40 настай ганц бие бүсгүй хүүхэдтэй болох хүслээ гүйцэлдүүлж, одоо мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна

0

40 нас гарсан бүсгүйчүүдийн хувьд хүүхэдтэй болох нь эрсдэлтэй алхам гэдгийг эмч нар анхааруулдаг. Түүнчлэн ахимаг насны бүсгүйгээс төрсөн хүүхэд дауны синдром зэрэг өвчтэй төрөх магадлал ч өндөр гэдэг. Тэгвэл манай нийтлэлийн эзэн болсон Мишель Элизага бүсгүй тэр бүх хүндрэл, бэрхшээлүүдийг үл тоож хүү Мэттьюгээ төрүүлсэн юм. Манай сайт уншигч танд дауны синдромтой хүүгээ өсгөж буй ганц бие ээжийн амьдралын түүхээс хүргэж байна.

40 нас хүрнэ гэдэг Мишелийн хувьд хүнд сорилт байв.

© micheleelizaga / Instagram

Ээж болох шийдвэр түүний хувьд маш гэнэтийн зүйл болж өнгөрсөн гэдэг. 40 нас хүрсэн жилээ тэрээр хүүхэдтэй болох ямар ч төлөвлөгөөгүй байсан ч найз нь түүнийг ятгаж, ээж болохоор эргэлт буцалтгүй шийдэхэд хүргэсэн аж.

 

Эх хүн болохоор шийдсэн явдал түүнд хүндрэл учруулах явдал ч байв.

© micheleelizaga / Instagram

Хүүхэдтэй болохоор сэтгэл шулуудсан ч ганц бие түүнд хэрхэн хүүхэд олох нь том асуулт хэвээр байсаар байв. Удаан бодсоны эцэст тэрээр хүүхэд олох магадлал бага байсан ч үр суулгуулж үзэхээр шийджээ. Ердөө 10 минут үргэлжилсэн үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа түүнд тодорхой хугацааны дараа жирэмсний тест хэрэглэж үзэх зөвлөмжтэйгөөр эмнэлгээс гарчээ.

© micheleelizaga / Instagram

 

© micheleelizaga / Instagram

Удалгүй тэрээр хүү Мэттьюгээ олсон бөгөөд 5 цаг үргэлжилсэн хийсвэр хагалгаанд орж хүүгээ төрүүлжээ. Түүний хүү Мэттью дауны синдромтой мэндэлсэн ч тэрээр үүнийг сөргөөр хүлээж авалгүй, хамгийн сайн ээж байхаар хичээх болно гэсэн амлалтыг өөртөө өгч байжээ.

 

Эцэг эх нь хүүхэдтэй болохоор төлөвлөж байгааг нь мэдээд юу гэх бол гэхээс маш их айж байсан гэжээ.

© micheleelizaga / Instagram

Бие давхар болсон гэдгээ мэдээд Мишель энэ тухайгаа эцэг, эхдээ хамгийн эхэнд дуулгахаар шийдэж байсан аж. Гэсэн ч тэрээр чухам яаж хэлэх талаараа мэдэхгүй, сэтгэл түгшиж байсан гэдэг. Эхэндээ тэд охиноо жирэмсэн болсон гэдгийг дуулаад цочирдсон ч охиноо ээж болох болсонд нь баяртай байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү тэрээр гэр бүлийнхнийхээ дараа найзууддаа баярт мэдээгээ дуулгасан юм.

© micheleelizaga / Instagram

 

© micheleelizaga / Instagram

Харамсалтай нь Мишель саяхан өөрийг нь цаг ямагт дэмжиж, тусалдаг байсан аавыгаа алджээ. Тэрбээр зээ хүү Мэттьюдээ туйлын хайртай нэгэн байсан юм.

 

Ганц бие ээж байхын хүндрэлтэй талууд түүний амьдралын идэвхийг хэзээ ч үгүй хийж байгаагүй.

© micheleelizaga / Instagram

Мишель хүүгээ ердөө 1 сартай байхад нь бүтэн цагийн ажилдаа эргэн орж байсан гэдэг. Өдгөө Мэттью хүү 5 сар хүрч байгаа бөгөөд одоогоор түүнд ганц бие ээжийн амьдрал нь сэтгэл зүйн дaрамт үүсгэж, ядаргаанд орох зэрэг асуудлуудыг үүсгэж байгаагүй гэжээ.

© micheleelizaga / Instagram

 

© micheleelizaga / Instagram

Ууланд алхаж, явган аялал хийх дуртай ч хүүгээ төрүүлснээс хойш ийнхүү зугаалах боломж түүнд тийм ч их олдоогүй гэнэ. Гэсэн ч тэрээр өөрийн шинэ амьдралын хэв маягаа дуртай зүйлстэйгээ хослуулан амьдрахаар шийдэж, хүүгээ явган аялалд хамт авч явж байх зорилгоор үүргэвч ч аваад амжсан аж. Түүнчлэн тэрээр хүүгээ томрох үед сэлүүрт завь авч найзуудын хамтаар аялах төлөвлөгөөтэй байгаа хэмээжээ. Мөн түүнийг завгүй үед дүү нар нь бяцхан хүүг харж тусалдаг байна.

 

Мишелийн бусад бүсгүйчүүдэд хандаж хэлэх үгс.

© micheleelizaga / Instagram

 

© micheleelizaga / Instagram

Ганц бие ээжийн амьдралд унаж, босох зүйл амьдралд олон байдаг ч Мишель бүсгүй аз жаргалыг өөрийнхөөрөө мэдэрч, эргэж харамсах зүйлгүйгээр өөрөө өөрийнхөө амьдралын дүрмээр аж төрж байгаа билээ. Тэрээр амьдралынхаа бүхий л шийдвэрүүдийг өөрөө гаргахаас гадна Мэттью хүүгээ асарч хамгаалангаа бусдаас тусламж хүсэхээс хэзээ ч эмээж байгаагүй хэмээсэн юм. Хүнд хэцүү зүйл тохиолдох үед тэрээр Инстаграм хуудастаа нийтлэл бичиж, зураг оруулах зэргээр тайтгардаг бөгөөд бусад эхчүүдтэй аливаа шийдвэрийн талаар санал бодлоо солилцдог аж.

Ганц бие эцэг, эх болох талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *