
Бидний хайрлаж явдаг алдартнууд нэг л өдөр гадаад төрхдөө огцом өөрчлөлт хийхээр шийдээгүй байсан бол тэдний хувь тавилан хэрхэн эргэх байсныг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Тэдний давтагдашгүй хэв маяг бусдаас ялгаруулж, авьяас чадлаараа гайхагдан алдаршихад тусалжээ.
Шинэ үсний засалт хүний нүүр царайг хэрхэн өөрчилдгийг бид сайн мэднэ, заримдаа хүний хувь тавиланг ч өөрчилдөг бололтой. Харин өнөөдрийн нийтлэлд багтсан алдартнууд маань үүний тод жишээ болж өгчээ.
Памела Андерсон

Үсээ цайвар өнгөтэй болгох шийдвэр нь Памела Андерсоны ажилд эргэлт буцалтгүй амжилт авчирсан юм. Бараан үстэй даруухан охин хэдэн сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж чадах байсан нь эргэлзээтэй, харин шаргал үстэй бүсгүй хормын дотор л дэлгэцийн од болжээ.
Жейсон Момоа

Жейсон Момоа урт өтгөн үсээ ургуулахаар шийдээгүй байсан бол царайлаг төдий эрэгтэй жүжигчдийн жагсаалтад л багтах байсан биз. Урт, өтгөн үс нь түүнийг эршүүд дүр төрхтэй болгосон төдийгүй хэдэн сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэхэд хүргэжээ.
Мэрайя Кэри

Мэраяй Кэри эргэлзэх зүйлгүй ямар ч дүрээрээ үзэсгэлэнтэй харагддаг, гэхдээ сүүлийн хэдэн арван жил шаргал үснээс салсангүй. Тэр нэгэн алтлаг бор үснээс ямар ч ул мөр үлдсэнгүй ээ.
Женнифер Лопез

Жей Ло олон жилийн турш давтагдашгүй төрхөө огт өөрчлөхгүй байна: наранд шарласан үс мөн наранд борлосон арьс – бидний нүд бүр дасаж орхижээ. Гэхдээ үнэнч шүтэн бишрэгчид нь Жениг Холливудад анхны алхмаа хийж байхдаа ямар байсныг мартаагүй л яваа.
Дита фон Тиз

Харин Дита фон Тиз бусад нөхдөө бодвол шаргал үст бүсгүйгээс хар үстэй болж өөрчлөгдсөн юм. Өнөөдөр түүнийг өөр төрхөөр төсөөлөх ч шаардлагагүй байх.
Ариана Гранде

Морин сүүл – Ариана Грандегийн нэрийн хуудас болжээ. Гэхдээ дуучин энэ засалтыг шууд анзаараагүй гэдэг. Дуулж эхэлж байхдаа үсээ задгай тавьж өнгөөр л нааддаг байжээ.
Лана Дель Рей

Ретро сyм болон хар урт үс – Лана Дель Рей дандаа л ингэж харагддаг байсан байх гэсэн сэтгэгдэл бидэнд төрнө. Гэхдээ үнэнч шүтэн бишрэгчид нь цайвар үстэй дуучныг санаж л байгаа болов уу. Ийм үстэйгээ анхны цомгоо гаргаж байжээ.
Шакира

Шакирагийн буржгар, өтгөн үс – дуулж эхлэхдээ л ийм охин гарч ирсэн, гэхдээ үснийхээ өнгийг бол байнга сольдог нэгэн байлаа. Шаргал, бор, улаан туяатай бор – энэ бүх өнгийг туршиж үзсэн хэдий ч өөрийн төрөлхийн өнгөнөөс татгалзахаар шийджээ.
Николь Кидман

Шар, буржгар үстэй охиныг хараад Оскарын шагналтай бүсгүйг танихгүй л байх. Үснийхээ өнгийг улаан хүрэн болгосны ачаар азын сугалаа сугалсан гэдэг, ингэж өөрчлөгдсөнийхөө ачаар анхны дүрээ авч байжээ.
Брижит Бардо

Дэлхийд шаргал үсээрээ хамгийн их алдаршсан бүсгүй өөрийн төрөлх үсээрээ гайхагдаж чадахгүй байсан юм. Домогт бабетта – Брижитийг загварын хатан хаан болгожээ. Энэ нь загварын амжилттай бүтээл хэмээгдэхгүй, тусдаа бүхэл бүтэн урлаг ч гэж тооцогдох болсон юм.
Женнифер Энистон

Өнөөдөр олон сая эмэгтэйчүүд Энистоных шиг гялалзсан шаргал үстэй болохыг мөрөөдөж байна. Гэхдээ энэ төрхөөсөө өмнө 90-ээд оны үед моод болж байсан чёлктэй байсныг хэр олон хүн санаж байгаа бол?
Катрин Денев

Катрин Денев өөрийн төрөлх нүүр царайндаа олон жил үнэнч явсан. Гэхдээ хойш нь самнасан шаргал өнгөтэй үс л жүжигчний хувьд нэрийн хуудас нь болж өгчээ. “Les Parapluies de Cherbourg” –ийн од бүсгүй өөрийн хар үс, тэр үедээ моод байсан дух руугаа хагас оруулсан үсний засалтаараа жүжигчний гарааны эхэнд гялалзаж байсныг цөөн хүн мэдэх биз ээ.
Селин Дион

Чадалтай хоолойтой дуучин бүсгүй хэв маягаараа наадахаас айдаггүй, гэхдээ үснийхээ өнгийг олон жил өөрчлөхгүй явж байна. Юунаас эхэлснийг тэр болгон мэдэхгүй байх: дуучин болж байхдаа бор үстэй охин байжээ.
Кончита Вурст

“Eurovision”–д түрүүлснээс хойш Кончита Вурст-ын дүр төрх олон удаа өөрчлөгдсөн. Гэхдээ түүнийг үзэгч олон одоо болтол өтгөн хар, урт үс, сахал, нэвт ширтэх харцаар нь санасаар л яваа. Үүнээс олон жилийн өмнө дөнгөж дуучин болж байсан залуу Томас Нойвирт австрийн Starmania шоунд оролцож байжээ: нүүр дүүрэн инээмсэглэсэн богино халимаг үстэй залуу.
Жүжигчдийн гадаад төрх өөрчлөгдөхгүй нэг хэвээрээ байх ёстой гэж та бодож байна уу? Эсвэл стиль имижийн өөрчлөлт жүжигчин хүнд зайлшгүй шаардлагатай зүйл үү?







