Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр “үгүй” гэж хэлэх арга замууд

0

Бусдын асууж, хүссэн зүйлд хариулт өгөх нь зүйн хэрэг боловч татгалзах шаардлагатай болсон үед тэдэнд хэрхэн таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр үгүй гэж хэлэх вэ? Манай сайт уншигч танд хариулахад амаргүй байдаг үгүй гэх үгийг бусдад зөвөөр ойлгуулж хэлэх аргуудаас хуваалцаж байна.

1. Татгалзаж байгаагаа үгүй гэж хэлэхгүйгээр илэрхийлэх

“Одоо амжихгүй ээ”, “Өнөөдөр хийх ажлаа төлөвлөчихсөн байгаа” гэх мэт үгүй гэх үгийг орлуулж хэрэглэх олон арга бий. Нөгөөтэйгүүр та түүнд бүрэн биш боловч зарим нэг зүйл дээр тус болж чадна гэдгээ илэрхийлэх ч боломжтой.

 

2. Хугацаа хож

Шууд тийм эсвэл үгүй гэж хариулахын оронд та, “Бодох хугацаа өгөөч”, “Дараа хариулт өгье” гэх мэт өөртөө хугацаа хожсон хариулт өгөх боломж бий. Ингэснээр та илүү нухацтай бодож, түүнд таагүй сэтгэгдэл үлдээхгүй хариултыг өгөх боломж бүрдэх юм.

 

3. Тэдэнд өөр сонголт санал болгох

Хэрэв та тэдний хүссэн зүйлийг биелүүлж чадахгүй тохиолдолд түүнд туслахаар оролдож цагаа дэмий үрэхийн оронд уг асуудлыг шийдэж болох өөр гарц, гаргалгаа санал болгож байхыг зөвлөж байна. Тухайлбал, та тухайн асуудлыг шийдэж чадах хүнтэй холбогдох дугаар, хаяг зэргийг санал болгох боломжтой.

 

4. Тодорхой хариулт бүү өг

Аливаа хүсэлтэд тодорхой хариулт өгөлгүйгээр, “Энэ долоо хоногт завгүй, дараа холбогдоорой”, “Тэр үеэр амжихгүй байх, дараа хийх үү?” зэргээр тодорхойгүй хариулт өгөхөд хүмүүс ихэвчлэн татгалзаж байна гэдгийг цаагуураа ойлгодог аж.

 

5. Шалтаг бүү тооч

Өөрт байгаа олон шалтгааныг бусдад тоочих нь бусдад таныг тэдний хүсэлтийг биелүүлэх боломжтой мэт сэтгэгдэл төрүүлэхэд хүргэдэг аж. Иймээс элдэв шалтаг тоочих нь таныг улам бүр хүнд байдалд оруулах магадлалтай.

 

6. Гар утсаар хариу өгөх

Зарим хүмүүсийн хувьд амаараа татгалзсан хариу хэлнэ гэдэг хүндрэлтэй мэт санагдах нь бий. Хэрэв танд ийм асуудал тулгардаг бол и-мейл илгээх, мессеж бичих зэргээр татгалзсан хариултаа илгээх боломжтой.

 

7. Өөрийн эрх ашгийн нэн тэргүүнд тавь

Өөрийн хүсэл сонирхол, эрх ашгийг дүгнэж үзэн, өөрийн хувийн хэрэгцээгээ нэн тэргүүнд тавих нь зүйтэй. Энэ нь таныг сэтгэл санаагаар унах, ажлын бүтээмж буурахаас хамгаалах эерэг талтай. Иймээс хэн нэгэн танаас хэт их зүйл хүссэн бол татгалзахаас битгий ай.

8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *