10-хан минутын дотор хялбархан бэлтгэх боломжтой 10 төрлийн амттай салат

2

Цаг зав, хүч их орох тул байнга салат хийж идээд байх боломж бидэнд байдаггүй. Ирэх зочид хариугүй хаалга тогших гээд байдаг, яавал дээр вэ? Таны ажлыг хөнгөвчлөхийн тулд 10-хан минутад хийх боломжтой амтат салатны жоруудыг танилцуулах гэж байна.

1. Улаан лооль, хавчтай салат

Орц:

  • Хавч/савхан – 150 гр
  • Улаан лооль – 1 ш
  • Сармис – 1 хумс
  • Хатуу бяслаг
  • Майонез – 20 гр

Бэлдэх арга:

Савхан хавчны махаа уртаар нь, харин улаан лоолийг нимгэн урт (шүүсийг нь авч болно) хэрчинэ. Бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрнэ, сармисаа нухаад майонезоор амтална. Сайхан хооллоорой.

 

2. Хатагтай салат – маш амттай, хурдан бэлэн болно

Орц:

  • Тахианы цээж мах – 300 г
  • Өргөст хэмх – 150 г
  • Лаазалсан вандуй – 150 г буюу ½ лааз
  • Зөөхий – 150 г
  • Боодол укроп
  • Давс

Бэлдэх арга:

  • Ус буцалж эхлэнгүүт тахианы цээж махаа 20 минут буцалгана. Хөргөнө.
  • Өргөст хэмхээ дунд зэрэг дөрвөлжин хэрчинэ.
  • Укропоо жижиглэж татна.
  • Тахианы цээж махаа дунд зэрэг дөрвөлжин хэрчинэ.
  • Салатны савандаа тахианы мах, өргөст хэмх, укроп, вандуйгаа хийнэ.
  • Зөөхийгөө хийгээд давсаар амталж сайтар хутгана.
  • Хатагтай салат бэлэн, сайхан хооллоорой.

 

3. Шош, хавчны махтай түргэн салат

Орц:

  • Өөрийнх нь шүүсэнд дарсан улаан шош – 200 г
  • Чанасан өндөг – 2-3 ш
  • Хавч/савхан – 200 г
  • Зөөхий, давс, перец, ногоон навчит ногоо

Бэлдэх арга:

Шошны шүүсийг нь асгана. Хавчны мах, ногоон навчит ногоо, өндгөө жижиглэн хэрчинэ. Дараа нь сайтар хутгаад давсаар амтлана. Зөөхийгөөр хутгаарай. Салат бэлэн.

 

4. Утсан хиамтай амттай бас хурдан хийх салат

Орц:

  • Лууван (түүхий) – 1 ш
  • Бяслаг – 100 гр
  • Утлагатай хиам – 100 гр
  • Сармис – 3 хумс
  • Майонез – 2 х.х
  • Лаазалсан эрдэнэ шиш – 1 жижиг лааз
  • Давс, перец – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

  • Лууван, бяслагаа үрж жижиглэнэ.
  • Хиамаа урт нарийхан хэрчинэ.
  • Лууван, бяслаг, хиам, эрдэнэ шиш, сармис, майонезоо сайтар холино. Давс, перецээр амтлаад дахин сайн хутгаарай.
  • Ногоон навчит ногоогоор чимэглэнэ. Сайхан хооллоорой.

 

5. “Франц” салат

Би энэ салатыг 15 минутад хийдэг. Бүх орцуудаа бэлдээд ээлжлэн үрүүлээр үрж шууд салатны савандаа хийдэг. Маш хурдан бөгөөд амттай салат болно.

Орц:

  • 2 алим
  • 4 чанасан өндөг
  • 2 шинэ лууван
  • Майонез
  • Сонгино
  • Бяслаг

Бэлдэх арга:

  • Эхний давхарга – зөөлрүүлсэн сонгино (би сонгиногүй хийдэг), майонез
  • 2 дахь давхарга – 1 алимаа том ширхэгтэй үрүүлээр үрээд майонез түрхэнэ
  • 3 дахь давхарга – 2 өндгөө том ширхэгтэй үрүүлээр үрж майонез түрхэнэ
  • 4 дэх давхарга – 1 луувангаа жижиг ширхэгтэй үрүүлээр үрж майонез түрхэнэ
  • 5 дахь давхарга – бяслагаа жижиг ширхэгтэй үрүүлээр үрнэ

Давхаргуудыг давтана: 1 алим, 2 өндөг, 1 лууван, бяслаг. Амтархан идээрэй.

 

6. “Хурдан бөгөөд амттай” салат

Орц:

  • Байцаа
  • Шинэ өргөст хэмх
  • Сонгино
  • Хиам (өөрийн дуртай)
  • Майонез
  • Амтлагчууд

Бэлдэх арга:

  • Байцаагаа жижиглэн хэрчинэ (би хятад байцаа хэрэглэдэг, илүү амттай болдог юм)
  • Өргөст хэмхээ урт (би өргөнөөр нь хэрчих дуртай)
  • Хиамаа уртаар нь
  • Сонгино хагас цагиргаар хэрчинэ
  • Майонез, давс, перецээ нэмээд сайтар хутгана.
  • Бидний салат бэлэн.

 

7. Утсан тахианы мах, алим, хан боргоцойтой салат

Маш хурдан бөгөөд маш амттай болдог салат

Орц:

  • Тахианы утсан цээж мах – 300 г
  • Хүчиллэг-чихэрлэг алим – 2 ш
  • Лаазалсан хан боргоцой – 250 г
  • Майонез – 3 х.х
  • Давс, перец – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

  • Утсан тахианы махаа уртаар нь хэрчинэ. Заавал цээж мах гэхгүй, өөр хэсгийн мах байсан ч болно, жишээ нь гуяных. Эхлээд заавал яснаас нь салгаж авах хэрэгтэй болно.
  • Алим нь хүчиллэг-чихэртэй төрлийг сонгоно, энэ удаад би чихэрлэгдүү гоулденг сонгосон. Хальслаад уртаар нь хэрчинэ.
  • Хан боргоцойгоо лаазнаас нь аваад дундуур нь хувааж хэрчээрэй. Шинэ хан боргоцой хэрэглэвэл салат улам л амттай болно.
  • Бүх орцуудыг салатны саванд хийгээд давс, перецээр амталж майонезоор хутгана. Сайхан хооллоорой.

 

8. “Үүнээс илүү хурдан гэж юу байх вэ?” салат

Орц:

  • Хатуу бяслаг
  • “Салями” бяслаг, түүхий лууван адил хэмжээгээр
  • Сармис – 1-2 хумс
  • Өндөгний блинчик (4 өндөг, 1,5 х.х крахмал)

Бэлдэх арга:

  • Эхлээд блинчикээ шарна. Үүний тулд: өндгөө хагалаад крахмалтай холиод чимх давс хийнэ. Ойролцоогоор 5 блинчик гарна. Блинчикээ уртаар нь хэрчээрэй.
  • Хатуу бяслаг, түүхий луувангаа лууван хэрчигчээр хэрчинэ. Хиамаа уртаар нь нарийхан хэрчинэ. Бүгдийг сайтар холино. Майонезоор амтлаад сармисаа хийж хэсэг амраана.

Би хагас утлагатай хиам сонгож авсан, хиам+лууван+бяслагийн харьцаа харьцангуй өөр, хиамны амт давамгайлаасай гэж хүсээгүй юм. Салатандаа давс хийгээгүй, яагаад гэвэл блинчиктээ давс хийсэн байсан, бас хиам, бяслаг давстай гэж тооцсон юм.

 

9. “Хором” салат

Салат үнэхээр амттай болдог. Нэг дутагдалтай тал бий: хийхээсээ илүүтэй хурдан дуусдаг

Орц:

  • 1 шинэ улаан лооль
  • 100 гр цагаан талхны сухарь
  • 1 боодол хайлуулсан бяслаг
  • Ногоон навчит ногоо
  • 1 хумс сармис
  • Майонез

Бэлдэх арга:

Улаан лоолио уртаар нь, бяслагаа том ширхэгтэй үрүүлээр, ногоон навчит ногоогоо жижиглэн хэрчинэ. Сармисаа нухаад, шарсан талхаа нэмэх – бүгдийг сайтар холино. Майонезоор амтлана.

 

10. “Хайч” салат

Маш амттай салат болдог. Бэлдэхэд амархан, хурдан болдог. Бүх орцууд миний хөргөгчинд бэлэн байсан. Энэ нь – тахианы цээж мах, кальмар/наймаалж, бяслаг бас майонез.

  • Чанасан тахианы цээж махаа ширхэгийн дагуу салгана (гахайн махаар орлуулж болно)
  • Кальмарыг 3 минут чанаад, арилгана, гурил шиг хэрчинэ.
  • Бяслаг – нарийхан урт хэрчинэ.
  • Бүгдийг холиод давс, перецээр амтална. Майонезоор хутгаарай.

Орцуудын харьцааг 1:1 гэж тооцно. Сайхан хооллоорой.

13
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Irina Uyanga Uyanga

    Irina Uyanga Uyanga

    2019/03/17 at 13:26

    ulsuj vhleehsvv yohh

  2. Bayrbileg Nymka

    Bayrbileg Nymka

    2019/03/17 at 13:56

    Б Б. Дээдий

  3. Jamsran Oyungerel

    Jamsran Oyungerel

    2019/03/17 at 14:42

    oh my god omg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *