
Ямар нэг уран сайхны эсвэл хүүхэлдэйн кино үзэж байхад танд тэрхүү кинонд чинь ямар нэг юм дутагдаад байгаа мэт санагдаж байсан уу? Нэг ийм бодол төрчихвөл кино дуусан дуустал толгойноос гардаггүй билээ. Унгарын pixelfaker хэмээх нэртэй нэгэн зураачид иймэрхүү юм байнга тохиолддог байсан бололтой. Тэрээр уран сайхны кино болон хүүхэлдэйн киног хооронд нь хольж хөгжилтэй шинэ пост хийсэн нь өөрийг нь дагагч олон хүнд ихэд таалагдсан гэнэ.
Kung Fu Panda болон The Matrix

Edward Scissorhands болон Star Wars

Hotel Transylvania болон Blade

Forrest Gump болон Ace Ventura

The Wizard of Oz болон Star Wars

Энэхүү зураач нь хамгийн нийлүүлэх боломжгүй гэмээр юмыг ч нэгтгэж чаддаг хүн бололтой.
Winnie-the-Pooh болон Halloween

Saw болон Shrek

Up болон Star Wars

Гэхдээ үр дүн нь анх бодсоноос илүү их сонирхолтой болохыг нь яана.
The Wizard of Oz болон Iron Man

The Sixth Sense болон Ghostbusters

E.T. the Extra-Terrestrial болон Men in Black

Harry Potter болон Dumb & Dumber

Хэрвээ ингэж өөрийн уран сэтгэмжээ чөлөөтэй илэрхийлж чаддаг бол орчин цагийн кино урлаг бас нэг өвөрмөц дүр төрхтэй болсон байх биз ээ.
Ghost болон Scream

Home Alone болон The Terminator

Toy Story болон The Ring

Ер нь бол нэрт найруулагч, продюсерууд нь pixelfaker-ийн зарим санааг (бүгдийг нь ч байж болох юм) хэрэгжүүлж, кино сонирхогч нарыг гайхшруулсан шинэ юм хийж болох л юм!
Танд энэ уран бүтээлч шиг нийлүүлээд орхичихмоор санагддаг кинонууд байгаа юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай.







