Алтан дүрэм: Мөнгөө хэрхэн бүх зүйлд хүрэлцэхүйц байдлаар зөв зарцуулах вэ?

1

Мөнгө нь хаашаа урсаад байгааг ойлгохгүй, багахан ч гэсэн хуримтлал үүсгэхийг хүсэх хүмүүс их байдаг. Төлөвлөөгүй зарцуулалт – халаас эрт хоосрох гол шалтгаан болно.

1. “50/30/20” арга

Тогтвортой орлоготой хүмүүст илүү тохиромжтой, гэхдээ тэд төлөвлөөгүй худалдан авалт хийснээс болж хуримтлал үүсгэж чаддаггүй. Орлогоо дараах байдлаар хуваана: 50% – сарын байнгын зардал (орон сууц, хоол хүнс), 30% – амьдралын зайлшгүй шаардлагатай эд зүйлс (хувцас, интернет, кабелийн телевиз), 20% – ирээдүйд (хадгаламж, гэнэтийн зарлага, баяраар дотны хүмүүст өгөх бэлэг гэх мэт).

2. “Энгийн” арга

Бүгдийг төлөвлөж өөртөө хил хязгаар тогтоохыг хүсдэг хүмүүст тохиромжтой. Төсвөө 2 хэсэгт хуваана: байнгын зардал болон бусад. Эхний бүлэгт: орон сууцны төлбөр, унааны зардал, бензин, хоол хүнс, харин хоёрдугаарт – зугаа цэнгэл зэрэг бусад амьдралд шаардлагатай зүйлс (кафе, кино, хэрэгтэй хувцас).

3. “Үндсэн төсөв”

Байнгын тогтсон орлогогүй эсвэл хуримтлал үүсгэхийг хүсдэг хүмүүст тохиромжтой. Орлогоо хамгийн багаар тооцоолж анхан шатны нэн шаардлагатай зардлаа хасна. Илүү гарсан мөнгийг бүгдийг хуримтлалд шууд шилжүүлнэ.

4. “Долоо хоног бүрийн зардал” арга

Дараагийн цалин буухаас өмнөхөн мөнгө нь дуусдаг ч бас л хуримтлал үүсгэх хүсэлтэй хүмүүст илүү тохиромжтой. Сарын орлогоосоо хэдийг зарцуулж хэдийг хуримтлуулахыг урьдчилан тооцоолно. Эхний төсвийг дахин дөрөв хуваана. Зөвхөн зөвшөөрөгдсөн төсвийг л зарцуулна, хэтрүүлж хэрхэвч болохгүй.

5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munkhtsatsral Batjargal

    Munkhtsatsral Batjargal

    2017/06/14 at 13:00

    Оюутан уе санаанд орчихлоо. Би тэр 4 дэх аргыг хэрэглэдэг байсан. Гэхдээ гэнэт евдеж магадгуй гэж бодоод хадгаламжинд 100 доллар хав дараастай. Аминд тулахгуй бол хэзээ ч авдаггуй байж билээ. Хуний газар байсан хун л тийм аймаар тооцоотой амьдардаг болчихдог юмдоо. Монголдоо ирснээс хойш бол хэхэ сарын юм сардаа болж байгаа юм чинь.

  2. Yusun Yusunuu

    Yusun Yusunuu

    2017/06/17 at 09:51

    Бvх зvйлд хvрэлцэхгvй цалинтай жирийн монгол хvнд бол бас огтхон ч биелэхгvй байх нийгэм биш л дээ. Яаж биелvvлэх вэ? гэвэл мэдээж зээл авч чадвал бvтэх нийгэмд амьдарч байна. Хvн бид ирээдvйгээ барьцаалж боолын амьдралаар амьдрахыг хvcэхгvй байгаа бол зээл авч еренд орох хэрэггvй юм. Бас бvх зvйлд хvрэлцэхгvй багахан цалинтай монгол хvмvvс бид шуналгvй байж чадаад бvхий л хэрэгцээгээ хангахын тулд хенжлийнхее хирээр хелее жийхэд л болчихно. Хелее хенжлеесее гаргаж дааруулж эхэлбэл бvх терлийн асуудал еерее vvcэж амилаад дэлгэрээд талийж егне шvv.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *