгүй, харин тэдний бүдүүлэг харьцаа тамирчин бүсгүйг ихэд бухимдуулсан байна.

Instagram

Энэ үйл явдлаас хойш түүнийг үзэн ядах хүмүүсийн тоо нэмэгдэж эхэлжээ. Тэд бүгд Аннаг жирийн эмэгтэйгээс эрс ялгаатай, ямар ч эмэгтэйлэг шинж алга гэж хэлэх үүрэгтэй хэмээн бодсон бололтой. Харин бүсгүй энэ бүх дaйралтад аль хэдийн дасаж, ер анхаарал хандуулахаа больжээ.

Instagram

Анна бусдын дургүйцлийг үл тоон эрч хүч, шаргуу зангаа гайхуулсаар л… Түүнд эмэгтэй хүний нинжин сэтгэл байгаа, их ч уриалгахан хүн. Спорт зааланд эрчүүдтэй эн зэрэгцэн хүчээ үзэхийн хажуугаар шинэ тамирчдыг хатуу гараар дасгалжуулж байна.

Instagram

Хүн бусдад гэм хоргүй хүргэхгүйгээр өөрийн хүссэнээ хийгээд явж байхад бусад зүйлс нь тийм ч их асуудал болохгүй гэж үздэг хүмүүс цөөнгүй. Харин уншигч таны хувьд ямар бодолтой байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнд бодлоо хуваалцаарай.

24
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *