Зуны халуун өдрүүдэд биднийг улам ихээр халууцахад хүргэдэг хувцаслалтын 9 алдаа

1

Зун үнэхээр халуун улирал, өмсөж яваа хувцсаа бүгдийг нь тайлаад нvцгэн баймаар санагдана. Заримдаа бүр эсрэгээрээ: өмсөх дуртай хувцаснаасаа салахгүй, бүр зун ч өмсөөд явдаг. Тухайн хувцас зуны халуунд өөрт нь ямар таагүй мэдрэмж төрүүлж байгааг ч анзаарахгүй. Зун хөнгөн шингэн, өөртөө эвтэйхэн хувцаслахын тулд зарим нэг зүйлийг нарийн бодолцох ёстой ажээ.

Зуны хувцас бүрдүүлэхдээ юунаас зaйлсхийх ёстойг мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс олж мэдсэн юм. Мөн зуны халуун өдрүүдэд яаж хувцаслах тухай цөөн хэдэн зөвлөгөө ч бэлдлээ.

1. Задгай бас бариу хувцас

© Depositphotos.com, © emmaroberts / Instagram

Биеийн ихэнх хэсгийг ил гаргасан ч гэлээ бариу хувцас таныг халуунаас аврахгүй. Цэвэр даавуун, бүх биеийг халхалсан сул хувцас өмсөхийг  хичээгээрэй. Макси загварын сул даашинз нь бариу, богино банзлыг бодвол биед сэрүү татуулах болно.

 

2. Хатуулгатай хөxний даруулга

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөxний даруулгын порлонон оруулгаас болж илүү их хөлөрнө. Тийм учраас халуунд хатуулгатай хөxний даруулгаас татгалз, тэр дундаа пуш-ап зүүлгүй хөнгөн загварын хөxний даруулга зүүж байгаарай. Хамгийн зөв хувилбар – төмөргүй, хэлбэргүй дан торон хөxний даруулга.

 

3. Хүнд гоёл чимэглэл

© katyperry / Instagram, © taylorswift / Instagram

Гоёл чимэглэл, ялангуяа овор ихтэй, шигтгээтэй эсвэл металл элементтэй – зуны хувцаслалтад илүүц зүйл. Яагаад гэвэл наранд халж биед наалдана, харин хүнд гоёлд дарагдсан хувцас биед улам илүү наалдаж хөлрөхөд хүргэнэ. Дизайнерууд орлох зөв сонголтыг санал болгожээ: хээтэй хувцас.

 

4. Том цүнх болон үүргэвч

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нуруунд үүрсэн үүргэвч эсвэл мөрөн дээр тохсон хэтэрхий том цүнх биетэй шүргэлцэж арьсыг улам их хөлрүүлдэг. Үүнээс гадна илүүдэл жин гэдэг зүйлийг xуурамчаар бий болгодог байна. Халуунд хүнд зүйлтэй явахгүйн тулд жижигхэн гар цүнх бариарай. Тэгээд ч таны төрхийг илүү хөнгөн шингэн харагдуулна.

 

5. Битүү ултай туфль, өндөр өсгийтэй дэгээтэй гутал

© Depositphotos.com, © Depositphotos.com

Синтетик материалаар хийсэн битүү туфль хөлийг улам их хөлөргөдөг. Харин дэгээтэй туфль нь халуунд хөлд наалдаж цусны эргэлтийг алдагдуулна. Халуун зунаар өндөр өсгийтэй гуталтай явахад хөл өөрийн эрхгүй хавагнадаг. Үүний оронд сандаал эсвэл намхан өсгийтэй задгай туфль сонгоорой. Пүүз хүртэл халуунаас хамгаалдаг гэвэл та гайхах биз, хамгийн гол нь цэвэр материалаар хийсэн пүүз өмсөхийг хичээгээрэй.

 

6. Спорт загвараас зугтах

© haileybieber / Instagram, © lilyjcollins / Instagram

Спортын хувцсыг зөвхөн спортоор хичээллэхдээ л өмсөх ёстой гэж боддог хүн олон. Үнэндээ үгүй юм шүү. Спорт эд зүйл өдөр тутмын загварт орж ирээд удаж байна, тиймээс зуны цагаар өмсөхөд биед тун эвтэйхэн байх болно. Бэлтгэл сургуулилтын үеэр тамирчдад таатай байлгах үүднээс энэ төрлийн хувцсыг амьсгалдаг, чийг амархан шингээдэг материалаар хийсэн байдгийг та мэднэ биз ээ. Моодны салбарт тусгай нэр томьёо ч бий – “athleisure”. Энэ бол өдөр тутамдаа спорт хувцас өмсөх тренд юм. Энэ загвар оффист хүртэл зохидог ажээ.

 

7. Бариу бас бараан жийнсэн өмд

© Depositphotos.com, © Depositphotos.com

Халуун зунаар жийнсэн өмд өмсөхгүй байхыг зөвлөж байна. Үүнээс гадна, хэрвээ та энэ төрлийн хувцсанд үнэхээр дуртай бол зун өмсөх жийнсэндээ тодорхой шалгуур тавьж аваарай. Зуны жийнс нь 450 граммаас хэтрэх ёсгүй. Хүлээн зөвшөөрөгдөх материал – зуун хувийн хөвөн даавуу, ямар ч стрейч байх ёсгүй. Мөн загварын мэргэжилтнүүд зун уранхай эсвэл цайвар өнгийн жийнс өмсөхийг зөвлөж байна.

 

8. Бие барьсан савхин хувцас

© Depositphotos.com, © Depositphotos.com

Савхи – зузаан материал. Биед дулаахан, харин зун асуудал үүсгэнэ. Савхинаас татгалзаж чадахгүй байгаа бол илүү хөнгөн, чөлөөтэй загварыг сонгоорой. Жишээ нь, дэрвэгэр банзал эсвэл даашинз, кюлот өмд. Эдгээр загвар нь биед наалдахгүй, таныг халууцуулах нь бага.

 

9. Хиймэл даавуугаар хийсэн оффисын битүү хувцас

© The Morning Show / Hello Sunshine, © The Morning Show / Hello Sunshine

Оффисын хувцас гэхээр л бид синтетик материалаар хийсэн цамц, өмд эсвэл пиджак гэж боддог. Энэ бүгд зуны халуун өдрүүдэд тохиромжгүй юм. Зуны цагаар ажилдаа хөнгөн хувцас өмсөх бүрэн боломжтой: тааран хувцас эсвэл нимгэн даавуун ч байж болно; богино ханцуйтай эсвэл бүр ханцуйгүй цамц, богино өмд, капри, тэр ч бүү хэл ажил хэрэгч загвартай шорт ч хүлээн зөвшөөрөгдөх болжээ.

Зуны халуун өдрүүдэд та ямар хувцас өмсдөг вэ?

8
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *