Эмэгтэйчүүдийн гоо сайхнаа арчлахдаа гаргадаг 8 алдаа. Үр дүнд нь эрүүл мэндээрээ асар их хохирох болно!

3

Залуухан, бас гоо үзэсгэлэнтэй харагдах нь шинжлэх ухаан гэж хэлж болох ба өөрийгөө үнэлж хүндэтгэдэг эмэгтэй хүн бүрийн хүсдэг зүйл билээ. Энэ хүслээ биелүүлэхийн тулд эмэгтэйчүүд эргэлзэлгүйгээр арьсандаа сайн гэж бодсон арчилгааны бүтээгдэхүүн бүрийг хэрэглэдэг. Арьс судлалын эмч нарын үзэж буйгаар, эмэгтэйчүүд гоо сайхны дараах 8 зуршлаас аль болох зайлсхийх хэрэгтэй болохыг анхааруулж байна. Үүнд дараах зуршлууд багтана.

 

1. Өглөөний тосыг өглөө, шөнийн тосыг шөнө түрхэх

Гоо сайханчид орондоо орохын өмнө болон өглөө сэрээд гэх мэт тодорхой цагт баригдаж, түрхэх ёстой тос гэж байдаггүй болохыг хэлж өгнө. Өглөө болон орой түрхэх ёстой тоснууд нь найрлагын хувьд л өөр байна гэсэн үг. Эхлээд хөнгөхөн тос түрхэж, арьсанд сайтар шингээсний дараа тэжээллэг тос түрхэх хэрэгтэй.

2. Хурц үнэртэй саван хэрэглэх

Арьс судлалын эмч нарын зүгээс хэзээ ч гоё, тансаг үнэртэй саван хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Яагаад гэж үү? Учир нь энэ төрлийн саванд олон төрлийн үнэртүүлэгч бодис байдаг. Эдгээр нь арьсыг хуурайшуулж, харшил өгдөг байна.

denio109 / Shutterstock.com

 

3. Батганы эсрэг шүдний оо хэрэглэх

Та эмээ нарын үеэс хэрэглэсээр ирсэн хуучны аргыг мэдэх үү? Энэ аргыг хэрэглэх тусам нүүрний арьсаа улам их гэмтээдэг, яагаад гэвэл шүдний ооны найрлага нь арьсанд тохиромжтой биш.

Picsfive / Shutterstock.com

 

4. Халуун устай ваннд хэвтэх

Та нэг биш удаа халуун устай ваннд хэвтэж, хагас цаг орчим биеийнхээ алжаал ядаргааг тайлж байсан байх. Гэхдээ та үүнийг хор хөнөөлтэй зүйл болохыг мэдэх үү? Халуун ваннд хэвтэх нь арьсыг хамгаалах үүрэгтэй гадаргуу хэсгийг үгүй хийж, арьс үрэвсэхэд хүргэдэг байна.

narikan / Shutterstock.com

 

5. Борлуулах бүтээгдэхүүн хэрэглэх

Борлуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн арьсны нүхийг бөглөдөг. Борлуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнд нарны хурц туяанаас хамгаалах зориулалтын хамгаалалт байдаггүйгээс гадна хор хөнөөлтэй. Амралт, аялал зугаалгаар явах үедээ та нарны тос хэрэглэх ёстой, ингэснээр байгалийн нөхцөлд, эрүүл байдлаар арьсаа борлуулж болно.

RossHelen / Shutterstock.com

 

6. Нүүрэндээ гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагч хэрэглэх

Давс, сахар болон бусад орцуудаар гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагчийг хэрэглэж болохгүй. Биеийн бусад хэсгүүдийн арьсанд хэрэглэж болох ч нүүрний арьсанд тохиромжгүй, учир нь арьс гуужих, загатнах болон тууралт гарах зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг.

EasterBunny / Shutterstock.com

 

7. Нүүрэндээ гарын тос хэрэглэх

Заримдаа эмэгтэйчүүд ач холбогдол өгөлгүйгээр нүүрэндээ гарын тос түрхдэг. Энэ бол байж боломгүй алдаа юм. Гарын тос нь гарын арьсанд тохирсон орц, найрлагатай учир нүүрэндээ түрхэж болохгүй. Хэрэв нүүрэндээ түрхэх юм бол арьсны нүхийг бөглөж, булчирхайг цочроодог.

Annashou / Shutterstock.com

8. Энгийн савангаар угаах

Нүүрийг энгийн савангаар угаах нь тохиромжгүй, яагаад гэвэл найрлагандаа шүлт агуулдаг учир арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм учраас нүүрээ зориулалтын савангаар угаах хэрэгтэй.

Таны арьсыг урт хугацааны туршид залуу, цэвэрхэн харагдахад туслах эдгээр зөвлөгөөнүүд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Танд гоо үзэсгэлэн, эрүүл арьсыг хүсэн ерөөе!

19
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/05/12 at 12:10

    Bymba Uranbileg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *